Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших уу? | News.MN

Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших уу?

Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших уу?

Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших уу?

Өнгөрөгч долоо хоногт дуулиан тарьсан хоёр хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Нэг нь Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэрэг, нөгөө нь Тавантолгойн гэрээг боловсруулахтай холбоотой М.Энхсайханы хэрэг байв.

Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарав. Тодруулбал, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэллээ. Учир нь, өнгөрөгч Баасан гаригт /2020.05.08/ болсон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх таван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл хэрэг анхан шатны шүүхэд нэгдүгээр сард шилжсэнээс хойш арван нэг дэх удаагаа хойшиллоо. Магадгүй Б.Махбал хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших болов уу гэсэн хардлага байгааг ч нуухгүй юм.

Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг шүүхээр оров уу үгүй юу шийдэгдчихлээ. Шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд дөрвөн жил томилгдох эрхийг хасав. Өмгөөлөгч нарын зүгээс уг хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж буй. М.Энхсайханыг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж шүүхээс дээрх ялыг оногдуулсан. Зүй нь бол уг хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаан шийдвэрлэж болох байсныг олон хүн ярьж байна. Түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хурлын үеэр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үйлчлүүлэгчээ гэм буруугүйг батлахдаа иргэн Х.Баттулгын Монгол Улсын прокуроруудын зөвлөгөөний үеэр аваачиж өгсөн 178 хуудас бүхий гомдлын дагуу шүүх маргаан хэлэлцэхдээ хараат бус байдлаар шийдвэр гаргаж чадахгүй байх гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн. Энэ ч үндэстэй байж болох юм.

Нөгөөтэйгүүр шүүх хараат бус байдлаа алдаж Э.Энхсайханд хүчээр шахуу автомашин худалдан авсан хэргийг тохсон бол бүхэл бүтэн хоёр гаруй жилийн хугацаанд сунжирч буй нотлох баримттай, яамны гадна гарсан хүн амины хэргийг шийдвэрлэхгүй өдгөөг хүрсэн нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл гэрчтэй, нотлох баримттай хүний аминд хүрсэн этгээд тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж удаашруулах цаад сонирхол юу бэ. Хэдэн сар хэвлэлээр шуугьсан энэ хэрэг ингэж явсаар мартагдах вий.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-11 103.80.211.37

Женко шууд холбоотой ш дээ
яг Сталин, Мао шиг загнаж байгаа ш дээ. Хохь чинь хэн та нарыг ийм мангар тэнэг шууд туршуулыг нь мэдэхгүй харанхуй байдлаараа сонгосон чинь туйлын буруу. Эвий эвий дээ. Монголчууд минь жаахан ухаалаг баймаар юм.

Avatar

asdf 2020-05-11 192.82.66.42

shiideg n hun n naiz n bhad yaj hereg yavah vee dee. jenco ahij tomilogdvol ene sdis barag zugeer multrana shuu harj bgaarai

Avatar

зо 2020-05-11 202.9.40.5

монголчууд Женкогийн өмнө жинхэнэ гөлөг болж байна даа

Avatar

зочин 2020-05-11 103.26.193.244

хачин юм даа хүн алсан нь тодорхой байхад яллаж чадахгүй шүүх байх гэж

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.42

:))) Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-11 192.82.72.33

Монгол яллаа, Жонхуу яллаа, ОРКууд яллаа. Эрдэм боловсролгүй, эргүү Т1-үүдээ оройдоо залсны гавъяа. Улс орныг боловсролтой нь удирддаг болохоос булчинтай нь удирддаггүй юм даа ҮХЭРүүдээ, . х а р а а л урсгаад, салаавчаа үзүүлээд, дунд хуруугаа гозойлгоод Жанхуугаа тахин шүтээд жаргаад байж дээ ОРКуудаа.

Avatar

Mahbal 2020-05-11 174.233.5.73

Mahlaj ** muu mahbalig

Avatar

Зочин 2020-05-11 72.196.192.250

Tsahiur Tumur ch munduu gehcheer
Genko Battulga ch munduu. Kh kh kh

Avatar

Цэцэг 2020-05-11 119.40.103.3

Сонгууль болох гэж байгаа юм чинь МАН гишүүдээ юу гэж яллах вэ дээ.

Avatar

ахмад 2020-05-11 43.228.131.182

Хуурамч хэргээр хүнийг яллаж болдог Хүн алсан хүнийг яллаж яаддаггүй шүүх прокурортой ч байх гэж дээ Энэ баттулга ер нь юу хийгээд байнаа

Avatar

Зочин 2020-05-11 202.55.180.203

Энэ тэгээд шударга ёс мөн үү?

Avatar

Зочин 2020-05-11 192.82.65.168

Махбал чинь Женкогийн томилсон хүн шдэээ

Avatar

Gyutr 2020-05-11 73.78.181.221

Монгол шүүэ эрх мэдэл хэний гарт орсон нь бэлхнээ харагдаж баына аа хүн алсан нь зүгээр яваад байдаг хэрэг хийгээгүй нь шоронд ордог шударга бус шүүхийн тогтолцоотой улс болжээ юутай харамсалтаы юутай гунигтай цаг үе бэ ээ

Avatar

Gej bodoj bna 2020-05-11 98.253.30.34

Muhbal iig neg ih yal ogohgui hairlaad bgaadaa bish. Hervee songuuliin omno yal ogchihvol MAH ner hunded muugaar noloolloh uchir bailgaad bgaa bh. Ene hunii asuudal songuuliin daraa shiidegdeed yalaa avaad yavah bh.

Avatar

Зочин 2020-05-11 107.77.173.18

Махбал ч МАН-ын хүн биш байх аа….хулгар чихтэй нөхрийн хүн л гэцгээх юм байна шд

Avatar

Зочин 2020-05-11 202.131.247.12

Монголын шүүх прокурор ийм арчаагүй зөвхөн нэг хүний заавраар хөдөлдөг болсон нь гутамшиг Хүн алсан хүнийг шүүж чадахгүй байж Засгийн газрын шийдвэрээр Монголын нэн чухал төслийг хэрэгжүүлэх гэсэн хүнд хорлон сүйтгэх гэж яарч сандран ял оноодог шүүх байгаад яахын Бидний хүүхдийн ирээдүй ийм муухайн нийгэмрүү орох ёстой юу хүмүсээ , Жинхэнэ хорлон сүйтгэгч нь шүүх прокуророо атгасан хүн юм биш үү

Avatar

Zochin 2020-05-11 66.181.178.148

YAMAR AIAAR SHUUH VEE.AlUURCHING URSUUGUUD.SEHEETEN MUDAG HUNEE SHUUGEED

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.130

Шүүх яаж ажилладгийн 2 тод жишээ болжээ.

Avatar

Зочин 2020-05-11 183.177.97.14

Монголын шүүх захиалгаар ажиллаж байна. Тодорхой хүн амины хэргээ хойшлуулаад байдаг, ЗГ-ын шийдвэрээр гэрээний төсөл бичсэн хүн шоронд ордог ямар хогийн ШҮҮХ болчоо вэ.

Avatar

Зочин 2020-05-11 59.153.113.215

Төрийн алба хаагчыг бүх насаар нь ял эдлүүлэх нь төрөө дээдлэхгүйн шинж болно. Мөнхнаран ээж

Avatar

Зочин 2020-05-11 202.131.238.98

харж л бгарай зүгээр сална шүү наад н**ш чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж