ЭМЯ: Гадаадад буй 30 хүн халдвар авснаас 13 нь эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Гадаадад буй 30 хүн халдвар авснаас 13 нь эдгэрчээ

ЭМЯ: Гадаадад буй 30 хүн халдвар авснаас 13 нь эдгэрчээ

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны мэдээлж буйгаар, гадаадад буй Монгол Улсын 30 иргэн covid-19-ийн халдвар авсан бөгөөд үүнээс 13 нь эдгэрчээ. Бусад нь гэрийн тусгаарлалтад байна. ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 166 дуудлага ирсэн. Шуурхай 119 аппликейшнээс дөрвөн улсаас манай улсын долоон иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа.

Манай улсын хувьд 986 хүн ажиглалтад байна. Өчигдрийн байдлаар 15 галт тэрэгт зорчиж буй 4800 гаруй иргэнд хяналт тавьсан. Эдгээр иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Гуравдугаар сарын 10-аас хойш 28 гадаад улсаас 322 монгол иргэн утасдаж, мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Тавдугаар сарын 10-нд ХӨСҮТ болон орон нутагт covid-19 сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн ХӨСҮТ болон Дархан-уул аймгийн вирус судлалын лабораторид 107 хүнд шинжилгээ хийгдсэн байна. Үүнээс ХӨСҮТ, Дорноговь, Дархан-уул аймаг болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Дархан-уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 25 жолоочийн шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой дунд байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцны зорчигчдод хоёр удаагийн давтан шинжилгээг хийсэн. Зарим хүмүүст гурван удаагийн шинжилгээг хийгээд байна. Энэ долоо хоногт Франкфурт болон Сөүлийн нислэгийн зорчигчдын шинжилгээг үргэлжлүүлэн авч, тандалт, судалгааг хийнэ.

Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийсэн, одоогоор коронавирус илрээгүй, ажиглалтад байна. Долоо хоногт 200 гаруй хүний шинжилгээг давтан хийж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Posted by News.mn on Sunday, May 10, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж