Ухарч байхдаа 55 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Ухарч байхдаа 55 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Ухарч байхдаа 55 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд ослын шинжтэй 268 мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал 2020 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 13.27 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгджээ.


СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн дөрвөн ханатай гэр, тус компанийн Ниссан загварын, Приус-20 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 10-ны өдрийн 12.35 цагт НОБГ-д иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 12.41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 63 настай иргэн Д-ийн толгойн хэсэг, 49 настай эмэгтэй Ц-ийн толгойн хэсэг, хоёр гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багийн Баруун сайхны 23 дугаар гудамжинд долоон настай эрэгтэй Б тавдугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагийн орчим гараад сураггүй болжээ.

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн тавдугаар сарын 10-ны 20.00 цагаас эхлэн тавдугаар сарын 11-ний өдрийн 02:50 цагт хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, иргэн Ж-д байхад нь эсэн мэнд олсон.

 

Э.АРИУН 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж