Иран: Бид АНУ-тай хоригдол солилцох талаар хэлэлцэхэд бэлэн | News.MN

Иран: Бид АНУ-тай хоригдол солилцох талаар хэлэлцэхэд бэлэн

Иран: Бид АНУ-тай хоригдол солилцох талаар хэлэлцэхэд бэлэн

Иран: Бид АНУ-тай хоригдол солилцох талаар хэлэлцэхэд бэлэн

АНУ-д хоригдож буй хоёр иргэн нь Covid-19 өвчний халдвар авсан хэмээн мэдээлсний дараа Ираны Засгийн газрын төлөөлөгч Али Рабиэй Иран АНУ-тай хоригдол солилцох ажлыг гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Бид бүх хоригдлуудаа солилцох бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд ямар ч болзолгүйгээр энэ талаар хэлэлцэхэд бэлэн. Гэвч АНУ одоогоор хариу өгөөгүй байна. Бид АНУ-ын шоронд байгаа иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. АНУ энэ цар тахлын үед манай улсын иргэдийн эрүүл мэндэд хариуцлага хүлээх ёстой" хэмээн ярьжээ.

Нью-Йорк Таймс сонин өмнөхөн нь АНУ, Иран хоёр улс хоригдол солилцох асуудлаар ярилцаж байна гэж мэдээлж байв. Энэ талаар Ираны ахмад дипломатч Аболфазл Мехрабадигийн дурдсанчлан хоригдол солилцох ажлын хувьд АНУ гол нь Иранд хоригдож буй тэнгисийн цэргийн ахмад дайчин Майкл Уайтыг нэрийг нь нууцалсан Америк, Иран эмчээр солилцохыг зорьж байгаа аж.

48 настай Уайт 2018 онд Иранд баригдаж, үндэсний аюулгүй байдалд халдсан хэргээр хорих ял эдэлж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар гуравдугаар сард шоронгоос гарч, өдгөө Тегеран дахь Шведийн Элчин сайдын яамны халамжинд буй гэнэ. Тэрбээр шоронд байхдаа коронавирусийн халдвар авсан ч гэр бүлийнхнийх нь мэдээлснээр аль хэдийн эдгэрсэн ажээ.

АНУ-ын хэвлэлийн таамаглаж буйгаар харвал Уайтын оронд суллах хүн нь Иранд тавьсан хоригийг цуцлуулахыг оролдсон Америк, Ираны шинжлэх ухааны профессор 59 настай Сириус Асгари гэнэ. Тэрбээр өдгөө АНУ-ын гадаад иргэн, харьяатын газарт хоригдож буй бөгөөд Covid-19 өвчний халдвар авсан Асгари тус хорих газарт амьд хүн байх наад захын орчин бүрдээгүй хэмээн гомдоллосон байна.

Хоригдол солилцох нь Тегеран, Вашингтоны хооронд ялангуяа хоёр улсын хооронд зөрчил тэмцэлтэй энэ үед маш ховор зүйл юм. Өмнө нь 2019 оны арванхоёрдугаар сард Иран тагнуулч хэмээн баривчилсан Америк, Хятадын эрдэмтэн Шией Ванг суллаж хариуд нь хориг зөрчсөн хэмээн баригдсан эрдэмтэн Масуд Суллейманыг АНУ-аас авсан билээ.

Тус хоригдол солилцооны дараа Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф Исламын улс бүлэглэл ч гэсэн АНУ-тай хоригдол солилцоход бэлэн байгааг мэдээлж байсан юм.

Одоогийн байдлаар Иранд АНУ-ын хоёр иргэн, харин АНУ-д Ираны 20 гаруй иргэн хоригдож байгаа ажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 43.242.243.97

dahiad sain bombogdood ogmoor ym baina da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж