Шанхайн Диснейлэнд гурван сарын дараа дахин нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Шанхайн Диснейлэнд гурван сарын дараа дахин нээгдлээ

Шанхайн Диснейлэнд гурван сарын дараа дахин нээгдлээ

“Уолт дисней” компани коронавируст цар тахлын улмаас гурван сарын турш хаалттай байсан Шанхай хот дахь Диснейлэнд паркаа өнөөдөр /2020.05.11/ дахин нээж байна.

Ийнхүү нээхдээ бүх үйлчлүүлэгчийн халууныг үзэж, хүн бүр амны хаалттай байхыг шаардаж байгаа ба өдөрт 24 мянгаас дээшгүй хүнд үйлчлэхээр болж байна. Энэ нь энгийн үед өдөрт үйлчлүүлдэг хүмүүсийн 30 орчим хувь гэсэн үг юм. Шанхайн Диснейлэнд нээгдсэн эхний өдөртөө бүх тасалбарууд нь хэдхэн цагийн дотор дууссан байна.

"Бидний өнөөдрийн нээлт дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн зүрх сэтгэлд гэрэл асааж, бүх хүнд итгэл найдвар, урам зоригийг өгч, аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна гэх урам зоригийг өгч байна гэж бодож байна” хэмээн тус паркын ерөнхий менежер Жо Шотт ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж