Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа | News.MN

Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн  ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо.

ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм.

Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын “Улаанбаатар БҮК” ХК, “Дорнод ган хийц” ХХК, УБТЗ ХНН, “Монгол технологи бүтээмж” ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна.

УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна

Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан билээ.

Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.

Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна.

Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна.

Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.42

~ Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

иргэн 2020-05-11 45.48.97.213

УБ хотын дүүжин гүүрээс 100% илүү шүү. Цэргүүд ч гэсэн цалинтай сайхан байна

Avatar

иргэн 2020-05-11 45.48.97.213

УБ хотын дүүжин гүүрээс 100% илүү ажил шүү

Avatar

Зочин 2020-05-11 192.82.72.33

Монгол яллаа, Жонхуу яллаа, ОРКууд яллаа. Эрдэм боловсролгүй, эргүү Т1-үүдээ оройдоо залсны гавъяа. Улс орныг боловсролтой нь удирддаг болохоос булчинтай нь удирддаггүй юм даа ҮХЭРүүдээ, . х а р а а л урсгаад, салаавчаа үзүүлээд, дунд хуруугаа гозойлгоод Жанхуугаа тахин шүтээд жаргаад байж дээ ОРКуудаа.

Avatar

Зочин 2020-05-11 66.181.178.114

БООГООД ҮХЧХЭВ ДЭЭ .

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.77

Саявтар нийтлэлч Доржготов гуайн бичсэн "Бат-Үүлийн өшөө авалт" гэдэг нийтлэлийг уншаарай!!!

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.77

Урагш нь тавих гэж байсан төмөр замыг оросууд Монгол дахь тавиулаараа гацааж зогсоолгосон! ОХУ хятад руу нүүрс гаргах сонирхолд нь Монгол өрмсөлдөгч болох гээд байсан учраас болиулсан!! Путины үгээр ингэж эх орноо хорлож байдаг төрийн түшээг эх орноосоо урвасан эрүүгийн гэмт хэрэгт татах ёстой!!! Хэрэв 267 км төиөр зам тавигдсан бол манайх 30 гаруй миллиард долларын орлого олох байсан!!!!

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.147

Тавьсан замаасаа урт цуваа үүсгээд сүрийг үзүүлжээ. Дампуурч дууслаа

Avatar

Зочин 2020-05-11 202.21.118.186

280 сая доллар буюу 780 тэрбумыг шороонд булахдаа ганц ч эргэж очоогүй. Хүүнд нь жил бүр 55 тэрбум төлж байна. Нийлээд одоогийн байдлаар 1,1 их наяд ₮ шороонд булсан хүн. Цаашид ч хүү нь жил бүр нэмэгдэнэ. Дээр нь алдагдсан боломжийн үр ашиг нь хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Тэрээр 280 сая доллар авч ажиллаж байхдаа 1км төмөр зам 3-3,5 сая доллараар босдог гэж хуцаж байлаа. Тэр жишгээрээ ихэнхийг нь идэж ууж зувчуулсан. Энэ хүн монголчуудад яагаад ингэж ханддаг юм бол?

Avatar

Зочин 2020-05-11 202.21.107.118

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ,ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ…

Avatar

Зочин 2020-05-11 192.82.72.33

Монгол яллаа, Жонхуу яллаа, ОРКууд яллаа. Эрдэм боловсролгүй, эргүү Т1-үүдээ оройдоо залсны гавъяа. Улс орныг боловсролтой нь удирддаг болохоос булчинтай нь удирддаггүй юм даа ҮХЭРүүдээ, . х а р а а л урсгаад, салаавчаа үзүүлээд, дунд хуруугаа гозойлгоод Жанхуугаа тахин шүтээд жаргаад байж дээ ОРКуудаа.

Avatar

Зочин 2020-05-11 141.168.166.42

Төмөр замын энэ төслөөс Женко бас хэдэн төгрөг хусаж байгаа бол. Бүтээн байгуулалт хийх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж байгаа дээрмийн бүлэг хэзээ нэгэн цагт баригдана даа

Avatar

ЖИНХЭНЭ ЭЗЭД НЬ 2020-05-11 202.131.232.202

МОНГЛЫН ТӨР АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА САЙН БАЙНА ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

ЗОЧИН 2020-05-11 202.21.126.30

ЭНЭ ТӨМӨР ЗАМ БАТТУЛГЫН 2021 ОНЫ СОНГУУЛИЙН ГОЛ ХОЁР ХӨЗРИЙН НЭГ НЬ. НӨГӨӨ НЬ ХАРИН ТААРУУХАН ХӨЗӨР. ЭНХСАЙХАН БАЯР САЙХАНБИЛЭГ ГЭЭД МОНГОЛЫН ЗАСГИЙГ УДИРДСАН ХҮМҮҮСЭЭР ТУГ ТАХИЖ АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-05-11 89.98.144.194

Сайн бнаа. Туг тахих хэрэгтэй.

Avatar

уншигч 2020-05-11 103.206.195.230

болж б на монголчууд хийж чадаж б на зардалаа нөхөх нь ойлгомжтой төмөр замыг бага зардалаар барьж болдогыг газрын тосны зам харуулж чадсан амжилт хүсье монгол ерөнхийлөгчөө

Avatar

Зочин 2020-05-11 202.21.100.210

ерөнхийлөгчөөс бусад нь микро автбусаар зорчиж болдоггүй ямар олон хар машинууд вэ

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.137

Хар жагсаалт саарал жагсаалтанд орсон мангарууд хийсэн ганц ажилгүй.5 сайд нь Женкод дөрлүүлээд үхэр шиг.Энэ төмөр зам нь өртөгөө 10 жил нөхөхгүй.Энийг хэн ч ярихгүй.Баахан улстөрийн хэрэгтэнтэй авторитар дэглэмтэй улс болсон байна.

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.86

uuriinhun heden 10 company orjihson bgaa shdee

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.86

uuriinhuu company deeree l ochij bgaa uur yuch bish

Avatar

ввв 2020-05-11 103.212.116.49

Муу хулгайч! Наад зам аа урагшаа тавьсан бол олон машинаар нүүрс зөөхгүй, олон жолооч нар эсэн мэнд, саад хориггүй бүтээгдэхүүнүүдээ тээвээрлэх байлаа!
17 чингэлэг спиртийн хэрэг яасан, хэдэн зуун саяын төмөр зам яасан? Яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ? Тавьсан өрийг нь бид нар татвараараа барагдуулна. Муу лалрууд.

Avatar

4256 2020-05-11 202.179.25.187

Энэ Монгол улсыг жинхэнэ хорлон сүйтгэж байгаа НӨХӨР Дөө, орсуудын гар хөл болсон. Энэ байгаагүй бол Гашуун сухайт аль эрт ашиглалтад одоо кроно гэх мэтийг тоохгүй нүүрсээ гаргаж байх байлаа. Орсын даалгаврыг биелүүлэгч энэ төвд тайрдас ч болж байннаа.

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.90

22 км замаа 20 хоноод л очиж харах юм. Рельсээ хаанаас авсан гэлээ.

Avatar

zochin 2020-05-11 64.119.21.131

khutsaach , p***a mini , idej ungakhaas uur yum medekhguy l***r mi9ni . taglar

Avatar

Зочин 2020-05-11 107.77.173.18

Оросын төлөөлөгч,Эдийн засгийн а******н

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж