Меркелийг Гитлертэй зүйрлэсэн Элчин сайд огцорчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Меркелийг Гитлертэй зүйрлэсэн Элчин сайд огцорчээ

Меркелийг Гитлертэй зүйрлэсэн Элчин сайд огцорчээ

Германы канцлер Ангела Меркелийг нацист удирдагч Адольф Гитлертэй зүйрлэсэн Мальта улсын Элчин сайд албан тушаалаасаа огцорчээ. Финландад суугаа Мальта улсын Элчин сайд Майкл Заммит Табона өөрийн Фейсбүүк хуудсандаа “75 жилийн өмнө бид Гитлерийг зогсоосон. Харин хэн Ангела Меркелийг зогсоох вэ? Тэр Европыг хяналтдаа авах Гитлерийг мөрөөдлийг биелүүлсэн” хэмээн бичсэн байна.

Мальта улсын Гадаад хэргийн сайд Эварист Бартоло Элчин сайдыг постоо хурдан устгаж, Герман улсаас албан ёсоор уучлал гуйхыг сануулсан байна. Үүний дараа тэрбээр Мальта улсын Ерөнхийлөгчид огцрох өргөдлөө өргөн барьжээ.

Майкл Заммит Табона нь 2014 онд Финландад суугаа Мальта улсын Элчин сайдаар томилогджээ. Тэрбээр дипломат албанд ажилласан туршлагагүй улс төрийн томилгооны хүн аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж