Moody’s: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Moody’s: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулав

Moody’s: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулав

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой"-оос “Сөрөг” болгож бууруулах шийдвэр гаргажээ. Хэдий тийм ч Монгол Улсын зээлжих болон гадаад валютын бонд гаргах чадварын урт хугацааны “В3” ангилал, богино хугацааны “Not Prime” ангиллуудыг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар найдваргүй, эрсдэлтэй гэх ангилалд багтах болсон гэсэн үг.

“Moody’s” агентлаг Монгол Улсын экспорт 2020 онд огцом унасан, төсвийн алдагдал ихэссэн, хөрвөх чадвар сул хэмээн дүгнэсний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ. Энэ оны эхээр “Moody’s” агентлаг Монгол Улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувь орчим байна гэж тооцоолж байсан ч хэдийн 8.5 хувьд хүрсэн аж.

Мөн тавдугаар сарын 4-нд танилцуулсан тайланд ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай хэмээжээ. Учир нь, “Moody’s” агентлагийн мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын өр өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувьтай тэнцэж байсан ч ирэх онд 71 хувь болж өснө хэмээн тооцоолж байгаа гэнэ.

Ийнхүү 2020 он эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл хоёр дахь удаагаа буурлаа. Өмнө нь 2019 оны наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний "Standard & Poor’s”, "Fitch” агентлагууд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B- болгон бууруулсан билээ.

Эх сурвалж: MOODYS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж