АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв | News.MN

АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв

COVID-19

АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч тусгаарлагдаагүй гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн ойрын туслах нь коронавирусийн халдвар аван нь тогтоогдсон билээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч Дональд Трампын туслах зэрэг Цагаан ордны хэд хэдэн ажилтнаас вирус илрээд байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор дэд ерөнхийлөгч Майк Пенсийг тусгаарлалтад орсон гэх мэдээлэл гараад байгаа ба энэхүү мэдээллийг Цагаан ордон үгүйсгэлээ.

Майк Пенсийн төлөөлөгч Девин О’Мэлли  “Дэд ерөнхийлөгч Майк Пенс өнөөдөр /2020.05.11/ ажилдаа ирдэгээрээ ирнэ, тусгаарлагдаагүй, өдөр бүр шинжилгээ өгч байгаа ба хариу сөрөг гарч байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэтти Миллер тавдугаар сарын 8-нд халдвар авсан нь тогтоогдсон ба үүний өмнө Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн гурван гишүүн халдвар авч, тусгаарлагдсан байна. Уг ажлын хэсгийг Майк Пенс ахалж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 202.55.188.39

Амны хаалт зүүдэг болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж