Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу? | News.MN

Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл Доржзодов уу?

Энэ долоо хоногт “60 тэрбум”-ын гэх хэргийн шүүх хурлын тов зарлагдах мэдээлэл байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба нар ажиллаж буй. Тус хэрэгт прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэсэн зүйлчлэлтэй яллах дүгнэлт үйлдсэн.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Хуулийг буцаан хэрэглэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль хэрэглэдэг. Гэмт хэрэг байж байгаад хэргийг шийдвэрлэх үед гэмт хэрэг биш болсон тохиолдолд хуучин гэмт хэрэг байсан зохицуулалтаар яллаж болохгүй” хэмээн хэлсэн билээ. Учир нь энэ хэрэгт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд байхгүй зүйл заалт хэрэглэжээ. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл (Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) 821 дүгээр зүйл. Сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах, 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтаар прокурор яллах дүгнэлт үйлджээ. Тиймээс өмгөөлөгчдийн зүгээс Ц.Сандуй, А.Ганбаатарт нарт холбогдох хэргийг бүрэн нээлттэй явуулах хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн прокурор Эрүүгийн хуульд огт байхгүй заалтаар ялласан гэх энэ хэрэгт Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар буруутай юу, эсвэл бүр өөр хүмүүс буруутай юу гэдгийг бүгд хараг хэмээн хүсч буй аж.

Өмгөөлөгч Б.Мэргэн “60 тэрбум”-ын гэх энэ хэрэг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг яагаад ч биш. 2014 онд ярьсан ярианд хүч хэрэглэх тухай огт байгаагүй. УИХ-ын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал байгаагүй. Хэрвээ ялсан бол ялсан нам нь төрийн тодорхой албан тушаалуудад гүйцэтгэх эрх мэдлийг 60 тэрбумаар томилох тухай асуудал байсан. Энэ нь сонгуулийг будлиантуулаад, УИХ-ын эрх мэдлийг авах тухай байгаагүй. 2014 онд хэрэгжиж байсан 2002 оны хуулиар ял өгч болохоор байсныг үгүйсгэхгүй. Гэтэл хэргийг шийдэх хугацаа нь 2019 он болчихсон байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзаад, шинэ хуулиа ашиглахад энэ гэмт хэрэг биш болчихож байгаа юм.

Шүүх хуралд оролцсон өмгөөлөгчид “Энэ бол төрийн байгууллагын дээд эрх мэдлийг авах гэмт хэрэг биш юм гэдгээр мэтгэлцсэн бүх үндэслэлүүдээ гаргаж ирсэн. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа төрийн эрх барих байгууллагын дээд эрх мэдлийг авах гэсэн гэмт хэрэг биш байна, гэхдээ энэ бол сонгуулийг будлиантуулахад бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг. Тиймээс зүйлчлэлийг солиод ял өгсөн” хэмээн ярьсан юм.

Иргэд эл хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Г.Доржзодов энэ гэмт хэргийг зохион байгуулахад оролцсон мөртлөө яагаад ял өгсөнгүй вэ гэдэгт хариулт нэхдэг. Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ “Эрүүгийн хуулийн 82.1 дотроо тайлбартай. Тус тайлбарт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж бий. Мөрдөгчөөс Г.Доржзодовыг яллагдагчаар татах гэдэг санал оруулсан. Гэтэл прокуророос хэргээ сайн дураараа илчилж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэдэг байдлаар яллагдагчаар татаагүй.

Давж заалдах шатны шүүхээс Г.Доржзодовыг яллагдагчаар татаад шүүхэд шилжүүл гэсэн шийдвэр гарсан. Гэвч яллагдагчаар татаж хэсэг шалгаснаа өмгөөлөгч нь өмгөөлөх эрхгүй юм шиг байна гээд яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосон. Тэгвэл бусад бүх мэдүүлэг нь ч хүчингүй болмоор юм.

Энэ гэмт хэргийн мэдээллийг 2016 онд АН, МАХН-аас өгснөөс хойш Г.Доржзодовыг сайн дураар нь биш баривчилж авчирсан байдаг. Дараа нь 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр түүнд байсан бичлэгийг хурааж авсан. Хурааж авна гэдэг сайн дураар илчилсэн асуудал биш. Тэгэхээр сайн дураараа илчилсэн хүн хэргийн материалаа гаргаж өгөхгүй, зугтах уу" хэмээн ярьсан юм.

Энэ хэргийн хувьд 2-8 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил. Прокурор өөрийнхөө цуглуулсан нотлох баримт хэргийн материалд байгаа мэдээллүүддээ үндэслээд энэ хэргийг 2014 оны долдугаар сараас есөн сарын хооронд үргэлжилсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгсэхгүй болгоно хэмээн үзжээ.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хурал, ялын хурал болдог. Гэм буруугийн хуралд прокурорууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйлчлэлтэй орж ирсэн. Энэ нь өөрөө 12-20 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй. Энэ зүйлээр зүйлчлэгдээд ял авсан бол прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг санал өгөхгүй байсан аж.

Гэтэл зүйлчлэл нь өөрчлөгдөөд, 2-8 жилийн ялтай хэрэг ороод ирж буй учраас прокурорууд анх оруулж ирсэн саналаа өөрчлөөд, тухайн үеийн шийдвэрт нь нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн санал өгсөн байна. Энэ гэмт хэргийг олон нийт 2016 онд мэдсэн тул тэр үеэс хөөн хэлэлцэх хугацаа нь эхэлнэ гэж үзжээ. Хуулинд олон нийт мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалт байдаггүй тул өмгөөлөгч болон прокурорыг гайхахад хүргэсэн аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-12 172.58.140.228

Uls Toriin alban haagchid hariutslaga tootsono medeej

Avatar

иргэн 2020-05-12 64.119.21.198

Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал одоо ч байсаар л байгаам бишүү. Оны өмнө цөөнгүй төрийн албан хаагчдыг ажлаас нь халж албан тушаалыг нь өөр хүнд шилжүүлж авах гэсэн зохион байгуулалттай арга хэмжээ авсан болох нь батлагдаад байгаам бишүү: Махбалын хүнүмүүс цөөнгүй байгааш дээ. амьны хэрэг, Говь-Алтайн Болормаа гэгч эмэгтэйн амь насны асуудал гээд л. Түүнчлэн амь нас нь хохироогүй ч дарамтыг даалгүй өргөдлөө өгөөд гарсан хүн ч байх

Avatar

z 2020-05-12 202.126.89.157

mongold vnen yum baina uuu

Avatar

ТӨГС ГЭМТ ХЭРЭГ 2020-05-12 202.179.27.31

ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЛЭН АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН УУ ГАРГАСАН. ТАНИЛЦСАН УУ ТАНИЛЦСАН . ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮНД ТАНИЛЦУУЛСАН УУ, ТАНИЛЦУУЛСАН. ҮҮГЭЭР ЭРХ БАРЬЖ БУЙ ХОТЫН НАМЫН ХОРООН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА , ЭРХ БАРИГЧ НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ХУВИАР ҮҮРГЭЭ ТӨГС ГҮЙЦЭТГЭСЭН. ҮҮНИЙГ Л ТӨГС ГЭМТ ХЭРЭГ ГЭНЭ. ЭНД ХҮРЭЭД СУНДУЙ НАРЫН ҮҮРЭГ ТӨГС ДУУССАН …

Avatar

ТЭГДЭГГҮЙ ЮМ АА 2020-05-12 202.179.27.31

ТА БҮГДИЙНХЭЭР БОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ. ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨХӨӨРДӨӨД ЯВУУЛАХ УУ… ЖИШЭЭ НЬ БИ БОЛОН БУСАД ХҮН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУЙВАЛДААНЫ ЖУРМААР АЛЬ ЭСВЭЛ ХУУЛЬ БУСААР АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГААД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДЭЭР БАРИАД ОРЖ БОЛОХ НЭЭ ДЭЭ. УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ УРИАД ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАИЛЦУУЛЖ БОЛОХНЭЭ ДЭЭ…. НААД ЗАХ НЬ АХ ДҮҮСИЙНХЭЭ ОЛНООР ТҮРҮҮ БАРИАД АЙМАГ , СУМЫН ЗАСАГ ЗАХИРГААГ ЭЗЛЭЖ Ч БОЛОХ НЭЭ ДЭЭ… ТИЙМ ҮҮ

Avatar

мгл 2020-05-12 103.26.194.106

ториин эрхииг хууль бусаар авахыг санаархаад барахгуй,гардан гуйцэтгэсэн этгээдууд цаазлуулдаг хуультай,насаар нь хорьж,толгойлогч,сонгуулиин еронхии хороонд бугсэн этгээдуудииг барих естой!!!!!
Авилгач мафижсан хуульчидыг энэ хэргээс холхон байлгаж уз,шиитгэлээс бултуулаад байвал улам давардагын жишээ нь ан-н 100 -500 сая тогрогиин хахууль болж байна!!!!!

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.148

Газрын наймаачин,намчин 2 амьдралаас тасархай тэнэгийн биелэх боломжгүй яриа.3 хүн нийлэхээрээ нууц байхаа больдог улс.Хэдэн мянгаараа далд мөнгө өгөөд байж байхгүй.Женкогийн 1800 км төмөр зам гэдэг шиг тэнэгүүдэд л ойлгогдох асуудал.

Avatar

Irgen 2020-05-12 70.181.127.87

Undur alban tushaald yuch hiij bolno huuli yilchlehgyi neg bodson nuhdyydiig harinch huivadagchid shyyhed nuluulj shiitgeliig hungun onooson.turiin erhiig huuli busaar avna gej sanaarhah ne dendyy erh medeldee zarlaj baigaa hereg bishyy.erh medeltnyyded onooh huuliin hariuclagiig changatgah heregtei.hyatad ulsiin jisheegeer caacaar avah byrtel

Avatar

Зочин 2020-05-12 202.21.100.210

Манай комет бичигч нар жаахан соёлтой сэтгэлийн хөдлөлөө дарж муухай хараалын үг хэрэглэхгүй байвал зүгээр шүү

Avatar

Зочин 2020-05-12 66.181.190.146

Юу хуцаад байна, М.Энхболдыг цаазаар, Сандуй Ганбаатар 2-т бүх насаар нь шоронд хорих ял өгөх ёстой.

Avatar

Зочин 2020-05-12 103.26.195.198

чам шиг орк шар хаданд хэвт!!!!!

Avatar

Зочин 2020-05-12 66.181.168.81

Өнөөдөр Эрдэнэ энэ 60 тэрбумын хэргийг ил цагаан хийж байхад яагаад барьж хорихгүй байна вэ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.168.81

Хүмүүс хоорондоо хэрэлдэхдээ а**а тална гэж сүрдүүлдэг шүү дээ энэ хэрэг бол яг тэрэн шиг а**а гэж хэлсэн хүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр ялласан асуудал болсон.

Avatar

Зочин 2020-05-12 183.177.99.242

амаар а**а гэж хэлбэл хэрэг биш харин цаасан дээр яаж а**х хэн хэн нь юу хийхээ төлөвлөж бичиж зөвлөлдөж байвал завдалт хэрэг болно.

Avatar

Зочин 2020-05-12 72.196.192.250

Manai tsagdaa, shvvh, prokuror ch bvr zavharch gvitseed baigaamaa !!!
Uurchluh shinechleh gesen alham bvriig uursduu niilj baigaad nam dardag. Temvvjing yalaadaa?!

Avatar

Үнэн утгагүй зүйл бол энэ үйлдэл мөн юм даа 2020-05-12 202.131.239.166

адилхан л Монгол Улсын иргэд. Хуулийг иргэндээ ашигтай байхаар хэрэглэдэг практик байдаг. Гэтэл хүний эрхийг зөрчих гэж, тэдгээрийг заавал гэм буруутан болгох гэж, зохион байгуулалттайгаар ийм зүйл үүсгэнэ гэдэг Төрд итгэх Ард иргэдийн итгэлийг бүрэн үгүй болгож байгаа юмдаа. Одоо энэ АН-ын мөнгө төгрөг яриад байгааг л Доржзодовтон их мундаг хүн болж хэлж, өдөөн хатгалга хийж, зохион байгуулалттай энэ бүхнийг зохицуулсан хүн нь мөнөөс мөн харагдах юм. Энэ Түмэн олонд Мэлмий бий.

Avatar

Иргэн 2020-05-12 202.9.46.43

Яалт ч үгүй үүнийг хэрэг гэж үзээд яллах юм бол хамгийн түрүүнд Доржзодов гэдэг хүн буруутай. Доржзодов энэ үйлдлийг өөрөө эхлүүлсэн нь үнэн ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж