ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл" | News.MN

ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

ОХУ-аас 500 оюутнаа татан авчрах асуудлыг дагасан "эрсдэл"

Монгол Улсад короанвирусийн батлагдсан 42 тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд. Москва хотоос нийт 32 оюутан эх орондоо ирснээс 20-иос нь халдвар илэрсэн. ХӨСҮТ-өөс ОХУ-аас ирсэн оюутнуудын биеийн байдал хэвийн болж, аюул ард хоцорсон гэдгийг мэдэгдсэн ч тайвшрах асуудал биш. Хойд хөршөөс дахин 500 оюутнаа татан авчрах тухай асуудал яригдаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-аас 1800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт өгснөөс эхний ээлжинд 500 оюутныг татан авахаар болжээ. Тэд энэ долоо хоногт багтаан эх орондоо ирэх юм байна. Сонсогчдыг ОХУ-ын талаас тусгай нисэх онгоцоор хүргэж өгөх аж. Тэднийг Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт тусгаарлана гэх мэдээлэл байна.

Гэсэн ч тусгаарлах байр, эмч нарын нөөц бололцоо гээд олон асуудал урган гарч буй. Тусгаарлах байрны нөөц боломж нь хязгаарлагдмал, хүрэлцэхгүй шахам ийм нөхцөлд муугаар бодоход халдварыг дотроосоо алдах ч аюултай. Магадгүй оюутнууд эх орондоо ирсэн тохиолдолд эрсдэлээ тооцож хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч хязгаарлаж болзошгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хориог чангаруулна гэх мэдээлэл ч чих дэлсэж буй. Тодруулбал, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл хаана гэх мэдээлэл цацагдсан. Тус аймагт тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах уу, ОХУ-аас ирэх 500 оюутныг тус аймагт тусгаарлах уу гэх асуудлыг тодруулахад тус аймгийн Засаг даргын Тамгын газраас эх орондоо ирэх оюутнуудтай холбоотойгоор аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.

ХАЛДВАРЫГ АЛДАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ Л ЗОРЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.ОРГИЛ: 

-Дэлхий дахинд “зөөвөрлөгдсөн” коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаад байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдлаа. Мөн Улсын онцгой комиссоос ажлын хэсэг ирж ажиллана. ОХУ-аас ирэх 500 оюутныг татан авчрах тухай асуудалд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө. Одоогоор тусгаарлах байрны талаар тооцоо, судалгааг гарган ажиллаж байна.Ерөнхийдөө Баян-буурал, Төв аймаг, Мандал сум, Дархан-Уул аймагт тусгаарлах болов уу. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг зөвхөн Сэлэнгэ аймагт тусгаарлана гэдэг ойлголт бол өрөөсгөл юм.

Эх орондоо ирж буй оюутнуудыг хаана тусгаарлах вэ гэдгийг Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэр гаргасны дагуу л бид заавар, журмыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх байдлаар ажиллана.  Тиймээс энэ бол миний мэдлийн асуудал биш юм. ОХУ-аас ирэх 500 оюутнуудын тухайд халдвар “зөөвөрлөгдөх” өндөр эрсдэлтэй.

Тиймээс хилийн боомтоор оюутнуудаа нэвтрүүлэхэд нарийвчилсан асуумж судалгааг авахад анхаарч ажиллана. Мөн галын шугамд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах тал дээр илүү их анхаарч бас сэтгэл зовж байна.  Ер нь бид бүхний хувьд халдварыг “алдахгүй” байх тал дээр өндөржүүлсэн бэлэн байдлын бэлтгэлийг хангаж гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа. Гэхдээ Сэлэнгэ аймаг анх удаа хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдээ хүлээн аваагүй, өмнө нь ч бас 280 гаруй иргэнээ хатуу хяналт, нарийн зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, тусгаарлах ажлыг зохион байгуулсан гэдгийг та бүхэн мэднэ. ОХУ-аас татан авчрах 500 оюутантай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Гэтэл “Ковид-19” цар тахлын  үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах сургуулийн үеэр гаргасан захирамжийг зарим хүмүүс гуйвуулсан байна билээ. Тиймээс иргэд мэдээллээ маш сайн нягталж үзэх хэрэгтэй гэлээ.

Энэ нь зөвхөн ОХУ-аас эх орондоо ирэх  500 оюутны тухай асуудал ч биш Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Энэтхэгээс тусгай үүргийн нислэгээр 480 гаруй иргэнээ татан авах асуудал ч яригдаж буй. Гэтэл тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад гадаадаас иргэдээ татан авсаар байвал халдварыг дотроо алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Эрсдэл ч өндөр.

"ОХУ-ААС ИРЭХ ОЮУТНУУД ХАЛДВАР ЗӨӨВӨРЛӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСАН Ч ЭМЧИЛНЭ"

Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Гадаад дахь иргэдээ татан авчрахын хэрээр халдвар “зөөвөрлөгдөх” өндөр эрсдэлийг дагуулна. Хамгийн сүүлийн мэдээллээр Энэтхэг улс руу энэ долоо хоногт багтаан тусгай үүргийн нислэг хөөргөж, 400 гаруй иргэнээ татан авах тухай яригдаж байна. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар, Улсын онцгой комисс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан гадаадаас иргэдээ татан авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага үүргээ л биелүүлж ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг өмнө нь хүлээн авч байсан журмаар л хил нэвтрүүлж, тусгаарлана. Одоогоор Энэтхэг улсаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах тухай  үүрэг чиглэл бидэнд ирээгүй байна

-ОХУ-аас татан авчрах 500 оюутнаас гадна Энэтхэг улсаас 400 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоцоор авчрах тухай асуудал яригдаж байна. Тусгаарлах байр хүртээмжтэй байж чадах уу?

Тусгаарлах байрны хүртээмжийн асуудлыг зохицуулсан учраас л гадаад дахь иргэдээ татан авч байгаа. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иргэдээ татан авах ажлыг зохион байгуулдаг. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагатай уялдаа холбоотой ажилладаг.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдсөн. Өмнө нь ОХУ-аас ирсэн оюутнуудаас халдвар илэрсэн. Дахин 500 оюутан эх орондоо ирнэ, тухайн оюутнууд ирвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй учраас үүнийг тооцсон байх?

ОХУ-аас ирэх оюутнууд халдвар “зөөвөрлөх” өндөр эрсдэлтэй байсан ч Монгол Улсын иргэн учраас бид хүлээн авна, эмчилнэ. Өвчтэй байвал оношилно. Хавьтал болсон тохиолдол тусгаарлаж, хяналтаа тавина.

-Эх орондоо ирэх 500 оюутныг Сэлэнгэ аймагт тусгаарлах мэдээлэл байна. Энэ тохиолдолд ХӨСҮТ-өөс нэмэлт баг Сэлэнгэ аймагт ажиллах уу?

Эх орондоо ирж буй 500 оюутныг хаана тусгаарлах вэ гэдэг асуудлыг одоогоор шийдээгүй. Удахгүй тодорхой мэдээлэл гарах байх. Сэлэнгэ аймаг бол бэлтгэл ажлын бүрэн хангасан. Тус аймаг шуурхай хариу арга хэмжээний багтай. Энэхүү мэргэжлийн баг бол халдварын голомтод ажиллах, хүмүүсээ хүлээн авах, тандалт судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. ХӨСҮТ-өөс нэмэлтээр заавар зөвлөмж өгч уялдаа холбоотой ажиллана. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээг Дархан-Уул аймаг дахь ХӨСҮТ-ийн салбар лабораторид хийнэ гэх тайлбар өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2020-05-12 202.179.24.7

одоо тэгвэл ч Эвгүй тал руугаа болж байгаа юм байна даа, ОХУ-д өнөөдөр байдал маш Муу байгаа ш дээ тэгээд ч ОХУ-аас орж ирж буй Оюутнууд маш өндөр Эрсдэл дагуулж Халдвар тээж орж ирж байгаа энэ манай Эмч эмнэлэгийн ажилтанууд ингэж ч том дуугарч болоргүй дээ,

Avatar

Яая даа байз 2020-05-12 202.21.100.210

Өнгөрсөн шөнө Оросын тусгай онгоцоор тэр оюутнууд нь ирчихсэн юм байна. Тийм болохоор одоо яаж хянаж хамгаалах вэ гэдэг дээрээ л толгойгоо гашилгасан нь дээр бололтой. Хэцүү ч юм болох нь дээ

Avatar

123456 2020-05-12 49.0.212.150

Цул корона

Avatar

та нартаа хайртай шүү 2020-05-12 103.10.20.198

Гадаадад гацсан иргэдээ авчрахгүй бол тэр хэд маань хэцүүдэж бх шиг бна даа. Төр засаг ч чадлаараа авчирч л бх шиг бна. Ямар сайндаа хүний нутагт суулт өлсгөлөн хүртэл зарлаж бхав дээ. Өөр үед зүгээр билетээ аваад л хүрээд ирэх юманд одоо хчинээн саяыг төлөөд ч ирж чадахгүй. Гэртээ ирэхийг хүн болгон хүсч бгаа. Би битгий авчир гэж бгаа хүмүүсийг хараад хэлэх үг ч олдохгүй юм даа энэ элдэв х****л нтр урсгаж бгаа нь мэдээж хоосон толгойнууд тэдэнтэй юу ч яриад хэрэггүй. Эх орон нь иргэнээ авна.

Avatar

Зочин 2020-05-12 122.201.19.99

Naad 500 gaas barag 300 koronoo irne . hotoos zaiduu bairluul.

Avatar

Зочин 2020-05-12 122.201.19.99

hotoos zaiduu bairluulah heregtei. ehnii avchirsan 30 aas gehed l 21 uvchtei baisan shuu dee. Koronoog dotooddoo aldval hen hariutslaga huleeh be.

Avatar

aagii 2020-05-12 192.82.75.146

Uneheer tor uls gej baigaa ucnir njgedee abcnircn bna, Masn sain bna, Hunii nutagt masn hetsuu bna, Harin irsen hoino ni tusgaarlaltaa deglemee cnand mordoj ajillah ni zob snuu, Haluun snugaman deer ajillaj baigaa Eruul mend, Mergejliin huanaltiin ajillgsdad amjilt husie, Anhaarlaa sulruulahguigeer ene muuhai obcniniig ualan diilj Mongol irgedee emcnleerei.

Avatar

Зочин 2020-05-12 202.126.89.84

Үхсэнээ хийж дурак Иван ахдаа далдаакдаад оч гэсэн юм. Наанаа байж бай. Битгий ир Орос точигный далдайсан лаларууудааа.

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

ХОТООС ЗАЙТАЙ ГАЗАР БАЙРЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХОТООС ХОЛ БАРЛУУЛААГҮЙГЭЭС БОЛОЖ ХОТОД ЭНЭ ӨВЧӨН ДЭГДЭХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГЫН ХЭН ХҮЛЭЭХ ВЭ ТОДОРХОЙ БОЛГООЧ

Avatar

Зочин 2020-05-12 202.21.108.34

Авчрахгүй гээд яах вэ дээ. Дүрмээ сайн мөрдүүлээрэй.

Avatar

Уншигч Н.Тунгалаг 2020-05-12 64.119.25.219

Халдвартай ч бай халдваргүй ч бай монгол хүн нутагтаа ирэх эрхтэй. Гадаад улсуудад нөхцөл байдал хүндэрсэн учраас л ирж байгаа шүү дээ. Тэрнээс биш тэндээ болж байвал болоод л байна шдээ. Ирээд тусгаарлагдана, халдвар хамгаалал хийнэ. УОК энэ тал дээр сайн ажиллаж байгаа. Асуудал юунд байна? Манайхан болохоор халдвартай хүнд хариуцлага тооц битгий оруул энэ тэр гээд байх юм. Ямар өчүүхэн бодолтой юм бэ.

Avatar

Зочин 2020-05-12 202.126.88.139

500 хүний 250 нь корона вирустэй , 250 нь өөрөө өвдөхгүй дамжуулагч орж ирнэ , яанаа, хөөе хүрэлээ энэ заваан юмаа болиочээ

Avatar

Зочин 2020-05-12 202.9.46.42

Иргэдээ санаа үүнд бүү зовоо Оросоос ирэх оюутнууд бүгд тэндээ шинжилгээнд орно. эерэг гарсаныг нь тэндээ эмчилгээнд орно. Далд хэлбэртэй нь энд тусгаарлалтанд байх үед давтан шинжилгээгээр илрүүлнэ. Дарга нэрын мөнгө идэж байгаа дахин сонгогдож ял завших гэж байгаа эх орныг минь гадныханд худалдаж өөрсдөө баяжиж байгаад л санаа зов. Энэ л бидний зовлон болж байна. Гишгэх газаргүй болох гэж байж.

Avatar

Иргэн 2020-05-12 172.58.141.202

Хамгийн амиа бодсон арчаагүй хүмүүс монголчууд. Бусад улс орон өвчин тархсан үед хамтдаа туулаад гарна гээд өвдсөн нэгнээ халамжилж хоол унд эм тариа зөөж байхад манайхан би үхэхээр чи үх гээд битгий оруул, бараг л бууд гэх юм. Дундад зууны ухамсраасаа салаагүй байж худлаа тэнгэр заяа ярьж бахиралдсан

Avatar

Зочин 2020-05-12 103.229.122.145

Битгий маанаг аа гайхуулаад бай. Наад 500 оюутан дунд чинь халдвартай хүн хэд байгаад нааш ирэх замдаа хэр их эрүүл хүндээ халдаахыг бодож үзсэн үү. Чам шиг хар амиа бодсон арчаагүй н**ш л би л очиж байвал бусад хүн өвчин тусах хамаагүй гэх байх даа.

Avatar

зочин 2020-05-12 66.181.169.70

ЧИ ӨӨРӨӨ БИ БОЛ ТОЛГОЙ МУУТАЙ ХАМГИЙН МУЛГУУ ТЭНЭГ ХҮН ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА.ЧАМ ШИГ МАНГАРТАЙ ЯРИХ ҮГ ОЛДОХГҮЙ.

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Авчрах нь зөв хотоос зайтай байрлуулаач

Avatar

Зочин 2020-05-12 59.153.113.150

Сэлэнгэд 500 гэр бариад хашаа татаад бөөнөөр хорих лагерь шиг зохион байгуулалттай хийж тусгаарлавал үр дүнтэй. Одоо цаг дулаан боллоо гэрт даарахгүй.

Avatar

зочин 2020-05-12 202.9.40.180

Оросын Цэргийн тусгай онгоцоор авчирна авчаруулна гэх мэт тэнэгтэж буй юм билээ. Чадах юмаа өөрөө хийж чадахгүй юмаа гуйж болохгүй юу. Оросыг тэнд нь 14 хоног тусгаарлаж тест тавиад ялгаад өгөөч гэж гуйх нь дээр. Эс бөгөөс 2 сарын дараа Оросын цэргийн эмнэлэг ирж цөөн олигархийн амийг аврах л байх. Түүний дараа нэгдэлжих хөдөлгөөн эхлэх боловуудаа. Хүссэн бүхэн биелж алтан загасны үлгэр хэрэгжих буйзаа.

Avatar

Шодоргос 2020-05-12 103.80.211.37

Ямар тэнэг сэтгүүлч вэ иргэдээ авахгүй яах юм. Хаашаа явах юм. Наад хүмүүс чинь, эх орон, гэртээ ирэлгүй яадаг юм. Ухаан муутай цус вэ.

Avatar

Зочин 2020-05-12 103.229.122.145

Амбасэлмаа гуай сайн боддоо. Наад 500 оюутны чинь 300 нь вирустай байвал яах болж байна. Та нарын эмчлэх боловсон хүчин, эм тариа хүрэлцэх үү. Худлаа бүлт үсрэхийн оронд цаана нь шинжилгээ өгүүлээд авчирвал таарна. Одоо баахан халдвартай амьтдыг халдваргүйтэй нь зөөгөөд 500 ширхэг вирус авчирах нь дээ.

Avatar

зочин 2020-05-12 66.181.169.70

Хэд хоногийн дараа хараарай. Тэгээд ингэж хэлсэндээ амаа бариарай.санаж яваарай

Avatar

d 2020-05-12 103.229.122.145

Наад оюутнуудаа Орост нь тест өгүүлээч ээ. Юун санаа амар юм баахан халдвар тээж авчирна гээд. Гурван сая хүний эрх ашиг хамгийн чухал шүү.

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Оюунтан нар өөрсөдөөн эртхэн хэл дээр ирэх нь яаасан юм ОдоочОрсоос Монголын хэл дээр өөрсөдөөн зохион байгуулаад ирэх болоцоо би шүү
дээ

Avatar

Зочин 2020-05-12 64.119.21.250

Монголд байгаа нь 2 сая гаруй л хшн байгаа байх хха бусад нь бүгд гадаадад байгаа юм биш үү!? миний л бодол шүү!!!!

Avatar

Зочин 2020-05-12 124.158.109.232

бусад улсаас бас авчирмаар байна шүү гадаадад ажиллаж чурч байгаа хүмүүсээ авчирах нь зөвөө

Avatar

Иргэн 2020-05-12 66.181.161.43

Монгол хүнийг битгий авчир гэж хэлэх эрх хэнд ч байхгүй шүү. Үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг. Иргэнээ хамгаалах , асрамжлах нь төрийн үүрэг.

Avatar

Зочин 2020-05-12 202.170.84.188

Ирнэ гэсэн болгоныг нь АВЧИР! Монголдээ гэртээ ирж байгаа бол хэний ч үр ялгаагүй шүү!!! харин хөдөөгүүр одоо ажиллахгүй байгаа амралт сувилалын газрууддаа тусгаарла… юу нь болохгүй байгаан… хөдөөгүүр амралтууд чинь дампуурчих гээд л эзэнгүй байнадаг…

Avatar

зочин 2020-05-12 45.48.97.213

одоо туршлагатай болсон биз дээ эмч нар. хэдий болтол хүүхдүүдийг цаашаа байр сав хүрэлцээгүй.эмч нар дутмаг гэж ядуу сэтгэлгээгээр хандах вэ. Монголын иргэд юм чинь .эх орондоо ирэг.

Avatar

зочин 2020-05-12 66.181.169.70

ТА НАР ЧИНЬ ҮХЛЭЭ ЮУ.АРЧААГҮЙ АМЬТАД ВЭ.ТА НАРЫН ҮР ХҮҮХДҮҮДЭЭС ЯЛГАА ЮУ БАЙНА.МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ЗАЛУУЧУУД ШДЭЭ.ТЭДНИЙ 21 ХОНОГ ТУСГААРЛАЖ БАЙХАД ЮУНААСАА АЙДАГ БАЙНА. МАНАЙ ОНЦГОЙ, ЭМНЭЛЭГИЙНХЭН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.

Avatar

зочин 2020-05-12 202.21.108.186

Уг нь Орост энэ вирусыг сайн эмчилж үхлийн түвшин маш доогуур байгаа учир манайхан тэндээ байж байгаад эмчлүүлчих хэрэгтэй юм даа.

Avatar

иргэн 2020-05-12 202.126.88.142

худлаа нялуурч байэ маш том гарз авчирах нь дээ. хэрвээ дотоодод алдвал бид дэлхийн шившиг болно. өнөөгийн АНУ энэниын хажууд юу ч биш.өлсгөлөн гуйланчла. хүнсний хомсдол. дараа нь дэлхий бидний хувьд хаалгаа ханаааааааа. яасан ойлгодогүй үхрүүд бэ.

Avatar

зочин 2020-05-12 66.181.169.70

чи өөрөө үхэр.харин авчрахгүй бол үхэр монголоороо дуудуулах байлгүй

Avatar

Зочин 2020-05-12 103.10.23.119

Төрд үүрэлсэн хулгайч нар өөрсөдийн хулгайн мөнгөөрөөн зугаалаж жаргаж яваа ах дүүсээн үр хүүхэдээн зөөөгөөд дуусан болхоор бусад нь хамгаагүй болжээ

Avatar

иргэн 2020-05-12 91.235.142.120

Юунд дэлхийн шиьшиг болно гэж.Харин иргэдээ авахгүй бол шивштг болно шүү? Иргэдээ авахгүй энэ дотороо АН-ын ЭРДЭНЭ шиг амиа хоохойлоод хумсаа нуушаад хэвт гэж үү. Нөгөө талаас иргэдээ авахгүй ,арга хэмжээ зохион байгуулахгүй байлаа гэхэд энд байгаа иргэд,ах дүү төрөл садан нь хэлгүй дүлий юм шиг,та нар тэндээ үх гээд байх уу? Эргүү өвчинөө эдгээсэн нь дээр дээ. Халдвар авсан иргэд тархаахгүй байх нь чухал. Түүнээс бар саваа нээ,архи уумаар шоудмаар байна,эрх чөлөөг энэ мэтээр төсөөлвөл тархана.

Avatar

иргэн 2020-05-12 202.126.88.142

гаднаас хүн авчирахаа бочиочээ. эх орондоо өүлсөх үедээ өлсөж баярлах үедээ бахлан голомтоо сахиж байсан 3 сая иргэнээ эрдэл үхэл хагцалд оруулмааргүй байна шүү дээ.одоо ямар 2 сар биш энэ өвчин яаж иргэд дунд нэвтэрдэг талаар мэдлэгтэй болсон биз дээ

Avatar

зочин 2020-05-12 66.181.169.70

эх орноо хөгжүүлэхийн төлөө боловсрол эзэмших гэж явсан иргэдээ гадуурхах уу.чам шиг жалгаа сахиад хэвтэхүү.энэ глобалчлалын үед ингэж байж бусад орнуудтай эн зэрэгцэн хөгжинө биздээ

Avatar

Зочин 2020-05-12 66.181.177.119

Бид ингэж байж дотооддоо халвар алдах нь алдана цаг хугацааны л асуудал дотоод халдвар гарсан өдөр хятад хилээ хаана эдийн засаг төгс шоконд орно. Энэ эдийн засгийн ТОМ хямралыг долоо хоног, сараар ч болсон хойшлуулах юмсан

Avatar

бодлын хулгайч 2020-05-12 66.181.167.53

ХӨЛ ХОРИОГОО МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. ХОЙНООС АВЧРААД СЭЛЭНГЭД ТУСГААРЛАХ БОЛ 45-60 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЧАНГА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ОРОСООС ИРЭГСЭД 100 ХУВЬ КОРОНА БАЙГАА. 21 ХОНОГ БАГАДНА ШҮҮ. 45 ХОНОГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ. АЛДВАА ТЭГВЭЛ Ч ХАЛУУН ДУЛААН БОЛЖ БАЙНА. БАЛАРНА ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж