​Мөрөөдлийн ажлаасаа татгалзах 4 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

​Мөрөөдлийн ажлаасаа татгалзах 4 шалтгаан

Өөрийн мөрөөдлийн бизнес, ажил хэргээ орхих гэж байгаа бол одоогийн хийж байгаа ажлаа ч бас татгалзахын аргаггүй болгох төгс чадвар таньд бий. Та мянган мянган цагийг өөрийн ажил хэрэг, бизнестээ зориулсан ч амжилт олохгүй байгаа бол таньд төвөгтэй байж магад. Түүүнээс ч дор зүйл нь таны амьдрал ахуй, боломж амжилттай байх таны чадвараас хамаарна. Хэрэв таны хамгийн дуртай компаниас тань татгалзахын аргагүй санал тавьбал та юу хийх вэ? Та ямартай ч бодож үзнэ биз дээ? Гэхдээ Марлон Брандо хэдийгээр тухайн санал тань мөрөөдлийн ажил байсан ч гэсэн үнэ цэнэтэй эсэхийг үнэлэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түүнийгээ удирд. Заримдаа компани таньд бүдүүлэг хандах тохиолдол гардаг байх. Тэр компаний ажил хэцүү, хэт их шаардлага тавьдаг боловч цалин нь өндөр. Та компаниа эргэн харахад анх байгуулагдсан цагаас нь эхлээд ажилласан. Хүнд хэцүү үед ч гэсэн та үнэлж дүгнэх хэрэгтэй болдог байх. Бизнес эрхлэгчийн хувьд амжилт гэдэг бол урт хугацаанд санхүүгийн хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр амжилттай ажиллах явдал юм. Гэхдээ мөрөөдлийн ажлаас тань таныг дуудах үед “үгүй” гэж хэлэх хэцүү. Та тухайн ажлын саналыг бодож үзэхдээ өөрөөсөө дараах 4 асуултыг асуугаарай.

1. Таны үнэт зүйлтэй нийцэж байна уу? Ямар төрлийн ажил таньд хамгийн сайн тохирдог вэ? Хэрэв та нээлттэй, ил тод ашгийн бус байгууллагад ажилладаг бол шаталсан системд байгаа ажил үүрэг таньд сайн тохирохгүй байж магад. Компаний үндсэн үнэт зүйл ба соёлыг таньж мэд. Компанийг судалж, тухайн ажлын байр таны мөрөөдлийн ажил мөн эсэхийг үнэлэх цаг гаргаарай. Ажлын саналыг хүлээж авахын оронд өөрийн мөрөөдлийн ажлыг ч бий болгож болно шүү дээ.

2. Мэргэжлээрээ өсч хөгжих боломж байна уу? Тухайн ажлын байр албан тушаалын зорилготой тань хэр нийцэж байна вэ? Хэрэв та албан тушаалын боломжоо нэмэгдүүлж, мэргэжилтэн болохыг зорьж байгаа бол тухайн албан тушаал таны үндсэн зорилго мөн эсэхийг тодруул. Дараа нь урагшил. Зарим компаниудад ийм боломж байдаггүй. Тиймээс тухайн ажилд орохоосоо өмнө тухайн албан тушаалыг ойлгож байгаа эсэхээ бататга.

3. Хэт их шаардлага тавьж байна уу? Та ажиллахад хэр бэлэн байна вэ?Зарим ажлууд хэт их шаардлага тавьж, таны хувийн амьдралын үнэт цагаас хороодог. 7 хоногт нүсэр их ажилтай байдаг бол эрсдэлтэй байж болох юм. Боломжийг ашиглах нь чухал ч гэсэн тухайн ажлын байрны талаар гуравдагч этгээдээс зөвлөмж хүсээрэй. Давуу болон сул талуудыг нь жинэлж, ямар ажлын байрыг орхиж, ямрыг нь сонгох вэ гэдгээ тодорхойл.

4. Тухайн ажлын байр харагдаж байгаа шигээ биш байна уу? Одоо ажиллаж байгаа ажилчид нь компаний тухай юу ярьж байна? Ажлын байр болгон харагдаж байгаа шигээ сайхан байдаггүй. Сайтаар нь зочилж, багахан судалгаа хий. Ажилтнуудынх нь сэтгэгдлийг унш. Түүнчлэн компаний санхүүгийн тогтвортой байдал, ажилтнууд болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнх нь халаа сэлгээ, бараа эргэлт, жил тутмын өсөлт зэргийг нь бас судлаарай.

Таны мөрөөдлийн ажил яг одоо гайхамшигтай харагдаж байгаа ч гэсэн урт хугацаанд баталгаатай байхын тулд үнэлж, цэгнэх нь маш чухал. Гэхдээ мөрөөдлийн ажлаа орхихоосоо өмнө Малкольм Гладвеллийн туршлагын дүрмийг ашиглаад үзээрэй. Та ямар нэг ур чадварыг эзэмшихийн тулд 10,000 цаг зарцуулах ёстой. Та худалдааны ажлыг үргэлж мөрөөддөг байсан ч гэсэн ихэнх цаг хугацаагаа зарцуулсан салбараа бас харах нь чухал. Би хөл бөмбөгийн идэвхитэй фэний хувьд үргэлж хөл бөмбөгийн зууч, биет төлөөлөгч болохыг хүсдэг байв. Гэхдээ би өөртөө зар сурталчилгаа бол миний ажил, хөл бөмбөг бол миний хобби гэдгийг сануулдаг. Хоббигоо ажил хэрэг болгох нь зарим талаараа утгагүй байж болох юм. Учир нь би зар сурталчилгааны салбарт 10,000 цагаас ч илүү их хугацаанд ажилласан. Гэтэл спортын агентлагын тал дээр 0 цаг ажилласан гэж хэлж болно. Бурхан таньд мөрөөдлийн ажлыг тань өгсөн ч гэсэн тухайн ажил үнэхээр үнэ цэнэтэй эсэхийг өөрөөсөө асуу. Мөрөөдлийн ажлынхаа төлөө одоогийн ажлаа орхих гэж байгаа бол одоогийн ажлаа ч гэсэн татгалзахын аргагүй болгох төгс чадвар тань байгаа гэдгийг санаарай.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж