Халхын голын дайн эхлэв /1939.05.11/ | News.MN

Халхын голын дайн эхлэв /1939.05.11/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Халхын голын дайн эхлэв /1939.05.11/

News агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1921.05.12 Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.

1932.05.11 Монголын төв, Баруун хэсгийг хамарсан хувьсгалын эсэргүү бослогын зэвсэглэсэн 13 отрядын 3000 орчим шар цэрэг оролцсон уг бослого Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Рашаант, Ренчинлхүмбэ, Архангайн Мөрөн, Тариат, Агьтын хүрээ хийдүүдэд төвлөн, үйл ажиллагаагаа явуулж байв. Уг бослого зургаан сар орчим үргэлжлэх хугацаандаа улсад ихээхэн хохирол учруулж, нэлээд газар авсан бөгөөд Дотоодын хамгаалах газар, цэргийн яамнаас томилсон тусгай хорооныхон ба сайн дурын морьт отрядуудын хамтарсан хүчээр том жижиг зэвсэгт тулгаралтуудын үр дүнд дарагдсан юм.

1936.05.15 Улсын хэвлэлийн хороог өргөтгөж, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх төв болгожээ.

1939.05.11 Халхын голын дайн эхлэв. Монгол Улсын дорнод хил, Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Халх голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт дөрвөн сар үргэлжилжээ.

1956.05.14 БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав.

1956.05.16 БНМАУ-ын ерөнхий сайд Ю.Цэдэнбалаас Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулав. АНУ, ЗСБНХУ, БНХАУ, Англи, Францын хооронд энх тайвны гэрээ байгуулах тухай Венийн их хурлын анхааруулсан бичгийн хариу болгон илгээсэн илгээлт юм.

1958.05.12 БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид галт тэрэгний буудал дээр хятад ажилчдын нэгдүгээр ээлж нутаг буцаж буйн учир үдэж мордуулав

1972.05.12 “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотноо гарын үсэг зурав.

1979.05.11 БНМАУ-Мадагаскар улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1979.05.17 “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагдав.

1989.05.12 ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгдэв. ТАСС агентлагийн мэдээлснээр нэн түрүүнд танк болон агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн анги нэгтгэлийг татан гаргах аж. ЗХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга, хурандаа генерал Голицын 1989-1990-оны хооронд БНМАУ-аас нийт50 мянган цэрэг, 850 гаруй танк,1100 явган цэргийн машин болон хуягт машин, 820 гаруй олон төрлийн галт зэвсэг, 190 байлдааны онгоц болон 130 байлдааны нисдэг тэргийг гаргахаа мэдэгдсэн байна. Мөн ЗХУ-аас гаргасан энэ гэнэтийн шийдвэр нь энэ бүс нутгийн сайн хөршийн харилцаа болон энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө гэдгийг илэрхийлэв.

1990.05.15 Нэр бүхий хүмүүс Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлжээ. Улсын банкны ерөнхий хорооны тэр хурлаас олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэж, хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, ‘Монгол хоршоо’ банк байгуулахаар шийдэж, дүрэм, журмаа боловсруулан Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар дахин хэлэлцүүлж, банк байгуулах зөвшөөрөл авсан байна. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ банк байгуулах асуудлыг Төв банкнаас шийдвэрлэх анхны сургууль болж, шинэ зам гаргасан гэж үздэг.

1990.05.16 БНМАУ-ын Дээд шүүх МАХН, МүДН, ЧХН, МоАН, МСДН, МНН-ыг албан ёсоор бүртгэснээр Монголд олон намын систем хууль зүйн хувьд тогтон батжив.

1992.05.17 Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

1998.05.13 Монгол-Хятадын хоёр улсын хамтарсан Монголын Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэрийг нээх гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо болов. Энэ бол Хятад Улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хамгийн том төсөл байв.

2000.05.15 Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.

2013.05.11 МАХН-ын Бага хурлаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдсөн анхны эмэгтэй болов.

2013.05.15 “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны Boing 767 300ER онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газардав.

2013.05.16 Монголын газрын тосыг Өвөрмонголын нефтийн үйлдвэрт боловсруулж, MGL-93 автобензин гаргасныг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

2013.05.11 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газраас журам батлав.

2014.05.13 Мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас баржээ. Эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт татаж унан, удалгүй амьсгал хураасан байна.

2014.05.15 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, түүнийг сайдын албан тушаалаас чөлөөллөө.

2015.05.13 Монголын хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай 4 жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болов..

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 64.119.26.234

🇯🇵🇯🇵🇯🇵🇯🇵🇯🇵

Avatar

Зочин 2020-05-11 203.91.115.38

Дайн байлгүй яахав дээ. Халх голын дайнд Жуковын зөвхөн танк нисэх онгоцоор дайсныг бүслэн авдаг цахилгаан дайны аргыг Гитлер копийдоод хуулбарласны гайгаар Франц хэдхэн долоон хоногийн дотор эзлэгдэж, Оросууд хамаг цэргээ олзлуулан дайнд ялагдах эсэх дээр дэнжигнэж байсан юм шүү дээ. Жуковын цахилгаан дайны аргыг Манштеин 1940 оны 2р сарын 17 нд Гитлерт танилцуулах даа Би энэ аргыг бодож оллоо гэж хэлсэн байгаам даа. Сүүлд Гитлер үүнийг сэдэж Манштеин дэмжсэн үү

Avatar

зочин 2020-05-11 202.179.24.122

Орос ах нар дайн гэхгүй "битва" л гэх юм байна шт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж