ХОНЬ
Амар тайван, аз жаргалыг мэдэрнэ. Халуун дулаан гэр бүлдээ та тайтгарал, баяр баяслыг мэдэрч чадна. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ та шаардлагатай үед мөнгө, санхүүгийн асуудлаа хурдан шийдвэрлэж чадна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэргээ түр хойш нь тавьж баярлан цэнгэж болно.
ҮХЭР
Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно. Найз нөхдийн хүрээнд баяр ёслол тэмдэглэхэд таатай. Аялахаар шийдсэн бол долоо хоногийн сүүлээр замд гараарай. Хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь амь насанд чинь аюултай. Хайрт тань гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Ганц бие хүмүүс удаан хүлээсэн учралд сэтгэл санаагаа бэлдээрэй.
ХАМТАТГАХ
Амар тайван өдрүүд үргэлжилнэ. Олон нийтийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд идэвхийлэн оролцох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур ажил хэргийн уулзалт хэлэлцээ амжилттай явагдана. Гэр бүлдээ анхаарал тавьж, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Зарлагаа хэтрүүлэх магадлалтай.
МЭЛХИЙ
Ажил ихтэй долоо хоног. Ойрын хэд хоногтоо та гэрийн бараа харах завгүй шахуу ажилтай байх бололтой. Ажлын ачааллаа тохируулахгүй бол ядаргаанд орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр аль болох биеэ амраагаарай. Хамт олны дунд хэрүүл маргаанаас зайлсхийж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Хэрэггүй маргаанд оролцох хэрэггүй.
АРСЛАН
Албан тушаал ахихад таны зан чанар, харилцаа холбоо саад болж байна. Хамт олны дэмжлэгийг авахыг хичээгээрэй. Ажил хэрэг бүтэлгүйтсэнээс сэтгэлээр унах, бухимдах хандлагатай. Өөрийн алдааг бусдад тохох хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсроход анхаар. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
ОХИН
Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхэл. Долоо хоногийн дундуур найз нөхдөөрөө хүрээлүүлж, цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход хүндрэлтэй байх бололтой. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох эсвэл гадуур хоол идэхэд таатай.
ЖИНЛҮҮР
Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй.
ХИЛЭНЦЭТ
Ажлын бүтээмж энэ долоо хоногт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Илүү эрч хүчтэй, нийтэч зан тань илэрнэ. Хамт олны үйл ажиллагаанд оролцохоос бүү татгалз. Учир нь энэ нь таныг бусдад таниулах гайхалтай боломж байх болно. Сайхан хувцаслаж, өөрийнхөө нөлөөг бусдад мэдрүүлэхэд таатай байх болно. Ганц бие хүмүүсийг од эрхэс ивээж байна. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээс татгалз. Шинэ эхлэлээс өмнө өөрийгөө сайтар бэлд.
НУМ
Өөртэй итгэлтэй, дайчин зан чанар тань бүх айдас, аюул бэрхшээлийг таягдан хаяж чадна. Ажлын түншүүдийн дунд нөлөөг бий болгоно. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Эрч хүчтэй, баяр баясгалантай байдал чинь эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг сэргээнэ. Хэн нэгэнд туслах, буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зөвлөе.
МАТАР
Энэ долоо хоногт бизнес хийж ашиг олох, зээл хүсэх, дамын наймаа хийхэд гайхалтай сайн өдрүүд байх болно. Төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээ. Гэр бүлийн байдал тогтвортой үргэлжилнэ. Үр хүүхэд, гэр бүлдээ анхаарал хандуул. Өөртэйгөө ярилцаж дотоод дуу хоолойгоо сонс. Та их нээлттэй байж, сэтгэлээ бусдад ойлгуулж чадна. Бусдад дуртай зүйлээр нь бэлэг барь.
ХУМХ
Чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Уран бүтээлчид олз омог арвинтай байна. Ганцаардалд автах, гуньж гутрах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэр орны ажлаа амжуулах, үр хүүхэд, хань ижилдээ санаа тавихад цаг зав гаргах хэрэгтэй.
ЗАГАС
Ажил хэрэг бүтэмжтэй байх тул олон зүйлийг амжуулж чадна. Таны амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиох бололтой. Магадгүй, таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хэн нэгэнтэй наймаалах эвсэл гэрээ хэлцэл байгуулах бол сайтар хянаж үзэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ