“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

“ХХЕГ-ын дарга асан 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй”

Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн ХОМ-тээ өөрийн эзэмшлийн компани, 100 орчим тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлэлгүй нуусан талаар өнөөдөр /2020.05.11/ Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.


Тэрбээр “Хятадын томоохон хувийн хэвшилд тооцогддог “Чин хуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компани эзэмшдэг гэдгээ Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн 2015, 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа тусгаагүй. Түүний “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрладаг. Борзондолоо нефтийн талбайг 2014 оноос хойш “MCS” компаниас шилжүүлэн авч, ашигласнаар одоо хүн харахын эцэсгүй болгож, нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Өнгөрөгч 2014 оны долдугаар сарын 17-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн “Импайргаз монголиа” компанийн хувьцааг “Чин хуа” групп, “Лэнддрил-интернэшнл” компани тус,тус эзэмшдэг. Төлөөлөн удирдах зөвлөлд нь Зоу Шиу шан, Шү вэй хуа, Ванг хүй гэх гурван хятад иргэн байдаг. Харин хоёр монгол иргэн байдаг нь “хар” хочит Б.Отгонбаатар, генерал Ц.Сэргэлэн нар юм. Генерал Ц.Сэргэлэн гэх энэ хүн “Импайргаз монголиа” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй ерөнхий захирал нь байсан.

Хил хамгаалах байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийн 5.12-д зааснаар албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр, хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж бүртгүүлэх ёстой. Гэвч нууц ноёнтон маань хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Импайргаз монголиа” компанийг огт дурдаагүй байгаа нь Авилгын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Энэ талаар шалгуулахаар Авилгатай тэмцэх газар өргөдөл гарган өгч байна.

Улсын аюулгүй байдал, халдашгүй дархан эрхийн нууц мэдээллүүдтэй ойр байдаг хүн БНХАУ-ын эзэмшил компаниудтай холбоо тогтоон ажиллаж байна. Энэ мэтчилэн эх орончийн дүрээр сонгуульд өрсөлдөх гэж байгаа нь шударга бус юм. Би маргааш дахин нэг төрийн өндөр албан тушаалтны хууль бус баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргана” гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж