ФУТЗАЛ: Шилдэг найман багийн нэр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

ФУТЗАЛ: Шилдэг найман багийн нэр тодорлоо

Футзалын УАШТ-ий долоо дахь өдөр 1/8 шигшээн тоглолтууд явагдаж дууслаа. "Хангарьд Сити-Дүнжингарав" өөрсдийн учраа болох "Замчин" багийг торгуулын цохилтоор буулгаж авлаа. Тоглолтын эхний үеийн цорын ганц гоолыг А.Бодьрагчаа оруулж харин 2-р үеийн эхэнд Б.Баярбат гоол оруулсанаар Хангарьд Сити тоглолтыг хошуучилж байлаа. Гэсэн ч Замчин багийн тамирчин Т.Ганзориг 13 дахь минутанд дараалсан хоёр гоолыг оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү үндсэн цаг өндөрлөж багууд торгуулын цохилт "Хангарьд Сити" хожил байгуулсан байна. Тэднээс 5 цохилтыг гүйцэтгэсэн бүх тамирчид үүргээ амжилттай биелүүлсэн бол Замчин багийн сүүлийн цохилтыг гүйцэтгэсэн тоглолгч алдсанаар ийнхүү тэмцээнийг орхилоо. 

Өнөөдрийн сүүлийн тоглолт "Континенталь" ба Сансар багуудын хооронд боллоо. Тус тоглолтын эхнээс санаачлага өндөртэй байсан Континенталь 4-1 харьцаатай хожил байгуулсанаар шилдэг наймд шалгарлаа. Маргааш тэмцээний хагас шигшээн эрхийн төлөөх тоглолтууд явагдах болно. Эрхэм үзэгчид та бүхэн МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж шилдэг найман багийн өрсөлдөөнийг хүлээн авч үзээрэй.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж