Налайх дүүрэг U-Money карт цэнэглэх цэгтэй болов

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэг U-Money карт цэнэглэх цэгтэй болов

Налайх дүүрэг U-Money карт цэнэглэх цэгтэй болов

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК-ийн Налайх дүүрэг дэх салбар U-Money карт цэнэглэх цэг болон өргөжиж, тогтмол үйл ажиллагаатай боллоо. Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн цахим картын хэрэглээ нэмэгдэх боломж бүрдлээ.

Налайх дүүрэг нь нийслэлээс зүүн урагшаа 36 км зайд оршдог. 2019 оны статистик мэдээллээр нийт 10.300 өрхийн 37.000 гаруй хүн ам тус дүүрэгт оршин сууж байна. Өнөөдрийн байдлаар хот орчмын 13 чиглэлээс Налайх дүүрэгт дөрвөн аж ахуйн нэгжийн 20 гаруй автобус гурван чиглэлд өдөрт дунджаар давхардсан тоогоор 5600 зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс U-Money карт цэнэглэх цэгийн хэрэгцээ их байдаг юм.

Түүнчлэн тус цэгийг ашиглалтад оруулснаар дүүргийн 10 гаруй иргэн тогтмол ажилтай болж байгаа тухай “Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан хэллээ. Мөн цэгийг нээх үеэр “Сити Баз Консалтинг” ХХК-иас шинэ төрлийн коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд Налайх дүүргийн онцгой комисс болон найман хорооны өрх толгойлсон, ахмад настан, бага насны хүүхэдтэй 16 айл өрхөд амны хаалт, гар ариутгагч, спирт, дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэлэглэжээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж