“Найрамдлын галт тэрэг-2015”-д оролцож буй залуучуудыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Найрамдлын галт тэрэг-2015”-д оролцож буй залуучуудыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог “Найрамдлын галт тэрэг-2015” үйл ажиллагаанд оролцож буй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.12.09/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг урилаа. ОХУ-ын Залуучуудын хэрэг эрхлэх агентлаг, БНХАУ-ын Залуучууд хариуцсан хорооноос зохион байгуулж буй “Найрамдлын галт тэрэг-2015” арга хэмжээ нь 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ОХУ-ын Санкт-Петербург хотоос энэ оны 11 дүгээр сарын 29-нд гараагаа эхлэн 12 дугаар сарын 9-нд Улаабаатар хотод хүрэлцэн ирж улмаар БНХАУ руу аяллаа үргэлжлүүлэн Бээжин хотод ажлын гэрээ хэлэлцээрүүд хийснээр өндөрлөх аж.

Монголын талаас “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллага энэхүү арга хэмжээнд хамтран оролцож байгаа бөгөөд тус  төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Даш байгууллагынхаа талаар болон “Найрамдлын галт тэрэг-2015” үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

“Найрамдлын галт тэрэг-2015” аялалд оролцож буй залуучуудын төлөөлөл УИХ-ын дэд дарга Л.Цогоос сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж