Сурталчилгааны самбарууд хуулийн зарим заалтыг зөрчиж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сурталчилгааны самбарууд хуулийн зарим заалтыг зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны самбарууд хуулийн зарим заалтыг зөрчиж байна

Улаанбаатар хотын төвийн гудамж талбайд байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэт бичвэр бүхий сурталчилгааг байрлуулсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.

Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье.
 

УЛААНБААТАР ХОТЫН ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВЛӨЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zoshin 2015-12-09 202.179.26.40

ard tvmenii amidral saijirah arga hemjee aw l daa

zoshin 2015-12-09 202.179.26.40

shuud cambaruudiin buulgah heregtei ajil hiisen um bol ard tvmen vnelelt dvgnelt ogno shvv dee

Зочин 2015-12-09 59.153.112.61

Хийсэн шүү ажил

Шударга байцгаая. 2015-12-09 122.201.21.171

шууд арга хэмжээ тооцоочээ, дахин байрлуулсан бол арга хэмжээ тооцно гэсэн хуулийн заалт байхгүй шүү.

гадна сурталчилгаа 2015-12-09 203.132.166.132

УЛААНБААТАР ХОТЫН ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВЛӨЛ - энэ ямар хачин нэртэй зөвлөл вэ? монгол хэлээр монгол хүн уншаад ойлгогдохгүй юм, ямар утгагүй нэршил вэ? гадна сурталчилгаа??????

Зочин 2015-12-09 122.201.21.180

ataarhaad uhlee yu aan kkk

temuujin 2015-12-09 202.9.40.39

Ардчилсан нам бүр яддаг дээрээ тулчихжээ, энэ янзаараа энэ хэд сонгуульд ялж хүчрэхгүй ээ.

Зочин 2015-12-09 59.153.112.154

ЗӨВ ШҮҮ