Covid-19-ийн хам шинж бүхий өвчнөөр гурван хүүхэд нас баржээ | News.MN

Covid-19-ийн хам шинж бүхий өвчнөөр гурван хүүхэд нас баржээ

Covid-19-ийн хам шинж бүхий өвчнөөр гурван хүүхэд нас баржээ

Covid-19-ийн хам шинж бүхий өвчнөөр гурван хүүхэд нас баржээ

Таван настай хүү болон өөр хоёр хүүхэд Covid-19-ийн хам шинж бүхий Кавасакийн өвчинтэй төстэй үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, гүн хордлогын улмаас амь насаа алдсан тухай Эндрью Кумо мэдэгджээ.

Уг үл мэдэгдэх өвчнөөр Нью-Йоркт өдгөө нийт 73 хүүхэд өвчлөөд байгаагийн ихэнх нь бага насны болон бага ангийн сурагч хүүхдүүд байна. Уг өвчин Нью-Йоркт бараг гурван сарын турш 333 мянга орчим хүний эрүүл мэнд, тэр дундаа 26 мянга гаруй хүний амь насыг хохироосон Covid-19 өвчинтэй холбоотой хэмээн эмч нар үзэж байгаа аж.

Үл мэдэгдэх өвчин Нью-Йоркт илэрч буй нь анхны тохиолдол биш билээ. Өмнө нь Их Британийн эмч нар хүүхдэд коронавирустэй холбоотой хачирхалтай өвчин илэрч буй тухай мэдээлж байсан юм. Тус өвчин хүүхдэд тун ховор тохиолдолд илэрдэг Кавасакийн өвчинтэй төстэй хэмээгдэж буй. Кавасакийн өвчин нь ихэнхдээ таваас доош насны хүүхдэд илэрч, хүүхдийн дархлааны системийг дарангуйлдаг, халуурах зэрэг шинж тэмдэгтэй өвчин аж.

Атлантын далайн хоёр захын гүрнүүдийн хүүхдүүдэд илэрч буй тус үл мэдэгдэх өвчин нь үнэхээр шинэ төрлийн өвчин үү, эсвэл Кавасакийн өвчин үү гэдэг нь одоо ч нарийн тодорхой болоогүй байгаа юм. Кавасакийн өвчний талаар эрдэмтэд анх 50 орчим жилийн өмнө олж мэдсэн ч чухам юунаас болж үүсдэг нь одоо ч нууц хэвээр байгаа аж. Мөн Кавасакийн өвчнийг цаг алдалгүй оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой гэнэ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-11 64.119.26.82

ГАДААД МЭДЭЭН ДЭЭРЭЭ ТАВИАЧ

Avatar

Зочин 2020-05-11 202.55.188.91

Коронагаар дархлаа нь хэт суларснаас өөр өвчинд амархан дарлуулж эхэлж байгаа байлгүй.

Avatar

монгол 2020-05-11 46.104.114.162

Энэ Улсын Онцой байдлын комисс амраад байна уу ? Олон мянган иргэнээ гадаадад түгжиж хайчаад хагас бүтэнд амарч чаддаг л улс юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж