“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй” | News.MN

“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн ХОМ-тээ өөрийн эзэмшлийн компани, 100 орчим тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлэлгүй нуусан талаар өнөөдөр /2020.05.11/ Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.


Тэрбээр “Хятадын томоохон хувийн хэвшилд тооцогддог “Чин хуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компани эзэмшдэг гэдгээ Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн 2015, 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа тусгаагүй. Түүний “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрладаг. Борзондолоо нефтийн талбайг 2014 оноос хойш “MCS” компаниас шилжүүлэн авч, ашигласнаар одоо хүн харахын эцэсгүй болгож, нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Өнгөрөгч 2014 оны долдугаар сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн “Импайргаз монголиа” компанийн хувьцааг “Чин хуа” групп, “Лэнддрил-интернэшнл” компани тус,тус эзэмшдэг. Төлөөлөн удирдах зөвлөлд нь Зоу Шиу шан, Шү вэй хуа, Ванг хүй гэх гурван хятад иргэн байдаг. Харин хоёр монгол иргэн байдаг нь “хар” хочит Б.Отгонбаатар, генерал Ц.Сэргэлэн нар юм. Генерал Ц.Сэргэлэн гэх энэ хүн “Импайргаз монголиа” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй ерөнхий захирал нь байсан.

Хил хамгаалах байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийн 5.12-д зааснаар албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр, хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж бүртгүүлэх ёстой. Гэвч нууц ноёнтон маань хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Импайргаз монголиа” компанийг огт дурдаагүй байгаа нь Авилгын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Энэ талаар шалгуулахаар Авилгатай тэмцэх газар өргөдөл гарган өгч байна.

Улсын аюулгүй байдал, халдашгүй дархан эрхийн нууц мэдээллүүдтэй ойр байдаг хүн БНХАУ-ын эзэмшил компаниудтай холбоо тогтоон ажиллаж байна. Энэ мэтчилэн эх орончийн дүрээр сонгуульд өрсөлдөх гэж байгаа нь шударга бус юм. Би маргааш дахин нэг төрийн өндөр албан тушаалтны хууль бус баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргана” гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 192.82.65.146

Овоо мөнгөөр хүн гүтгэх болж. Өөрөө эргээд унах вий дээ. Шалгадаг газар нь шалгаад л гаргах байх. Сонгуулийн өрсөлдөгч нь энэ залууд их мөнгө өгсөн байх.

Avatar

Irgen 2020-05-11 70.181.127.87

Ulsaa hudaldsan luivarchdiig hurungiig ne huraaj shiitgeh shiitgeliig changatgah heregtei.shiitgel hyleedgyi uchiraas turiin Albright luivar hiih he regaled bolgood duuslaa.shine so gold hiih heregtei.uls oron maani 30 Jil Noel namd huurtagdsaar baigaad duusluu.ed near uursduduu shiitgel onooh get baihgyi shyydee

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.42

““` Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ZOCHIN 2020-05-11 182.160.32.122

Хятадын хөлсний гараар хилээ хамгаалуулаад бид нар чинь өнгөржээ.

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.159

Манай энэ төрийн цэргийн /БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ/болон хууль сахиулах /ТагЕГ, ЦЕГ, ШШГЕГ/ байгууллагуудын дарга нар дандаа авлига, хээл хахууль, ажлын байрны бэлгийн дарамттай холбогдох юм аа. Амьдарч байгаа хаус, байр, унаж яваа том оврын жип машинуудыг чухам ямар орлогоороо авсан гэмээр л байх юм.Гэр бүлийнх нь хүний орлого гэж төсвийн байгууллагад ажилладаг хувийн бизнес нь тэгэж их оцойтол орлого олохооргүй л бизнес байх юм. Нэр бүтэн, гар цэвэр хүн алга байх юм. Бүх хөрөнгийг нь хураах хэрэг

Avatar

иргэн 2020-05-11 103.212.119.197

Дархлагдсан дарга нарыг цочоодог дуу хоолой хэрэгтэй байгаа шүү,З,Энхболд,Н,Батбаяр,Гарамгайбаатар гээд зөндөө дөө

Avatar

Зочин 2020-05-11 192.82.67.172

Сайн шалгаж үнэн, худлыг нь тодруулах хэрэгтэй. Ер нь цэргийн генерал, дарга нар их маапаантай гэдэг яриа байдаг. Шалгах хэрэгтэй…

Avatar

Bazar 2020-05-11 83.25.248.63

Tsolyn huraagaad ter biznesee hiin biz dee ih hurald looloo bolson yamar bohir amisgaa 've daancz hiliin tsereg zogsing baidald orson ter saidtai hamt shalga

Avatar

Зочин 2020-05-11 202.9.46.104

ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ СЭРГЭЛЭН ГАРАХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2020-05-11 202.131.233.190

Булганы Тэшигт нэг асуудал байгаа даа. Сэргэлэнгийн талаар Нямдоржид мөн ч их хандсан. Нямдорж дараад өнгөрсөн дөө. Энэ хоёрын хооронд Хилчин хотхоны байрны их том маапаан бий.

Avatar

АТГ ХУРДАН АЖИЛЛАЖХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ 2020-05-11 202.131.232.202

ҮНЭН ХУДЛЫГ НЬ САЙН ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ АТГ ҮНЭН БОЛ ЮУ ИХ ХУРАЛ ВЭ НЭГ БОЛ ТӨРИЙН АЖИЛ ХИЙ ЭСВЭЛ ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛАА ӨӨР 3 ДАХЬ ГЭХ АСУУДАЛ БАЙХГҮЙ ЭЭ

Avatar

Аархал 2020-05-11 66.181.161.44

Шуналтхй хүн бэ их хуралд дорнодооос дэвшинэ гээд байгаа зайл

Avatar

Бүү 2020-05-11 139.5.218.63

Хио хамгаалахын дарга нь Хятадын ко эзэмшдэг бол сонгохгүй л бх хэрэгтэй

Avatar

арай дэнднээ 2020-05-11 202.131.225.150

Хил хамгаалахын дарга цэргийн генерал хүн газар ухахаа ядаж больчмоор юм даа

Avatar

монгол 2020-05-11 202.9.46.120

Өөгүй хүнийг харлуулах гэж ядах юм

Avatar

харуул занги 2020-05-11 66.181.167.53

ЦЭВРИЙГ НЬ ЧИ БАТЛААЧ ӨГӨР НОВШОО

Avatar

GBP 2020-05-11 202.21.110.212

Элбэгдоржийн луйвруудын хаалт хийдэг "хар" хочит Б.Отгонбаатар

Avatar

Зочин 2020-05-11 202.179.27.55

puux ene chini aimar tom gar bna 100 terbum unen baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж