Монголын Tiger баг цахим спортын Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Монголын Tiger баг цахим спортын Азийн аварга боллоо

Монголын Tiger баг цахим спортын Азийн аварга боллоо

CS:GO major тэмцээний Азийн цувралын энэ жилийн эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар Монгол Улсын Tiger баг тодорчээ. Тiger баг финалын тоглолтод Азийн чансааг сүүлийн хоёр жилийн туршид тэргүүлсэн Tyloo багтай учраа таарч 2:1 гэсэн харьцаатайгаар ялжээ.

Энэхүү тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцсон бөгөөд Монгол Улсаас Tiger, D13, Mazaalai гэсэн цахим спортын гурван баг оролцож, Tiger баг ийнхүү аваргаар нь тодорч, чансааны 1600 оноо болон 4000 ам.долларын эзэд болсон байна. Tiger баг тэмцээний хагас шигшээ шатанд Монголын өөр нэгэн баг болох D13 багтай учраа тааран тоглож, 2:0 гэсэн харьцаатай хожин аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Харин D13 баг 3-4-р байрт шалгаран чансааны 1250 оноо, 1250 ам.доллар, Mazaalai 5-6-р байрт шалгаран чансааны 1150 оноо, 750 ам.долларын эзэд тус тус болжээ.

Хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсаас The MongolZ баг Азийн аваргаар тодорч байсан юм

Tiger багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтөмир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг. Тэд тэмцээний туршид нийт таван тоглолт хийж, дөрөв ялж, ердөө ганцхан хожигдсон нь хоёрдугаар тойрогт Хятадын ViCi багт 1:2 гэсэн харьцаатайгаар байжээ.

Дэлхийн аваргын хэмжээний буюу major тэмцээнд Азийг төлөөлж ганц баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох дахин хоёр цуврал тэмцээнээс хамаарч Ази тивийг дэлхийд ямар баг төлөөлөх нь тодорхой болох юм.

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Esports Association, hltv.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж