Сүүлийн өдрүүдэд иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүлээж, чих тавьсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. Угтаа иргэд тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг дансанд нь орж эхэлнэ хэмээн бодож байсан ч энэ нь ташаа ойлголт болохыг өчигдөр /2020.05.11/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлсэн.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас албан ёсоор мэдэгдээгүй. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л банкны дансаа баталгаажуулсан байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банкинд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 693 мянган иргэний гээд нийт 1 сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн. 1072 хувьцааны ногдол ашиг яагаад иргэдийн дансанд орохгүй байгаа вэ гэвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна.
Энэ ажилд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна.
Мөн банкинд данстай эсэхийг нь шүүх, тухайн данс нь е-баримт дээр байгаа эсэхийг хянах, нэрсийг нь шивээд арилжааны банкууд руу явуулах, банк нь Монголбанк руу явуулах, Монголбанк эргүүлээд Төрийн сан руу явуулах зэрэг олон ажил шат дараатайгаар хийгдэж байна.
Жишээ нь, овог нэр нь давхардсан өөр регистертэй хүмүүс ч гарч байна. Энэ болгоныг цэгцлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж байгааг ойлгоорой. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй байна” хэмээжээ.
Түүний ярианаас авч үзэхэд 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орох гэж нилээн хугацаа зарцуулагдах аж. Харин иргэд 1072 хувьцааны талаар дараах мэдээлэлтэй байна.
Иргэн Б.МӨНГӨНШАГАЙ: 1072 хувьцааны ногдол ашгийн талаар тодорхой мэдээлэлгүй л байна. Хувьцааны дансаа ч нээлгээгүй явж байна.
Та бүхэн энд дарж цахимаар өөрийн регистрийн дугаараа оруулан, хувьцааны дансаа шалгаарай. Хэрэв гар утсаараа шалгахыг хүсвэл 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа илгээн хувьцааны дансаа шалгах боломжтой. Мөн аль өөрт ойрхон ТҮЦ машинд очин хувьцаа гэх цонхыг сонгон, иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ дамжуулан ямар үнэт цаасны компанид бүртгэлтэй, ямар компанийн хувьцааг эзэмшиж байна, ногдол ашиг нь мөнгөн дүнгээрээ гарч ирэх аж.
Иргэн Н.ТЭМҮҮЖИН: Миний хувьд үүнийг сонирхоогүй ээ. Оюутан байхдаа сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлсэн учир надад хувьцаа байхгүй л гэж ойлгож байгаа. Данс ч нээлгээгүй.
Хэрвээ иргэн та 2011 онд сургалтын төлбөр, ЭМД төлүүлсэн бол таньд одоогоор 527 ширхэг хувьцаа бий. Харин 2012 онд сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 544 ширхэг хувьцаа эзэмшинэ хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК мэдээлжээ.
Иргэн С.ЭНХТУЯА: Хувьцааны ногдол ашиг нь шууд данс руу нь орно гэж ойлгосон. Одоогийн байдлаар ногдол ашгаа хүртээгүй л байна. Мэдээлэл жаахан хомс байна. Өмнө нь нэг хувьцааны мөнгө авч байсан, тэрүүгээрээ л одоо ногдол ашгаа авна гэж ойлгож байгаа.
Хэрвээ та Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол та 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Харин хувьцаагаа 200,246 төгрөгөөр худалдсан бол таньд одоо 857 ширхэг хувьцаа бий. Мөн 2012 онд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 964 ширхэг хувьцаа эзэмшинэ хэмээн заажээ.
Иргэн Б.СОНИНХАЧИН: Намайг 2012 онд авсан гээд өгөхгүй байгаа юм. Тэр брокер, диллерийн компанид нь дансаа нээлгэх гээд очсон чинь та авсан байна гэж хэлээд байгаа юм. Үнэт цаасны төв дээр очиж уулзаад ч нэмэргүй юм байна лээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн байна гэж хэлсэн л дээ. Энэ талаараа 1072 хувьцааны мэдээллийн төв дээр очихоор манайх мэдэхгүй ээ, үнэт цаасны төв дээр оч гээд тэнд очихоор халамж руу яв гээд явуулсан. Тэгээд Хан-Уул дүүргийн халамж дээр очихоор манайх мэдэхгүй ээ гээд бие бие рүүгээ явуулаад байна. Би бол нэг ч төгрөг аваагүй шүү дээ.
2011.04.01-2012.04.11-ний хооронд нас барсан, Монгол улсын иргэний харьяатаас гарсан Монгол Улсын иргэн нийт 536 ширхэг хувьцаа эзэмшинэ. Хэрвээ та нас барсан хүний төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах аж.
Иргэн Б.Доржоо: Би өмнө нь авсан л даа. Хэдэн жилийн өмнө ахмадуудад гээд нэг сая төгрөг өгсөн. Тэр үед нь л бүгдийг нь авсан. Манай хүүхдүүд л хувьцааны ноогдол ашиг авна гээд л данс нээлгээд яваад байсан. Бидний хувьцааг төр худалдаад авсан болохоор оногдох юм байхгүй биз.
Иргэн Ц.ЦЭРМАА: Хамгийн сүүлд би 300 мянган төгрөг л авсан. Тэрнээс хойш юу ч аваагүй. Мэдээлэл авах гээд нэг дугаар руу залгахаар тэр нь утсаа авахгүй юм. 1072 хувьцааны мэдээллийн төв ороод л баахан дугаар бичээд л гараад ирлээ. Бага тэтгэвэр авдаг хүмүүст энэ л эм тарианд маань дөхөм болно гэж бодож байна.
Иргэн Д.БАТХҮҮ: 1072 хувьцааны талаар асуух гээд мэдээллийн төв дээр нь ирэхээр Сүхбаатар дүүргийн хоёрдугаар тойрог дээр оч гээд нэг дугаар өгсөн. Их л хүндрэл чирэгдэлтэй байна даа. Ард түмнийг залхаан цээрлүүлнэ гэдэг л энэ байх.
Иргэдийн хувьд 1072 хувьцааны талаарх мэдээлэл хомс, хаана хандахаа төдийлөн мэдэхгүй байгаа нь ярианаас нь ажиглагдаж байна. Тавдугаар сарын 01-нээс эхлэн дансанд 1072 хувьцааны ноогдол ашиг нь шууд орно хэмээн хүмүүс бодож, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүхий л брокер, диллерийн компаниудын үүдэнд уртаас урт дараалал үүсгэсэн. Гэвч тэдний яаран нээлгэсэн данс нь одоогийн байдлаар хоосон байсаар байна.
Зочин 2020-05-12 202.9.46.188
Хөөрхий 2,3 сая ЭТТ н 1072 хувьцаатай Монголчууд 197 тэрбумийг хувааж хүртэхэд нэг хүнд ойролцлогоор 80 -90 мянган төгрөгний амталгаа хүртэх нь. Гэтэл ЭТТ н 2017-2019 оны ашигийг 800 -900 тэрбум төг гэж дуулдсан.Харин үүдэх 600 тэрбум нь хаашаа очих,МАН-ын сонгуульд очсон уу эсэхд эргэлзээтэй.Эсвэл МАН ынханы нөөц халаасанд орсон уу.Гэтэл АН МАН ынхан ЖДҮ г тэрбумаар, баялагийг хэдэн арван сая доллараар, төсөвлөж офшордож авилгадаж баячихаад 2-3 жил шоронд тансаглаж байгаад юу ч болоогүй мэ
huuhdiin eej 2020-05-12 202.21.126.238
neg notstoi ym helmeer bna. 1072 medeelliin tov gedegt ni ajillaj bsn manai heden huuhduud tsalingaa avch chadaagui. ongorson 8aas 12sariin hoorond ajillasan manai huuhdiin suuliin sariin tsalin odoo hurtel oroogui. sar bolgon udahku olgono geseer baigaad songuuli bolloo. iim tom kompani heden hunii hodolmoroor tsalingaar togloom hiij yaj chadaj baina a?
Зочин 2020-05-12 66.181.161.32
ard tvmnere arai l tohurhad bga yum shg snagdaj bn hudla bhan sensatsi degdeged ogno gj yj hvmvs yarn dansa nelgesen bile tehed odo boltol ogogvi hvmvsig huursar l bn
zochin 2020-05-12 202.21.124.131
asudalgui humuustei mungiigni ogl do dans neelgegui humusiig hedii boltol huleehin.avahgui gej bga yum bgazde.
Зочин 2020-05-12 192.82.70.179
ЭТТ компани ноогдол өгөхгүй байгаагийн цаад учир нь ердөөл банкинд байлгаж мөнгө угааж бгаа боловуу гэж хардаж бна. ЦЕГ ТЕГ ҮАБЗ анхааралдаа авна уу?
Зочин 2020-05-12 202.126.89.142
Oguul ogood boliuul bolioochdee hahaj uheh gj bga luivarchid pologodoj uheesei muu luivarchid
Зочин 2020-05-12 182.160.35.177
ЯГ СОНГУУЛИЙН ӨМНӨХӨН ӨГӨХ БАЙЛГҮЙДЭЭ.
521 2020-05-12 66.181.166.134
Ogno geed ogohgui bgaa ene mongiig hen negen etgeed alban tushaalaa urvuulan ugaaj bna daa, bodood baihad.
Ehnees ni ugch baigaachee 2020-05-12 66.181.176.17
Dansaa batalgaajuulj holboson hund ni ugch baigaachee, zarim 1 hariutslagagui hunees bolj dansaa ali hezeenii batalgaajuulaad holbood belen bolgoson ni hohiroh yumuu, udruus udurt yumnii hansh usuud bn, hurdan avaad hereglemeer baina
Зочин 2020-05-12 202.21.100.210
Манай улс төрч удирдагч нарт 1 алдаа байна аливаа асуудлыг олон түмэнд зарлахдаа ямар ч тооцоогүй удирдах бүх шатандаа тохироогүй гэнэт сүр сар гээд сэтгэлийн хөөрлөөр түргэн хэвлэл мэдээллээр түгээдэг гэм байна.
Lol 2020-05-12 202.9.46.30
Songuuli ungurtul hoshgiruulj bgaad songuuliin daraa murihaar shiidsen bizee?
Зочин 2020-05-12 185.220.101.167
БИД УЛЁ ТӨРЖИХӨӨ БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГААШДЭЭ
Зочин 2020-05-12 66.181.189.94
Онлайнаар данс нээлгэж болно гээд зааврын дагуу 5000 тушаагаад нээсэн боловч одоо болтол нээгдээгүй.5000 төгрөг маань хаашаа орсын бүү мэд.ноогдолоо авах гэж баахан данс мөнгөөр нээсээр авах юм үлдэхгүй биз.
taiwan negen 2020-05-12 107.189.10.93
unet tsaasnii hadgalamjiin tuw deer oocher ihtei bgaazdee bugd tulgaj bgaad dansa neeelgesen bizdee ymar bsan ywuulsan ym chin neegdeh bhaa huleej l baiy daa dor burnee ajillaj bgaa bizdee