Хейли Бибер: Селена Гомез болон бусад эксүүдтэй нь харьцуулагдах хэцүү байдаг

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Хейли Бибер: Селена Гомез болон бусад эксүүдтэй нь харьцуулагдах хэцүү байдаг

Хейли Бибер: Селена Гомез болон бусад эксүүдтэй нь харьцуулагдах хэцүү байдаг

Хейли Болдуин болон Жастин Бибер нар 2018 онд гэрлэж, Бибер эхнэртээ хэчнээн их хайртайгаа хэд хэдэн дуугаараа илэрхийлсэн билээ. Харин сүүлийн үед хосын өөрсдийн дамжуулдаг Фейсбүүк нэвтрүүлгийн үеэр Хейли нөхрийнхөө алдартай эксүүдтэй харьцуулагдах ямар байдаг тухайгаа шүтэн бишрэгчидтэй хуваалцжээ.

Нэгэн үзэгч тэднээс олон хүний хэл ам, харьцуулал дунд харилцаагаа авч үлдэх ямар байдаг талаар асуухад Хейли “Энэ мэдээж тун амаргүй. Хүмүүсийн хов жив, харьцуулал дунд хэр их зовсныг маань Жастин мэдэж байгаа. Хүмүүсийн ярьдаг хов жив намайг яг л эмэгтэй хүн биш юм шиг мэдрэмж өгдөг. Гэхдээ хүмүүс сайндаа ч биш, өөрсдөө төдий чинээ хүнд хэцүү зүйлсийг туулж байгаадаа бусдыг муу хэлдэг байх гэж би бодож байна. Энэ бодол л надад бусдыг уучлахад тус болдог” хэмээн хариулсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хейли өөрсдийнхөө зургийг цахим сүлжээнээ “Миний цор ганц хайр” хэмээх тайлбартай нийтэлсэн билээ. Тэгэхэд олон хүмүүс “Энэ зурагнаас ч Селена үгүйлэгдэж байна”, “Селена ч тэгж л хэлж байсан”, “Энэ хүүхэн хэр удаан тэсэх бол доо”, “Жастин нэг л өдөр чамайг орхиод Селена дээр очно доо” гэх зэрэг сэтгэгдлүүд олон бичжээ. Хариуд нь Хейли “Бид юу хийхээ бусдаар заалгахааргүй хэмжээний насанд хүрсэн хүмүүс. Би энд зүгээр суугаад та нарын хэл амны бай болохгүй. Нөхөр сүүдрийн тухай ярьмаар байгаа бол өөрсдөө эхлээд нөхөртэй болцгоо” хэмээсэн аж.

Эх сурвалж: ELLE.COM᠌᠌

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж