Эрмитажийн онлайн үзмэрийг 26 сая хүн үзжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Эрмитажийн онлайн үзмэрийг 26 сая хүн үзжээ

Эрмитажийн онлайн үзмэрийг 26 сая хүн үзжээ

Covid-19 вирусийн хөл хорионоос шалтгаалан Оросын Эрмитажийн музей гуравдугаар сарын 17-ноос онлайн үзмэрээ толилуулж байгаа ажээ. Эрмитажийн захирал Михаил Пиотровскийн хэлснээр өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд 26 сая хүн онлайнаар Эрмитажид зочилсон байна.

Дотоодын төдийгүй гадаадын олон зочин Эрмитажийн үзмэрүүдийг үзэж сонирхжээ. Онлайн үзмэрүүдэд тэр болгон өмнө нь дэлгэж байгаагүй олон үзмэрийг багтаасан байна. “30-40 жилийн турш манай музейг үзсэн хүмүүс энэ удаа илүү их үзмэрийг үзэж чадсан тухайгаа бидэнд хэлж байна” хэмээн Михаил Пиотровский хэллээ.

Онлайн үзмэрийн хөтөлбөрөө сэдвээр төрөлжүүлэн хийсэн нь хүмүүсийн талархлыг ихээхэн хүлээжээ. Хүүхдэд зориулсан хөтөлбөр нь амжилттай болсон нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байна хэмээн Михаил Пиотровский хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж