Энэ оны дөрөвдүгээр сард Москва хотод бүртгэгдсэн нас баралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,5%-иар нэмэгдсэн байна. Москва хотын Засгийн газрын албан ёсны сайтын статистикийн мэдээлэлд энэхүү үзүүлэлтийг дэлгэжээ.
Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Москва хотод 10005 нас баралт бүртгэгдэж байсан бол энэ оны дөрөвдүгээр сард 11846 болсон байна. Энэ үзүүлэлт нь 2010 оноос хойших дөрөвдүгээр сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сүүлийн 10 жилийн дунджаар дөрөвдүгээр сард дунджаар 9800 орчим нас баралт бүртгэгдэж байв.
Холбоотой мэдээ