ОХУ элсэлтийн шалгалтаа цуцлахгүй   | News.MN

ОХУ элсэлтийн шалгалтаа цуцлахгүй  

ОХУ элсэлтийн шалгалтаа цуцлахгүй  

ОХУ элсэлтийн шалгалтаа цуцлахгүй  

ОХУ элсэлтийн ерөнхий шалгалтаа цуцлахгүй товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулна хэмээн тус улсын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко мэдэгджээ. Гэхдээ тус улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учир хугацаанд өөрчлөлт орж болохыг сануулсан байна.

Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахдаа ширээ хоорондын зайг холдуулж, сурагч бүрийн халууныг хэмжин, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх ажээ.

Харин тус улсын Эрүүл мэндийн яамнаас элсэлтийн шалгалтыг найм болон есдүгээр сард зохион байгуулах нь зүйтэй гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Тус улсад 11 мянга 656 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 221 мянга 344 болсноор дэлхийд халдварын тоогоор гуравдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: TASS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.199

=Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж