АТГ “Суруга Монгол”-той холбоотой хэргийг шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

АТГ “Суруга Монгол”-той холбоотой хэргийг шалгахаар болжээ

УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод  прокурорын  газраас  хэрэг үүсгэн шалгах  үндэслэлтэй гэж үзсэн талаар өнөөдөр /2020.05.11/ эдийн засагч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.

Тэрбээр “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу мэдэгдэх хуудсыг сая гардан авлаа. Уг албан бичиг нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболдод хэрэг үүсгэн шалгахаар болсон. Энэ бол “Суруга Монгол”-той холбоотой асуудал юм. Мөн З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга  Монгол” компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй тодорхой улс төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж хэлмэгдүүлсэн хэрэг гарсан. Япон захирал хоригдож гарч ирээд компаниа зараад нутаг буцсан. Энэ хүн дахин Монголд орж ирэхээргүй болсон. Одоо бол 70 нас гарсан байгаа байх. Хамгийн сонирхолтой нь “Суруга Монгол”-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь “Хүннү 2222”  гэх том хороолол босгочихсон байгаа.  З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын үүсгэн байгуулсан “MGT” гэх компани бий. Энэ компани 2016 оны дундуур “Хүннү 2222” хорооллоос нийтдээ 1391.6  ам.метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг  шилжүүлээд авчихсан байдаг.

Дээрээс нь 60 ам.метр дөрвөн ширхэг автомашины зогсоол бий. Миний хувьд энэ хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ газрыг ямар улс төр, бизнесийн ямар бүлэглэл нь дээрэмдэж авсан юм бэ гэдгийг тодорхой болгохыг хүссэн. Дээрэмдэж авсан гэж хэвлэлээр ярьдаг газар дээр яахаараа З.Энхболдын төрсөн дүүгийн үүсгэн байгуулсан компани яагаад ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг юм. Бидэнд ирсэн мэдээллээр “Хүннү 2222” хорооллын 110-118 дугаар байрны найман давхарт таван байр байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд түүнийг шалгуулах хүсэлт гаргасан  ч хууль хүчнийхэн татгалзаж байсан юм. Хууль хүчний байгууллагууд яагаад энэ мэтээр З.Энхболдоос айгаад хэргийг нь шалгахгүй гээд байгаа юм. Миний хувьд үүний цаана гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа юм биш биз дээ гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Үүний эцэст өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас хэрэг үүсгэхээр болсноо мэдэгдлээ” гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж