ОХУ буцаж ирж буй иргэддээ тавих шаардлагаа чангатгав | News.MN

ОХУ буцаж ирж буй иргэддээ тавих шаардлагаа чангатгав

ОХУ буцаж ирж буй иргэддээ тавих шаардлагаа чангатгав

ОХУ буцаж ирж буй иргэддээ тавих шаардлагаа чангатгав

Коронавирусийн халдвараас шалтгаалан дэлхийн олон улс орон хөл хорио тогтоон, хилээр нэвтрэх хөдөлгөөнөө хаасан билээ. Гадаад оронд гацсан иргэдээ улс орнууд нэгдсэн зохион байгуулалттайгаар авчирч буй. ОХУ-ын Харилцаа, холбооны яамнаас "Орос улс гадаад улсаас нутагтаа буцаж ирж байгаа иргэдэд тавих шаардлагаа чангатгана" хэмээн мэдээллээ.

Агаарын нислэгээр ирж байгаа иргэдээс онгоцонд суухын өмнө зорчигчийн тасалбарыг шалгахаас гадна Орос дахь оршин суух хаягийг нь баталгаажуулсны дараа онгоц руу нэвтрүүлэх журмыг агаарын тээврийн компаниуд мөрдөх ажээ. Оршин суугаа хаягийг нотолсон албан ёсны бичиг, гэрэл зураг, түрээсийн байр бол түрээсийн гэрээний хуулбар, албан газрын тодорхойлолт, хамаатан садныдаа байрлах гэж байгаа бол хамаатан садан гэдгээ нотолсон бичиг, мөн уг иргэнийг хүлээж авахаа зөвшөөрсөн бичгийг шаардана хэмээн Харилцаа, холбооны яам мэдээллээ.

Орос улс гуравдугаар сарын 27-ноос агаарын тогтмол нислэгээ түр зогсоон, зөвхөн чартерын нислэг хийж байгаа юм. Мөн гуравдугаар сарын 31-нээс нэг өдөрт гаднаас хүлээн авах зорчигчийн тоонд хязгаарлалт тогтоосон. Москва хотын Шереметьево буудал өдөрт 500 зорчигчоос илүүгүй хүн хүлээн авч байгаа бол бусад мужийн онгоцны буудал өдөрт 200-гаас илүүгүй зорчигч хүлээн авч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж