COVID-19: Комд орсон эхийн ихэр ургийг кесарево хагалгаагаар төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

COVID-19: Комд орсон эхийн ихэр ургийг кесарево хагалгаагаар төрүүлжээ

COVID-19: Комд орсон эхийн ихэр ургийг кесарево хагалгаагаар төрүүлжээ

Атлантын Моник Күүк гэх эмэгтэй найман сартай жирэмсэн ч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байсан бөгөөд эмч нар Күүкийн хүүхдүүдийг кесарево хагалгаагаар төрүүлэхээс өөр сонголтгүй болжээ. Тиймээс Күүкд нойрсуулах тариа хийж, хүүхдүүдийг эсэн мэнд эх барьж авчээ. Гэвч мэс заслын дараа Күүк таван өдөр ухаан орохгүй, комд оржээ.

Тэрбээр тав хоногийн дараа сэргээд хамгийн түрүүнд “Миний хүүхдүүд хаана байна” гэж асуусан талаар эмч нар ярьжээ. Күүкийн бие сайжирсан ч Covid-19 өвчин бүрэн эдгээгүй байсан тул ихэр охин болох Аугуст Скай, Энжел Рини, нөхөр Андре нартай даруй уулзаж болохгүй байжээ. Охид төрснөөс хойш есөн өдрийн дараа охидын аав дээрх зургийг дарж сувилагчид явуулснаар Күүк охидоо баярын нулимстай нүдээр анх удаа харсан гэнэ.

Өдгөө шинэхэн ээж бүрэн эдгэрч, гэртээ гэр бүлтэйгээ хамт байгаа аж. Күүк ийнхүү коронавирусийн халдвар авч, комд байхдаа хүүхдээ төрүүлсэн анхны ээж биш билээ.

Өнгөрсөн сард Вашингтоны Анжела Примаченко комд байхдаа охин төрүүлж, 15 хоногийн дараа сэрсэн ажээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж