Covid-19 вирусийн цар тахал 24 цагийн хугацаанд АНУ, ОХУ, Бразил, Энэтхэг, Их Британи зэрэг улсад эрчимтэй тархаж, дэлхий даяар 79 мянга 875 шинэ тохиолдол бүртгэгдэж, 3510 хүн нас барлаа.
Цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар нийтдээ дэлхийн 4 сая 178 мянга 154 өвчилж, 283 мянга 734 хүн нас барж, 1 сая 490 мянга 444 хүн эдгэжээ. Тодруулбал,
АНУ –д 24 цагийн хугацаанд 19 мянга 570 шинэ тохиолдол бүртгэгдэж, 729 хүн нас барлаа. Ингэснээр тус улсад 1 сая 366 мянга 879 хүн covid-19 вирусийн халдвараар өвчилж, 80 мянга 766 хүн амиа алдаж, 255 мянга 654 хүн эдгэжээ.
Тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн туслах нь коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон тул өөрийгөө гэртээ тусгаарлаад байгаа ажээ. Тэрбээр тавдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон өндөр дээд түвшний цэргийн алба хаагчидтай уулзах ёстой байв.
ОХУ –д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 мянга 12 шинэ тохиолдол бүртгэгдэж, 88 нэмж нас барлаа. Тус улсад нийт 209 мянга 688 хүн халдвараар өвчилж, 1915 хүн нас барж, 34 мянга 306 хүн эдгэжээ.
Covid-19 эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2020.05.11/ холбогдох албан тушаалтнуудтай хамт зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болов.
Коронавирусийн халдвар Бразил улсад эрчимтэй тархаж байна. 24 цагийн хугацаанд 6638 шинэ тохиолдол бүртгэгдэж, 467 хүн нас баржээ. Бразилд нийт 162 мянга 699 хүн covid-19 вирусээр өвчилж, 11 мянга 123 хүн нас барж, 64 мянга 957 хүн эдгэжээ.
Энэтхэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4353 шинэ тохиолдол бүртгэгдэж, 111 хүн нас баржээ. Covid-19 вирусийн улмаас Энэтхэгт нийт 67 мянга 161 хүн өвдөж, 2212 хүн нас барж, 20 мянга 969 хүн эдгэжээ.
Их Британи улсад 24 цагийн хугацаанд 3923 шинэ тохиолдол бүртгэгдэж, 268 хүн нас барлаа. Тус улсад нийтдээ 219 мянга 183 тохиолдол бүртгэгдэж, 31 мянга 855 хүн нас барсан байна. Их Британид вирусийн цар тахал нэмэгдэж буй ирэх Лхагва гаригаас эхлэн хөл хорионы дэглэмийг зөөлрүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж, спортоор хичээллэж болно гэв.
Холбоотой мэдээ