Шүүгч С.Ононбатыг уйлуулсан 16 настай охин

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Шүүгч С.Ононбатыг уйлуулсан 16 настай охин

Шүүгч С.Ононбатыг уйлуулсан 16 настай охин

Монголын рок, поп урлагийн загалмайлсан эцэг гэгддэг эрхэм бол С.Ононбат. Түүний үүсгэн байгуулсан “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн. Сүүлийн жилүүдэд үзэгчид түүнийг “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээр дамжуулан илүү мэдэх болсон.

Уг шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчийг 16-хан настай авьяаслаг оролцогч Б.Биндэръяа уяраан, уйлуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Тэрбээр өнгөрөгч ням гаригт /2020.05.10/ үзэгчдэд хүрсэн “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулан “Дөнгөж 16-хан настай охин ийм гайхалтай мэдрэмжтэй дуу дуулж байгаад итгэмээргүй юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Уг шоуны “Knock Out” шатны дугаараар С.Ононбат шүүгчийн багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлж, хоёр нь дараагийн шатанд тэнцсэн. Тодруулбал, уянгалаг намуун хоолойгоороо үзэгчдийн зүрх сэтгэлийг татсан Б.Биндэръяа болон өвөрмөц дуу хоолойтой, чадварлаг Д.Цолмон гэх гал, ус шиг хоёр оролцогч шалгарч үлдсэн.

Продюсер, шүүгч С.Ононбатын хувьд багийн таван оролцогчийнхоо дуулах ур чадвар, стиль имиж, дүр төрхт анхаарахаас гадна өөрсдийнх нь онцлог, давуу талыг бүрэн харуулж чадсан тоглолтыг үзүүлсэн хэмээн бусад шүүгчид үнэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж