“Жи тайм”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ | News.MN

“Жи тайм”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

“Жи тайм”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

“Жи тайм”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газар "Жи-тайм" сүлжээний хэргийг өнгөрөгч долоо хоногт шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын 11 мянга 398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Ж.Марат болон Монгол Улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг НПГ хянаад энэ оны тавдугаар сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Сануулахад, Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Мөн түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоолгохоор болсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл Ж.Марат ор сураггүй хэвээр байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.199

))))) Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

zochin 2020-05-11 192.82.69.98

Marat gegchiig zagdaa tagnuul hiliin shalgan gadagshaa gargasan hariuzlaga tooz

Avatar

Зочин 2020-05-11 192.82.64.153

Мөн ч их удаан ажиллах юмдаа энэ шүүх цагдаа нь тэгхээр хүн алга болох юу чбиш биз дээ мал юмаа

Avatar

Зочин 2020-05-11 64.119.26.82

11398-н эргүү мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж