Хонгконгийн жагсагчид эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Хонгконгийн жагсагчид эргэн иржээ

Хонгконгийн жагсагчид эргэн иржээ

Шинэ төрлийн коронавирусийн улмаас түр завсарлаад байсан Хонгконгийн жагсагчид эргэн жагсч эхэлжээ.  Ням гаригт /2020.05.10/ болсон Ардчиллыг дэмжигч нарын эсэргүүцлийн жагсаалын үеэр олон зуун цагдаа, хууль хүчнийхэн аюулгүй байдлыг сахиулан ажилласан бөгөөд 12-65 насны 230 орчим жагсагчийг баривчилсан байна.

Тэднийг хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан, цагдаагийн алба хаагчид руу халдсан гэх зэрэг үндэслэлээр баривчилжээ. Жагсагчдын зарим нь шатамхай бодистой гар бөмбөг бэлтгэсэн байсныг хураан авсан байна. Түүнчлэн эмх замбараагүй байдлын улмаас 18 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн жагсагчдын дунд Хонгконгийн Ардчилсан намын гишүүн Рой Квонг байсан гэнэ. Түүнийг олон нийтийг хууль бус жагсаал цуглаанд уриалан турхирсан гэх үндэслэлээр баривчилсан ч цагдаа нартай мөргөлдөх үеэр биеийн байдал нь муудсан тул эмнэлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж