Apple дэлгүүрүүдээ нээж, шинэ MacBook Pro танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.05.12-нд нийтлэгдсэн

Apple дэлгүүрүүдээ нээж, шинэ MacBook Pro танилцуулав

Apple дэлгүүрүүдээ нээж, шинэ MacBook Pro танилцуулав

Дэлхийн ухаалаг технологийн акулын нэг Apple компани өнгөрсөн гуравдугаар сарын дундуур АНУ дахь өөрсдийн дэлгүүрүүдээ цар тахлын улмаас хааж байсан бол энэ долоо хоногоос эргүүлэн нээж буйгаа зарлалаа.

Энэ тухай Apple компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Бид АНУ дахь дэлгүүрүүдээ эргүүлэн нээж байгаадаа баяртай байна. Юуны өмнө Айдахо, Өмнөд Каролина, Алабама, Аляска мужийн дэлгүүрүүдээ нээх болно. Дэлгүүрээр үйлчлүүлэх хүмүүсийн хоорондын зайг барихын тулд дэлгүүрт нэг удаад цөөн тооны үйлчлүүлэгчийг оруулахаар шийдсэн. Үүнээс гадна дэлгүүрт оочерлодог цувааг хориглох болно. Бид та бүхэндээ хүргэлтийн үйлчилгээ болон захиалсан бараагаа дэлгүүрээс шууд очоод авах гээд бүхий л боломжуудыг санал болгож байна” хэмээжээ.

Apple компанийн хувьд АНУ-д нийт 271 салбар дэлгүүртэй бол дэлхий даяар нийт 500 гаруй салбартай. Үүнээс Ази, Европ, Австрали тивүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг 70 гаруй салбар нь цар тахлын улмаас хаагдсан ч эргэн нээгджээ.

Apple компани өнгөрсөн долоо хоногт өөрсдийн цоо шинэ 13 болон 16 инчийн MacBook Pro зөөврийн компьютеруудаа танилцууллаа. 2020 оны MacBook Pro нь 8-р үеийн Intel Core i5 процессор, сүүлийн үеийн Magic гар, хурууны хээ мэдрэгч, 4TB хүртэлх багтаамж, 32 GB рам, IOS 13.5 үйлдлийн системтэйгээр худалдаанд гарч байна. Үнийн хувьд 13 инчийн MacBook Pro 1,299 ам.доллараас эхэлж буй бол 16 инчийн MacBook Pro 2,399 ам.доллараас эхэлж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж