Сонгууль: А.Сүхбат өнжиж, ах А.Батсүх нь өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Сонгууль: А.Сүхбат өнжиж, ах А.Батсүх нь өрсөлдөнө

Сонгууль: А.Сүхбат өнжиж, ах А.Батсүх нь өрсөлдөнө

УИХ-ын 2020 оны сонгуульд Шинэ намаас Төв аймагт тод манлай уяач А.Батсүх өрсөлдөхөөр болсон тул УИХ-ын гишүүн А.Сүхбат энэ удаагийн сонгуулийг өнжиж, ахынхаа дээлийн захыг мушгихаар болсон чимээ дуулдаж эхэллээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.  Тиймээс А.Сүхбат гишүүн намын даргынхаа шийдвэрийг дагасан бололтой. Гэхдээ ах, дүү хоёр зүгээр суусангүй, улс төрд хэдийн моод болсон жишгийг дагаж, ах нь Шинэ намын гишүүн болоод зогсохгүй, УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.

Ах, дүү хоёр нэг тойрогт өрсөлдвөл өөр намынх байлаа ч саналаа хуваан, хэн нь ч сонгогддоггүй. Тухайлбал, 2016 оны сонгуульд Завхан аймагт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу төрсөн дүү Ш.Батсамбуутай нэг тойрогт хоёр өөр намаас нэр дэвшээд ялагдсан. Иймээс дээрх алдааг давтахгүйг хичээж байгаа бололтой, УИХ-ын гишүүн А.Сүхбат энэхүү сонгуулийг өнжих нь. Ийм хүмүүст улс төрийн эрх ашгаас илүүтэй бизнес эрх ашгаа хамгаалах нь чухал байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж