Энэтхэг, Хятадын цэргүүд хил дээр зодолджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Хятадын цэргүүд хил дээр зодолджээ

Энэтхэг, Хятадын цэргүүд хил дээр зодолджээ

Энэтхэг, Хятадын хилийн харуулын 20 гаруй цэрэг хоорондоо зодолдож, 11 хүн гэмтсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Хятадтай хиллэдэг Энэтхэгийн Сикким мужийн Наку Ла бүсийн ойролцоо амралтын өдрөөр хоёр талын цэргүүд хоорондоо зөрчилдсөнөөр долоон хятад, дөрвөн энэтхэг цэрэг гэмтсэн байна. Хоёр орны цэргүүдийн зөрчлийг орон нутгийн командлагч ярилцсанаар шийдвэрлэсэн гэж мэдэгджээ.

Энэтхэг, Хятад улсууд нь 4300 км газрын хилийн зурваст маргаантай байдаг аж. Улмаар хоёр орны хилийн харуулуудын хооронд түлхэлцэх, чулуу шидэлцэх зэрэг зөрчил үе, үе гардаг байна.

Энэтхэг, Хятад улсын хооронд 1962 оронд хил дээр дайн болж байв. Түүнчлэн сүүлд 2017 онд Хятад улсаас маргаантай бүс рүү автозамаа өргөжүүлэх гэснээс хоёр орны хооронд зөрчил үүссэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж