Их Британи хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулав | News.MN

Их Британи хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулав

Их Британи хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулав

Европын орнуудад коронавирусийн халдварын тохиолдол буурах хандлага ажиглагдаж эхлээд байгаа билээ. Иймд зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ бага багаар сулруулж эхэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон  өчигдөр /2020.05.10/ хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Ингээд тус улс өнөөдрөөс таван үе шаттайгаар, тодорхой нөхцөлтэйгөөр хөл хориог сулруулж байна.

Эхний ээлжинд гэрээс ажиллах боломжгүй хүмүүсийг ажилдаа явахыг зөвшөөрч байгаа ба ингэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөжээ. Харин дараагийн шатанд буюу зургадугаар сарын 1-нээс бага сургуулиуд болон дэлгүүрүүдийг нээхээр төлөвлөж байгаа аж.

Үүний дараа долдугаар сарын 1-нээс үйлчилгээний газрууд болон бусад олон нийтийн газруудыг нээж магадгүй гэнэ. Гэхдээ энэ бүх төлөвлөгөөг нөхцөл байдлыг сайтар ажиглаж байж эцэслэн шийдвэр гаргана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж