“АНУ-ын гоо бүсгүй” тэмцээний 100 жилийн ойг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

“АНУ-ын гоо бүсгүй” тэмцээний 100 жилийн ойг хойшлуулав

“АНУ-ын гоо бүсгүй” тэмцээний 100 жилийн ойг хойшлуулав

“АНУ-ын гоо бүсгүй” тэмцээнийг ирэх 2021 оныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа зохион байгуулагчид мэдэгджээ. Коронавирусийн халдварт өвчнөөс шалтгаалан зохион байгуулагчдын зүгээс тэмцээний 100 жилийн ойг ирэх жил хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан аж.

“АНУ-ын гоо бүсгүй” тэмцээн анх 1921 онд Атланта хотод болж байв. Ирэх арванхоёрдугаар сард болох байсан тэмцээнийг хойшлуулснаар 51 мужийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хуваарьт мөн өөрчлөлт оруулах аж.

Гоо бүсгүйн тэмцээн нэг жилээр түрүүлж явагддаг. Өнгөрсөн онд “АНУ-ын гоо бүсгүй 2020” тэмцээний титмийн эзнээр Камилли Шриер гэгч бүсгүй шалгарчээ. Тэрбээр ирэх онд титмийн дараагийн эзэн тодрох хүртэл үргэлжлүүлэн ажиллах аж.

Эх сурвалж: MSN, Press of Atlantic city

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж