Дэлгүүрээс худалдан авсан бараагаа ариутгах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Дэлгүүрээс худалдан авсан бараагаа ариутгах ёстой гэв

Дэлгүүрээс худалдан авсан бараагаа ариутгах ёстой гэв

Covid-19 вирусийн халдвар тархаж байгаа энэ үед дэлгүүрээс худалдан авсан бараагаа хэрэглэхийнхээ өмнө гаднах сав баглааг нь ариутгах нь зөв, ингэхдээ спиртэн суурьтай ариутгагчийг хэрэглэхийг ОХУ-ын Эрүүл мэнд, биологи судлалын институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Светлана Поддубко хэллээ.

"Сав баглаатай бүтээгдэхүүнийг гэртээ авчраад гадаргууг нь халдваргүйжүүлэгч бодисоор цэвэрлэх нь зөв. Ингэхдээ хлорын орцтой биш спиртийн найрлагатай бодис хэрэглэхийг зөвлөж байна. Хлорын орцтой бодис нь хүний эрүүл мэндэд хортой” хэмээн Светлана Поддубко зөвлөлөө.

Хлорын орцтой бодисоор хаалганы бариул, шал зэрэг гадаргууг цэвэрлэх нь зохимжтой. Гэхдээ хлорын найрлагатай бодисоор цэвэрлэсэн гадаргууг хэсэг хугацааны дараа дахин цэвэр усанд норгосон алчуураар арчих хэрэгтэйг эмч нар сануулж байна.

Сав, баглаагүй жимс, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг 40 хэмээс дээш халуун усаар угаахыг зөвлөж байна. Угааж, цэвэрлээгүй хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгч рүүгээ шууд хийхгүй байхыг хэрэгтэй ажээ. Учир нь, хөргөгчинд вирус агаарт байснаас илүү удаан хугацаанд амьд байх магадлалтай юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж