Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй | News.MN

Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй

Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй

Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор Д.Боролзойтой ярилцлаа.


-Монголчууд бид бичиг үсэг тайлагдалтаараа дэлхийд дээгүүрт ордог ч өнөөдөр зөв бичих тал дээрээ нэлээн асуудал дагуулах боллоо. Тухайлбал, үнэ цэнэ гэхийг үнэ цэн, сармис гэхийг саримс гэж бичдэг болсон талаар хүмүүс хоорондоо цахим орчинд их маргалдаж байгаа нь анзаарагдаж байна. Зөв бичих дүрэмд өөрчлөлт оров уу эсвэл үнэхээр үнэ цэн, саримс гэж бичдэг байв уу?

-Юуны өмнө зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй, бас цаашид ч өөрчлөгдөхгүй байх гэдгийг мэргэжлийн хүний хувьд шуудхан хэлчихье гэж бодож байна. Үнэ цэнэ, сармис гэх зэргээр бичдэг байснаа үнэ цэн, саримс гэж бичдэг болчихлоо, дүрэмд өөрчлөлт орчихов уу гэж та асуулаа, хүмүүс ч энэ талаар их маргалдаж байгаа харагдлаа.Үнэндээ бол зөв бичих дүрмийн толиуд харвал үнэ цэн, саримс гэх зэргээр огт өөрчлөгдөөгүй хуучин хэвээр л байгаа шүү. Тухайлбал, 1983 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, уг толийг зарчмаа болгож 2018 онд бүтээсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” зэрэгт үнэ цэн, саримс л гэж байхаас үнэ цэнэ, сармис гэж бичнэ гэсэн зүйл алга. Яах вэ, ярианы хэлэнд үнэ цэнэ гэж дуудаад хэвшчихэж, үнэ гэдэг өмнөх үгтэйгээ хоршоо үг болоод дуудлагын хувьд ижилсчихэж л дээ. Тэр бүр заавал тэгэж дуудах ёстой гэж ярианы хэлийг журамлах нь нэг талаар төвөгтэй, нөгөө талаар шаардлагагүй ч гэж хэлж болно.

Ер нь дээрх маргаан гарах хэд хэдэн шалтгаан байдгаас хамгийн түгээмэл нь манайхан өөрсдөө буруу заалгаж, ном зохиолоос буруу бичлэгийг нь уншсаар байгаад нүдэнд дасал болсноороо өөрийнхөө зөв гэж бодчихоод жинхэнэ зөвийг нь хэлэхээр зөв бичих дүрэм өөрчиллөө гээд байх шиг.

Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй гэж та хэллээ. Гэхдээ тэртээ 1980-аад онд боловсрол эзэмшсэн 1990 он, 2000 онд боловсрол эзэмшсэн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж байна. Үүнтэй холбоотойгоор 1980-аад оныхны суурь боловсрол үнэ цэнгүй болж байна гэж хүмүүс ярих болж?

-Олон нийтийн бичиг үсгийн чадвар үнэхээр доройтсон бол олон л шалтгаан байгаа байх. Таны хэлсэнчлэн үе үеэрээ бичиг үсгийн чадварын хувьд ялгаатай байгаа бол мөнхүү шалтгаанууд нь ч бас ялгаатай байгаа байх аа. Тухайлбал, 80-аад онд боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд уншдаг ном нь харьцангуй цөөн, үздэг хичээл нь ойлгомжтой, авдаг мэдээлэл нь хаалттай байсан болохоор бүх зүйл цэгцтэй байжээ гэж хэлж болно. 90-ээд он бол үндэсний үзэл хүчтэй сэргэж бараг л буцаад монгол бичиг рүүгээ шилжих шахсан цаг үе. Нэгдүгээр ангийн хүүхдүүд монгол бичгээрээ анх бичиг үсэгтэн болж аажимдаа энэ бодлого больсноос нэг хэсэг хүүхдүүд шилжилтийн үеийн “золиос” болсон тал бий. Бүр хөгжилтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү нэгэн түүх сонсож байлаа. Хөдөө бага ангиасаа сургуулиа орхиод мал дээр гарсан хүү анх заасан монгол бичгээрээ бол уншаад кирилл үсгээр харин уншиж чаддаггүй болчихсон гээд. Хүүг нэгдүгээр ангид ороход нь монгол бичгээр зааж эхлээд сургуулиас гарсны дараа нь нэгдүгээр ангиас нь монгол бичиг заахаа больсноос өөрт нь цаашид хэрэг болохгүй монгол бичиг сураад яг хэрэглэдэг кириллээ мэддэггүй ийм нэг орчин цагийн бичиг үсэгггүй хүн бий болжээ гэж. Харин 2000-аад оныхны хувьд бол интернэт, гар утас, англи хэл, латин үсгийн хэрэглээний нөлөөгөөр бичиг үсгийн чадвар нь нэлээд доройтсон тал ажиглагддаг.

-Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн адил өөр өөрсдийн зөв бичих дүрмийн зарчим бий. Үүнийг та хэрхэн харж байна бэ?

-Өөр өөрсдийн зөв бичгийн дүрэм гэж байхгүй шүү дээ. Буруу бичсэнээ л өөрийн зөв бичих дүрэм гээд байгаа бололтой. Өөрийнх нь бичсэн шиг л байхгүй бол дүрэм өөрчилсөн, ингэж бичдэг байгаагүй гээд байх юм. Тэгэхээр цаашид Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж нэгэнт хэвлүүлсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг л өдөр тутмын бичгийн харилцаандаа хэрэглэж дадаасай гэж хэлэх байна. Энэ толь хэвлэмэл байдлаар өөрт байхгүй байсан ч гар утсандаа үнэгүй татаж суулгаад хэрэглэх боломжтой толь юм. Ялангуяа сэтгүүлчид маань олон нийтийн эх хэлний боловсролд нэлээд нөлөөтэй, үлгэр дуурайлтай байдгийн хувьд хариуцлагатай байгаасай гэж бодож байна.

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд энэ чиглэлд хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн манай хэл бичгийн салбарын эрдэмтэд хамтран оролцож хийсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг олон нийтийн дундах зөв бичих дүрмийн талаарх элдэв төөрөгдөл, буруу ойлголтыг залруулсан сүүлийн үеийн том бүтээлд тооцож болно. Мөн манай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд зөв бичих дүрмийн тольд хамтран ажиллахын хамтаар “Монгол хэлний их тайлбар толь” (www.mongoltoli.mn)-ийг цахим орчинд хөгжүүлээд явж байна. Мөн адил гар утсаараа хаанаас ч үзэх боломжтой.

-Өнөөдөр монгол хэлний зөв бичих дүрмийн толь, электрон хувилбар зэрэг нь маш олноор хэвлэгдэн гарч байна. Энэ чиглэлд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулдаг талаар танд мэдээлэл бий юу?

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ажлын алба гэж байдаг, тэднээс үүнийг асуух нь зүйтэй байх, би энэ талаар сайн мэдэхгүй юм байна.

-Олон толь бичиг хэвлэгдэн гарсан шүү дээ. Яг алийг нь бид өнөөдөр харж, зөв бичгийн дүрэмдээ баримтлах бэ?

-Олон толь бичиг гэж чухам юуг хэлж байна вэ? “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” болон гар утасны хувилбар л албан ёсны гол баримжаа болгох толь бичиг шүү дээ. Магадгүй, энэ толийг баримталж хийсэн өөр толь бичгүүд байгаа бол бас хэрэглэж болох байх. Дашрамд хэлэхэд, манайхан хэлний тайлбар толь болон зөв бичих дүрмийн толь бичигт ялгаатай хандаасай гэж хэлэх байна. Зарим толь бичгийн зохиогчид үгийн тайлбартаа анхаараад үгийн бичлэгийн хувьд зөв бичих дүрмийн тольтойгоо зөрөхөөр зарим үгийг өөрөөр биччихсэн байдаг. Үүнийг нь олон нийт хараад зөв бичих дүрэм өөрчлөгдсөн байна гээд төөрөлдөөд байгаа тал ажиглагддаг. Тийм учраас зөв бичих дүрмийн толийг л зөв бичихдээ ашиглах ёстой юм аа.

-2025 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх гэж байна. Ингээд ирэхлээр монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм улам алдагдахгүй юу?

-Ер нь бол монголчууд бидэнд байгаа бахархах сайхан зүйлсийн нэг бол яах аргагүй монгол бичиг юм. Тэгэхээр өөрт байгаа энэ сайхан зүйлээ бүгдээрээ хэт үгүйсгээд, төвөгшөөгөөд, ад үзээд байх нь буруу гэж боддог. Хөгжүүлээд л, өвлүүлээд л, бахархаад л, сурцгаагаад л явах ёстой гэж боддог доо. Монгол бичгийн хэрэглээ нэмэгдлээ гэхэд зөв бичих дүрэм алдагдахад хүрнэ гэж бодохгүй байна.

-Нөгөө талаараа нэг хэсэг латин бичигт шилжих тухай яригдаж, туршилт хийж байсан удаатай. Дэлхий  нийтээрээ даяарчлагдаж буйтай холбоотойгоор латин үсэг рүү шилжчих тухай хүмүүс ярих боллоо. Энэ боломжтой юу? Эсвэл

-Ер нь бол монголчууд бид одоо ч гэсэн хос биш бүр гурван бичиг үсэг хэрэглэдэг л гэж боддог. Дунд сургуулийн түвшинд бүгд монгол бичгээ заалгаж байна, албан хэрэгцээнд кирилл бичгээрээ харилцаж байна, хувийн харилцааны орчиндоо латинаараа бичилцсээр л байна. Бичиг үсгээ солих нь хэл бичгийн шалтгаанаас гадна улс төрийн шалтгаан нь их том хүчин зүйл болдог гэдэг. Ойрын үед л лав бичиг үсгээ солих хэмжээний том шалтгааныг миний хувьд олж харахгүй байна.

-Монгол хэлний зөв бичих дүрмийн маргаан хэнд ашигтай байдаг юм бэ?

-Хэнд ашигтай байх вэ дээ, ашигтай байдаг гэж үзвэл хэрүүл хийх, шүүмжлэх дуртай хүмүүст л ашигтай байх даа. Эсвэл, зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй гэдгийг тайлбарлаад, хэлээд байгаа хэлнийхээ эрдэмтдэдээ итгэдэггүй нь далимдуулж хэн нэгнийг гутаахад хэрэгтэй байдаг юм болов уу, сайн мэдэхгүй юм. Ер нь ингээд зөв бичих дүрэм өөрчилсөн, өөрчлөөгүй гээд хэдэн үгний тухай нийгмээрээ туж маргаад сууж байдаг манайх шиг улс хэр олон байдаг бол? Өөрсдийнхөө буруу бичиж сурснаа, алдаатай зүйл уншиж нүдэндээ дассанаа, эсвэл буруу заалгаснаа зөв гэж цаашид маргалдах шаардлагагүй л гэж боддог. Зөв бичих дүрэм нь хэвээрээ, угтаа хэдхэн үгний л буруу бичсэн асуудал юм шүү дээ. Нөгөө талаар хэл өөрөө байнга хөгжиж хувьсаж байдаг амьд зүйл учир монгол хэлэнд гадаад үг үргэлж орж ирнэ, үүнийг монголоор хэрхэн зөв бичих вэ гэдэг асуудал нь мөн мөнхөд байх учраас үгийг хэрхэн зөв бичих гэдэг асуудал өөрөө зогсолтгүй л үргэлжлэх үйл явц гэж ойлгож болох юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 202.9.46.27

Өмнө юм бичсэн хүмүүс өөрсдөө юу ч мэддэггүй улс байна

Avatar

Уйгур бичиг 2020-05-11 202.126.89.248

Монгол огт биш уйгар бичиг шуу дээ

Avatar

Зочин 2020-05-11 139.5.219.150

Хуурамч хэл бичгийн ухааны доктор

Avatar

Зочин 2020-05-11 202.21.108.5

Хятад хүртэл ханзаа хялбаршуулаад байхад энэ олон толгой эргүүлсэн дүрмээ болимоор юм. Хүүхдүүдийг залхааж, шийтгэж байгаа юм шиг ямар ч ач холбогдолгүй. бөөн дүрэм байх юм.

Avatar

Зочин 2020-05-11 202.21.108.5

2-р ангийн монгол хэлний дүрэм тооноос нь илүү хэцүү байна гэж хүүхэд минь хэлж байна. Энэ олон утгагүй гээгдэх эгшгийн дүрэм, хэлний уг үзүүрийн г н, ий болон ы дагуулах гэх мэт толгой эргүүлсэн дүрмээ болимоор юм. Энэнээс чинь болоод хүүхэд хичээлдээ дургүй болж байна…………..

Avatar

Зочин 2020-05-11 77.111.246.6

Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.102

Энэ залуу зайлуул өөрийгөө юм мэддэг л гэж бодож суугаа байх даа. Дэндүү итгэлтэй байхыг бодоход. Монгол бичгийг сэргээж хэрэглэх гэж яаж хөгөө хутгасны жишээ зайлуул тэр малчин залуу байхгүй юу. Гэтэл энэ далчигар мбнөөхбн хөөрхийг золиос гэж дажгүй хэлж байна. Тэгсэн мөртөө монгол бичгийг сэргээж хэрэглэх ёстой гэнэ. Олон толь байхгүй ганц толь байгаа гэж гүрийнэ. Цээжийг гэхэд л хэдэн янзаар бичсэнийг энэ гар харьцуулж чадахгүй л дээ. Ховд хэлний толь шиг юмыг хашгируулдаг ерөнхийлөгч ивээн г

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.102

аргуулсан. Түүгээр бол бид жишээ нь гэхэд л шөнө дүл гэх ёстой болсон. Бас ховд маягаар хашгируулж сурч байна. Одоо бас өөр юунд суралцах юм мэдэхгүй. Бүгдээрээ Ховдынхон шиг өлөн л болчихгүй юмсан.

Avatar

Зочин 2020-05-11 192.82.69.22

Цэн гэдэг бол дээр үед алт, үнэт эдлэлийн хүндийг илэрхийлдэг нэгж байснаас цэнтэй буюу жинтэй үнэ хүрэхүйц гэсэн утга илэрхийлдэг байна. Цэнэ гэдэг бол биеэ цэнэх, явдалаа цэнэх гэх мэт хянах, ажиглахын нэр болохоос үнэ гэдэг үгтэй ямар нэгэн байдлаар холбогдох, хамт хэрэглэгдэх ямар ч логик үгүй.

Avatar

Зочин 2020-05-11 192.82.69.22

Та нар 10 жилийн багш нарын заасан худал үнэн мэдэгдэхгүй дүрмийг ямар их өмөөрдөг юм бэ? Энэ чинь буруу зөв нь хамаагүй хэвшмэл ойлголт, бид ингэж төөрөлдөх биш Дамдинсүрэнгийн анх гаргасан толийг л нээгээд үзчих хэрэгтэй тэнд үнэхээр шавж байна уу шавьж байна уу? Хорлон сүйтгэх ажиллагаа гэж буруутгах гээд байгаа бол энэ дүрмийг зохиосон Дамдинсүрэн гуайн булшин дээр очиж э****з хужаагаар нь дуудацгаа , зохиосон дүрмийн номыг нь бүгдийг нь олж шатаа малнууд минь.

Avatar

Зочин 2020-05-11 202.21.108.251

толгой эргүүлсэн балай дүрэм. эрүүл ухаантай хүн бол хэзээч ойлгохгүй харин гаж ухаантнууд бол ойлгдог юм шиг бгаам хэхэхэ

Avatar

Зөв бичих биш зөв ярихад анхаар эрдэмтэн нэртэй эргүүнүүдээ 2020-05-11 185.220.101.130

Зөв бичих биш зөв ярихад анхаар эрдэмтэн нэртэй эргүүнүүдээ Монгол хэл хараалаар дүүрлээ. Ав+гай, зэв+сэг, *л+дар, сүр+хий, хан+гай, бол+ту+гай, ор+дон, ян+хан, нөх+өр, эм+гэн, эр+хэм+сэг, нулим+с, мун+даг, мун+хаг, *л+даа, цалин гэж хятад үг. эрдэмтэн нэртэй эргүүнүүдээ та нар бичиг үсэг солиод холиод байдаг ингэж бичвэл хэн зөв гэж хэлээд байгаа юм.

Avatar

Иргэн 2020-05-11 66.181.164.214

ЭНэ эрдэмтэн буруу бичдэг юм байна. Үнэ цэнэ, сармис гэж бичих нь зөв шүү. Цэн алт гэж бичдэг болохоос Үнэ цэнэ гэдэг нь зөв шүү.

Avatar

Жагаа 2020-05-11 31.10.165.29

Яадаг ч бай миний хувьд сармис, гариг, шавьж, үнэ цэнэ, хэм, санаачилга гэж бичсээр байх болно. Сармис, нулимс гэх хоёрт үгийн үндэс нь өөр. Нуль +нулим + нулимс.
Гадаад үг л бол харъяалахын тийн ялгалын "ийн" дагавар залгана. Жишээ нь: парламентийн, клубийн гэх мэт.

Avatar

Ganaa 2020-05-11 85.49.124.54

Тэгвэл мантууний гэж бичих vv?

Avatar

Зочин 2020-05-11 192.82.68.181

Kkkk

Avatar

Зочин 2020-05-11 64.119.17.63

Хэлний бодлогыг гуйвуулсан ХБУЗ яаралтай татан буулгах, журамласан нэртэй журам алдуулсан хариуцлагагуй ажлыг залруулах хэрэгтэй. 100 жилээр хоцрогдсон монгол хэлшинжлэл!

Avatar

Зочин 2020-05-11 66.181.164.206

АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.169

Бас нэг худалч.Эрдэмтэд нь худлаа яриад байхаар хэнд юунд итгэж үнэмших болж байна аа? Одоо тэгээд бас л бидний буруу юу? Монгол хэлний дүрмийг холион бантан болгож хаячихаад.

Avatar

Зочин 2020-05-11 195.46.106.44

Дүрмэнд өөрчлөлт ороогүй гээд худлаа яриад суух юм. Заримдаг гийгүүлэгчийн эгшиг жийрэглэдэг дүрмийг ор мөргүй болгосон баахан гийгүүлэгч дараалуулж бичээд явж байгааг юу гэж тайлбарлах гэсэн юм бол. Худам Монгол бичгээс улбаатай эгшиг жийрэглэдэг ёс алга болсон байна. 60,70,80,90, онд хэвлэгдсэн бүх номнууд хуучин дүрмээрээ бичигдсэн байгаа. Тэрийг уншсан хүмүүс ямар ойлголт, ямар дүрэмтэй үлдэх вэ. Нэг баахан цэцэрхэсэн хоосон толгойлсон улсууд дур дураараа дүрэм зохиодогоо болиоч. Энэ хэл ши

Avatar

"ГЭМЭЭР БАЙНА" ГЭЖ ЮУ Ч ГЭСЭН ҮГ ЮМ ХЭ ХЭ ХЭ 2020-05-11 103.10.20.194

"БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР" БАЙНА Л ГЭХИЙН ХЭ ХЭ ХЭ. ҮНЭХЭЭР БАЯРЛАЖ БАЙГАА БОЛ ХАРАМЛАЖ ЭРГЭЛЗЭЭД БАЙЛГҮЙ БАЯРЛАЛАА Л ГЭЭЧ ДЭЭ.

Avatar

НИЛЭЭДГҮЙ ГЭЖ ҮГ БАЙХГҮЙ ШҮҮ 2020-05-11 103.10.20.194

СЭТГҮҮЛЧИД Ч БУРУУ БИЧЭЭД БАЙХ ЮМ. "НИЛЭЭДГҮЙ" ГЭЖ ЯГ ЮУ ГЭСЭН УТГА ГЭЭЧ ВЭ. ИХ ГЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ. БАГА Ч ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ. УГ НЬ ИХ БУЮУ НИЛЭЭД Л ГЭХ ГЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ. ТЭГСНЭЭ ИХ Ч БИШ ГЭЧИХЭЭР ЧИНЬ ЯАЖ ОЙЛГОХ БОЛЖ БАЙНА АА ХЭ ХЭ ХЭ

Avatar

mongol 2020-05-11 150.129.143.95

Үнэ цэн гэж ёстой ш….чихшиг боллоо доо, эрдэмтэн нэр зүүсэн бацаан гуай. Үнэ цэнэ л гэж мэдэхээс цэн гэж хэзээ ч зөв бичих дүрмээр зааж байгаагүй, тэгж бичсэн ганц ч өгүүлбэр уншиж байгаагүй юм байна. Эдээрээ оролдох эвдэхийн цондон гэж зүгээр байсан юмыг оролдсоор байгаад юу ч биш болгож байгаан энэ малнууд. Нэг хэсэг градус гэхийг хэм гэж хэлээд овоо хөөрхөн зүгширч байсан бас нэг мулгуу нь хэм гэх нь буруу юм гэж мэдэмхийрээд буцаад одоо градус гээд гадаад үгээ ашигладаг болчихсон.

Avatar

Зочин 2020-05-11 192.82.69.22

Цэн гэдэг бол дээр үед алт, үнэт эдлэлийн хүндийг илэрхийлдэг нэгж байснаас цэнтэй буюу жинтэй үнэ хүрэхүйц гэсэн утга илэрхийлдэг байна. Цэнэ гэдэг бол биеэ цэнэх, явдалаа цэнэх гэх мэт хянах, ажиглахын нэр болохоос үнэ гэдэг үгтэй ямар нэгэн байдлаар холбогдох, хамт хэрэглэгдэх ямар ч логик үгүй.

Avatar

Ач ач ач 2020-05-11 202.126.89.157

Эмэгтэй хүүхдийнхээ хүүхдийг зээ гэж хэлж сургасан эрдэмтнийг нэг сайн алгадмаар байхийн. Нэг хорлонтой х***а байгаан болуу.

Avatar

ХЭЛ АЛААЧ 2020-05-11 103.10.20.194

ЭРВЭЭХЭЙ ГЭЖ ЭРВИЙЖ ДЭРВИЙСЭН САЙХАН АМЬТНЫГ ГЭДЭС НЬ ХИЙ ДҮҮРСЭН АМЬТАН Ч ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХООР ЭРВЭЭХИЙ ГЭЖ БАЛАЙРУУЛЧИХСАН.
ГАРИГ ГЭЖ ХЭЛЭХЭД АМНЫ ХАЙРЦГАНД САЙХАН ЗОХИДОГ БАЙСАН ҮГИЙГ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ХЭЛЭХЭД Ч АМ ЯДРАХААР ГАРАГ ГЭЖ ЗАВААН ДУУДЛАГАТАЙ БОЛГООД ХАЯЧИХСАН ЕР ДАСАХГҮЙ ЮМ.
ШАВЬЖ ГЭЭД ГЭМ ХОРГҮЙ ХЭЛЭХЭД ЭВТЭЙ САЙХАН ҮГИЙГ БААСААР ШАВЖ ГЭДЭГ УТГАТАЙ ЮУ Ч БОЛГООД БАЙГАА ЮМ БҮҮ МЭД. ХЭЛЖ ХАРАХАД Ч ОЙ ГУТМААР.
ӨӨР ЗӨНДӨӨ ЮМ БАЙНА.
МОНГОЛ ХЭЛИЙГ САНААТАЙ АЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ!

Avatar

zochin 2020-05-11 192.82.77.2

za ene ch barag horlon suitgeh ajillagaa bolj baigaam bish uu, gants neg ugeer ni togloj oilgomjgui baidal uusgeed hoorond ni herelduulj taltsuulna, ulam l ev tunjingui bolno, odoo udahgui 25 onoos mongol bishig ni turiin alban yosnii 2 dahi bichig bolno, bas l buun heruul temtsel, aldaa madag bolno, uunii etsest mongolchuud ulam l ev tunjingui, hagarsan taltssan uls baih bolno, hend ashigtai ve, hoyor hursh ba tednii gar hul bolson nuhdud ashigtai, ard tumend ashiggui

Avatar

И.Норовжав 2020-05-11 202.126.89.85

Монгол бичиг гэдэг нь ер нь олон арван жил монгол угсаатны дунд 3 нэр бүхий Монгол бичгийн хувилбар хэрэглэгдэж ирсэн түүхтэй билээ. Энэ нь Монгол бичгээс гадна Ойрдуудын – Тод бичиг , Бурядуудын – Вагиндра бичиг гэж нэрлэгддэг бичгүүдийг хэрэглэж байсан бөлгөө, Эдгээр бичгүүдийн өөр өөрийн онцлог, давуу талтай байсан юм. Иймд эдгээр бичгүүдийг ашиглах нь монгол хэлнийг баяжуулхад их чухал ач холбогдолтой байх болно.

Avatar

Зочин 2020-05-11 122.201.26.172

ЯААНААА ЭНЭ АВРАН ЖИЛДЭЭ ХОЁРЫН ТОО, СҮҮЛДЭЭ АРАЙ ГЭЖ ЭХ ОРНЫ АЛТАН ГУРАВТАЙ ТӨГСӨХ АЯДСАН ИЙМ ХҮН ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ ӨӨРЧИЛСӨН БОЛОХООР АРГАГГҮЙ ДЭЭ. ӨӨРӨӨ МОНГОЛ ХЭЛДЭЭ ДАНДАА АЛДААТАЙ БИЧДЭГ БАЙСАН БОЛОХООР ИНГЭЖ БАНТАГНУУЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ АРАЙЧ ДЭЭ. ИХ СУРГУУЛЬДАА ХҮРТЭЛ НОГООН НОЙЛ АРХИ УУГААД 2 БАЙРНЫ 3 ДАВХАРТ БАЙЖ БАЙДАГ БАЙСАН ЭНЭ ИНГЭЖ УЛС ОРНЫГ ҮР ХҮҮХДҮҮДИЙГ ХОРЛОЖ БОЛОХГҮЙ ЭЭЭ

Avatar

зочин 2020-05-11 202.126.89.136

Шавж гэдэг үг өөрчлөгдсөн хэвээрээ байна лээ, шавьж шүү дээ

Avatar

Зочин 2020-05-11 103.212.118.168

өмхий лалрууд хийх юмаа олж ядсан өтнүүд чинь яах гэж өөрчлөөд байдаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж