2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 32,110,394 төгрөгийн үнийн дүн бүхий 287,782 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Ремикон" ХК (RMC +8.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +3.66%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Говь" ХК (GOV -4.94%) болон "Талх чихэр" ХК (TCK -4.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.9 хувиар өсч, 16390.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,441,526,046,385.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ