"Худалдааны яамтай болсноор гадаад, дотоод худалдаа хөгжинө" | News.MN

"Худалдааны яамтай болсноор гадаад, дотоод худалдаа хөгжинө"

"Худалдааны яамтай болсноор гадаад, дотоод худалдаа хөгжинө"

"Худалдааны яамтай болсноор гадаад, дотоод худалдаа хөгжинө"

Худалдааны ахмад ажилтнууд чөлөөт худалдааг нэгдсэн бодлогоор зохицуулах мэргэшсэн яам байгуулах тухай саналаа төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ. Тэд гадаад худалдааны бодлогын асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, мэргэжилгүй хүмүүс хариуцсан нэр зүүж, үйлчилгээний гадаад худалдааг хариуцах эзэнгүй байна хэмээн шүүмжлэв. Үүний уршгаар гадаад худалдааны ямар ч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр салбарын яам болгон уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна гэж үзжээ.

Мөн бодлого тодорхойлогчид зөвхөн гаалийн статистик харахаас цаашгүй гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд анхаарахгүй байсаар удаж байна. Худалдааны тухай, түүний зохицуулалтын хууль эрх зүйн орчин байхгүй, гадаад, дотоод худалдааны асуудлыг хоёр яам хавсарга ажил төдий эрхэлж, худалдаа-тарифын бодлого, үйлчилгээний гадаад худалдаа, чөлөөт бүс, хилийн худалдааны асуудлыг аль яам, газар хариуцдаг нь ойлгомжгүй удаж, ажил хэрэгт муу нөлөө үзүүлж байгаа тул Худалдааны яам байгуулах асуудлыг судлан үзэж шийдвэрлэж өгөхийг тэд саналдаа тусгажээ.

Худалдааны салбарын ахмад ажилтууд өнгөрсөн Баасан гаригт /2020.05.08/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Худалдааны яам яагаад байгуулах ёстой талаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, Худалдаа бэлтгэлийн сайд, Гаалийн ерөнхий газрын дарга асан, доктор, Гавьяат эдийн засагч Б.Шаравсамбуу:

Хөгжлийн өнөөгийн онцлогоос харахад, чөлөөт худалдааг төрийн нэгдсэн бодлогоор зохицуулах мэргэшсэн яам байгуулах шаардлагатай байгааг бид хэд хэдэн үндэслэлээр гаргасан. Манай улсад Худалдааны тухай хуульгүй байснаас гадаад, дотоод худалдааг зохицуулах төрийн нэгдсэн бодлогогүй явж байна гэсэн үг. Тусгай хариуцсан яам байхгүйгээс энэ салбар дөрөв, таван яамд хуваагдсан байдалтай байна.

Дотоод худалдааг ХХААХҮЯ-д хариуцуулдаг бол гадаад худалдааны асуудлыг ГХЯ хариуцдаг боловч үйлчилгээний гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээний гадаад худалдаа болон тариф худалдааны бодлого, зохицуулалт, төлбөрийн тэнцэл хариуцсан газар гэж алга.

Үндсэндээ энэ салбарын бодлого сарниж, ААН-үүд, иргэд гадаад зах зээл дээр өрсөлдөж экспортын бүтээгдэхүүний үнийг буулгах, импортын бүтээгдэхүүний үнийг өсгөх дотооддоо хийж болох маш олон бүтээгдэхүүнийг хямд үнээр гадаадаас авчирч дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашигт хортойгоор нөлөөлсөн үйл ажиллагаа явагдаж ирлээ. Тиймээс чөлөөт худалдааг зохицуулах нэгдсэн бодлоготой болох зүй ёсны шаардлага бий болоод байна.

 МАНАЙ УЛС 70 САЯ ОРЧИМ МАЛТАЙ АТЛАА ГАДААДААС  25 САЯ АМ.ДОЛЛАРААР СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВДАГ

2018 онд 25.4 сая ам.долларын үнэ бүхий хуурай болон өтгөрүүлсэн сүү, тараг, аарц зэрэг зургаан нэрийн сүүн бүтээгдэхүүн импортолжээ. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт орцын нормоор тооцвол манай импортолсон эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 110 орчим сая литр сүү зарцуулагдана. Харин манайх өөрөө 2019 онд 41 сая литр сүү үйлдвэрлэсэн мэдээ байдаг боловч дотоодод үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний ихэнхийг импортын хуурай сүүгээр үйлдвэрлэж байгаа байдал үргэлжилсээр байна.

Үүнийг тарифын бодлогоор дэмжиж, сайн үүлдрийн үнээ гадаадаас авч ирж нутагшуулах, тэжээл бордооны аж ахуйгаа дэмжих зэргээр малчдаа дэмжиж, гадаадаас авах сүү, сүүн бүтээгдэхүүнийг багасгах тарифын бодлого валютын нөөцөө өөр зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд худалдаа, тарифын бодлогоо дэмжих асуудал гал унтраах байдлаар явж ирсэн. Дэлхийд үйлчилгээний гадаад худалдаа эрчимтэй хөгжиж байна. Улсын хил дамнан үйлдэгдэж, төлбөр тооцоо нь хатуу валютаар гүйцэтгэдэг мэргэжлийн ажилчид, тээвэр, транзит тээвэр, аялал жуулчлал, урлаг соёл, спорт, эрүүл мэнд, зээлийн хүү, франчайзийн төлбөр, үнэт цаас гэх мэт санхүү, инженеринг, ажил хэргийн зөвлөгөө зэрэг 12 нэр төрлийн 150 гаруй нэрийн үйлчилгээ энэ худалдаанд хамаардаг.  Манай улсын Үйлчилгээний худалдааны хэмжээ 2019 онд 4 тэрбум ам.доллар болж, нийт бараа эргэлтийн 18 хувьтай тэнцэж, 2 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа нь харамсалтай. Нүдэнд үл үзэгдэх байдлаар үйлчилгээний худалдаагаар ихээхэн хэмжээний валютын нөөц гадагш урсаж байна. Урд хөршийн хувьд Худалдааны яам нь үйлчилгээний гадаад худалдааг хөгжүүлэхийг үүрэгжүүлсэн байдаг. Манайд аялал жуулчлалын салбараа мөнгө олох чухал салбар гэж ярьдаг. Гэтэл гадаадаас ирсэн жуулчдын тооноос 2-3 дахин илүү тооны Монгол хүн гадаад руу жуулчилдаг. Үйлчилгээний худалдааны тухай статистикийг Монголбанк, Статистик газар хамтарч гаргадаг боловч төлбөрийн тэнцэлд уялдуулж зохицуулдаг Засгийн газрын байгууллага алга. Үүнийг Худалдааны яам хийх ёстой юм.

Аливаа улсын санхүүгийн чадавхийг гадаадын хандивлагч болон түншлэгч байгууллагууд төлбөрийн тэнцэл ямар хэмжээнд байна, үндэсний валют нь хэр тогтвортой байгаагаар нь дүгнэдэг. Эцсийн дүндээ олон сайхан зүйл яриад дээрх хоёр хүчин зүйл тогтворгүй цагт гадаадаас хөрөнгө татах боломжгүй.

Дотоод худалдааны тухай бүгд хувьчлагдсан, сүлжээ дэлгүүр, том ресторанууд нээгдэж энэ хэрээр үйлчилгээ нь хүнд ойртож байгаа сайн тал байгаа боловч цаанаа олон зүйл зохицуулалтгүй орхигдож байна. Худалдааны салбарт өнөөдөр дипломтой, дипломгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж энэ салбарын нэр хүнд харшлах болсон. Үйлчилгээний чанар маш муу. Гадаадын жуулчид бидний сайхан хөгжлийг энэ олон шил толь болсон өндөр байшингуудаас гадна үйлчилгээний чанар ямар байгаагаас хамаарч үнэлдэг.

Малчид эмээлт зах дээр нэг кг махыг 4000-5000 төгрөгөөр борлуулж байгаа ч ченжүүдийн гараар дамжаад Улаанбаатар хот руу орохдоо л хэд дахин дахин нэмэгдэж, хэрэглэгчдийн гар дээр очдог. Гэтэл малын түүхий эд, арьс шир нь нэг ч төгрөгийн үнэ хүрэлгүй хог болж хаягдаж байна. Энэ бүхэн нь худалдааны бодлогогүй явж ирснийх.

Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн:

Худалдааны хуулийн төсөл олон жилийн өмнө бэлэн болсон. Харамсалтай энэ хуулийн төсөл хаана очоод дарагддагийг бүү мэд. Өнөөдөр дэлхийд Худалдааны хуульгүй орон тун цөөхөн. Хуучин тогтолцоогоор явж байгаа орнууд хүртэл ийм хуультай. Гэтэл энэ хуулийг хэдэн ч удаа боловсруулсан атлаа одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь ахмадууд бид санаа зовниж байна.

Хоёрдугаарт, худалдааны асуудлыг энэ олон жил нэг нэг яаманд туршаад, хавсруулж явж ирснээс худалдааны бодлого ойрын болоод хэтийн төлөвт олигтой тусахгүй, бодлогын арга хэмжээ авах боломж олгохгүй байгаа юм.

Өнөөдөр аялал жуучлалын салбар гэхэд үнийн зохицуулалт алдагдсан. Худалдааны асуудал газар хэлтсийн түвшинд явж ирсэн учраас бодлого гарахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж хаа байгааг мэдэхгүй. Бие даасан Худалдааны яамтай болчихвол гадаад, дотоод худалдааг зохицуулах бүрэн боломжтой нь амьдрал дээр батлагдсан.

Худалдаа, үйлдвэрийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ёндон:

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш одоо бүх зүйл боллоо гээд гадаад худалдааны бодлогоо задгай хаясан. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. ДХБ-ны байгууллага олон гэрээ хэлэлцээр байгуулдаг. Бүгд тус тусдаа баримт бичигтэй. Гэвч өнөөдөр үүнийг судалж байгаа ч хүн алга, энэ талаар мэдээлэл гаргаж байгаа ч газар нь мөн мэргэжилтэн нь ч  алга. ГХЯ хоёр талын харилцааны асуудлаа л ярихаас биш худалдааны асуудлыг төдийлөн анхаарахгүй байна.

ДХБ  2-3 жил нэг удаа тайлан гаргадаг. Энэ тайландаа манай улсын баримталж буй бодлогын талаар “Монгол Улс дотоод зах зээлээ хамгаалж чадахгүй байна. Энэ талаар ямар ч бодлого алга” гэж дүгнэсэн.

Тарифаараа дотоод зохицуулалтаа хийж, зах зээлээ хамгаална. Дотоод худалдааг өөрийн гэсэн бодлоготой, дүрэм, журамтай болгохын тулд Худалдааны яамтай болох ёстой. Өнөөдөр хууль нь ч алга. Ардчилал гэдэг нэрийн дор ил задгай орхисныг цэгцлэх шаардлагатай гэдгийг л бид хэлээд байгаа юм.

ХУДАЛДААНЫ БОДЛОГОГҮЙГЭЭС ИМПОРТЫН БАРААНЫ ҮНИЙГ ӨСГӨӨД, ЭКСПОРТЫН БАРААНЫ ҮНЭЭ УНАГААЖ БАЙНА 

Дан ганц ГХЯ бүгдийг зохицуулах боломжгүй. Бодлогогүйн улмаас зах зээлд импортын барааны үнийг өсгөөд, экспортын барааны үнээ унагааж байна. Тухайлбал, ноолуур өнөөдөр тодорхойгүй байдалд орлоо. Гадаад зах зээл яах нь мэдэгдэхгүй байна. Тэр хооронд гадаад зах зээлийн судалгаагүйгээр үнэ тогтоож байна. 100 мянга гэсэн тоо яаж гарч ирснийг мэдэхгүй. Бүх юм судалгаатай байх ёстой. Гадаад зах зээлийн судалгаа хийдэг яам газар байхгүйгээс ийм байдалд хүрээд байна.

Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз:

Экспортын нэгдсэн бодлогогүйгээс Монгол Улс их зүйлээ алдаж байгаа. МАА-н бүтээгдэхүүн, ялангуяа махан бүтээгдэхүүнийг гадаад гаргахад экспортын үнийн болоод зохион байгуулалтын нэгдсэн бодлого байхгүй. Үүнээс болж экспортоор амьд мал гаргах, махан бүтээгдэхүүн гаргах нь хоорондоо өрсөлдөх байдлаар явагдаж байна. МАА-н бүтээгдэхүүний бэлтгэлийн систем байхгүйгээс бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах нь алдагдлаа. Малын түүхий эд үнэгүй, хог дээр хаягдаж байна.

МАХЫГ ЧЕНЖҮҮД МАЛЧДААС ЗАМААС НЬ АВЧ ҮНИЙГ ХОЁР ДАХИН ӨСГӨЖ БАЙГАА НЬ ТАРИФЫН БОДЛОГО АЛДАГДСАНЫХ

Ийм их нөөц бололцоог алдаж байгаа нь экспортын нэгдсэн бодлогогүй шинж. Бид малын бүх бүтээгдэхүүнээ боловсруулсан бүтээгдэхүүн болгоод, эсвэл хагас боловсруулаад экспортолбол маш их хэмжээний мөнгө олох боломж байна. Экспорт дээр гадаадын хүмүүсийг оруулж байгаа нь тун буруу. Ялангуяа хятадууд орж ирээд маш их хэмжээний мах хууль бусаар гаргахад гаалийн байгууллага мэдэж зохицуулж чадаж байгаа юм уу. Экспортын бодлогыг зохион байгуулж удирддаг байгууллага байхгүйгээс алдаад байна. Махыг ченжүүд малчдаас замаас нь авч үнийг хоёр дахин өсгөж байгаа нь тарифын бодлого алдагдсаных. Энэ бүхэнд улсаас тарифын бодлого, стандарт хэрэгтэй. Ингэхгүйгээр бид мал аж ахуйн салбараасаа маш их зүйлийг алдаж байна. Нүүрсээ ч бид маш хямд өгч байна. Монгол шиг эрдэс баялгаа автомашинаар зөөж экспортлодог улс манайхаас өөр байхгүй.

Худалдааны ахмад удирдах ажилтан, Үйлчилгээний гавьяат ажилтан Ц.Хэнмэдэх:

Нийгмийн амьдрал худалдаанаас үүссэн. Монголын худалдааны түүх 100 настай. Өнгөрсөн хугацаанд худалдаагүй байсан нэг ч өдөр байгаагүй. Худалдаа бол Монголчуудын амьдрал, улсын эдийн засгийн суурь болж ирсэн. Өнөөг хүртэл энэ ач холбогдол нь алдагдаагүй боловч төрийн бодлогын гадна үлдсэн. Энэ хэрээр энгийн ард иргэдийн амьдралд асар их хүндрэл учруулж байна.

Дотоод худалдааг ХХААХҮЯ, гадаад худалдааг ГХЯ, аялал жуулчлалыг БОАЖЯ гэж тараасныг бид нэгтгэх санал гаргаж байгаа юм.

Өнөөдөр манай улсын гадаад худалдааг ашигтай гарсан гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ арван хуруунд багтдаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ, гадаад хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны үр дүнд л болсон үзүүлэлт. Импорт нь эзэнгүйгээс ганзгийн наймаа эсвэл улсын наймаа мэт явж ирлээ. Социализмын үед Монгол Улс 90 орчим мянган нэрийн бараа импортолдог байсан бол өнөөдөр ч энэ тоо буураагүй.

Худалдааны яамгүйгээс саарал жагсаалт мөн Европын холбооны хар жагсаалтад орж байгааг тэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.42

'' Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-11 103.57.95.211

энэ хэдэн үхэх гэж байгаа өвгөцүүл худалдааны биенис булааж аваад эрхлэх юм биз дээ) Үхэхийн хооронд ингэж шуналтаж юу хийнэ? Наад зах нь Шүдний оогоор гацаадаг байсаншдээ

Avatar

Hudaldaachin 2020-05-11 202.21.110.212

Mash zuv.Hudaldaanii yam gadaad,dotood hudaldaag zohitsuulah heregtei.Iim bodlogoguigees dollar tugregiin hanshiig zohih tuvshind hadgalah bololtsoogui.Hudaldaag tsegtsleh ni amidralaas urgan garch irlee.Ahmad hudaldaachid ta buhend bayar hurgie.Ene yam bol ulsiin tarif,hudaldaa,hurenge oruulalt,tulburiin balansiig zohitsuulagch gol yam shu.Ene yamguigeer ali ch zasgiin gazriin bodlogo undui,sundui bolson ger shig baih bolno.Huulia darui batalj,yamaa baiguulaa.

Avatar

Зочин 2020-05-11 192.82.67.27

Энэ маш зөв.

Avatar

Бат 2020-05-11 66.181.185.83

Тэгснээр хурган дарга авилга хулгай л өснө

Avatar

Иргэн 2020-05-11 49.0.212.182

Манайх шиг жижиг улс хөл толгойтой байвал зөв байлгүй, хэдэн мөнгөтэй этгээд хор авчираад зараад байхгүй болж магадгүй юм.

Avatar

Зочин 2020-05-11 202.21.107.92

Хэдий болтол гадны дохиураар явах юм бэ

Avatar

Зочин 2020-05-11 72.196.192.250

Nertei turteigeer sotsializmdaa butsan protoplasm!!! Kh kh kh

Avatar

Худааны ажилтан 2020-05-11 64.119.23.19

Захын наймаачин авгай гадаад худалдаа яриад хэмх хийлгүүлээд явдаг, улс л гэж байгаа бол бодлого гэж юм байх ёстой. ГХЯ-нь хар тамхичидийн яам болчихсон. Үйлдвэр Худалдааны Яам гэж байж болохгүй, эсвэл үйлдвэрлэлээ дагна. Худалдааны эргэлт ихэссэн, мөн ОТ-гийн задраад байгаа төлбөр тооцоог Гадаад худалдаа чинь хянадагюм. Төлбөрийг зөвхөн монголоор дамжина гэдэг Алтан Зарчмыг хэлж ойлгуулах хүнгүй учир хийж чадахгүй байна. Уул уурхайн Яам чинь ганцаа

Avatar

Зочин 2020-05-11 202.21.107.92

Ийм яам хэрэгтэй. ХАА-н түүхий эд бэлтгэлийг мөн хариуцах ёстой сүүлийн үед арьс шир ноос гээд л зүгээр хаягддаг блсон хайран юм

Avatar

иргэн 2020-05-11 43.228.130.60

энэ яамны хэрэг огт байхгүй. Дэлхийн хаанаас ч юу г ч өнөөдөр онлайнаар авч чадаж байна. Хүн хөгшрөхөөрөө зөнөх тал руугаа ордог нь үнэн юм байна. Эсрэгээрээ Шагдарсүрэн гэдэг хүн тухайн үеийн худалдааны яамны сайд, нь УИД хувьчилж авсан гадаад худалдааны яамны мэргэжилтнүүдийг ашиглан Номин дэлгүүр бий болгоод ашигтай байгаа шүү дээ одоо юунд санаа нь зовж юунд шунаж байгаа юм бол доо

Avatar

зочин 2020-05-11 202.131.227.30

Гаднаас орж ирж байгаа барааг хяналттай болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-11 64.119.16.32

Ийм яам байх шаардлагагүй. Хуучин соц үеийн бүтэц зохион байгуулалт, гэрээ хэлэлцээр улс хооронд хийгддэг явдал өөрчлөгдөад удаж байна. Тэр үед гэрээ, хэлэлцээр хийнэ гээд л гадаад хэссэн хүмүүс л байсан даг.

Avatar

зочин 2020-05-11 103.9.88.162

Хэдэн хөгшин зөнөгүүд соц үеийн 36 яамаа зүүдлээд л

Avatar

Зочин 2020-05-11 192.82.67.252

Маш зөв асуудал

Avatar

зочин 2020-05-11 202.131.227.30

үйлдвэрээ хамгаалдаг бодлоготой байх шаардлагатай байгаа юм
Монголдоо 100 хувь үйлдвэрлэж чадаж байгаа барааг импортоор оруулахгүй байх хэрэгтэй байгаа Ингэж байж импортлогч орноос үйлдвэрлэгч орон болно шүү дээ Үнэхээр зөв асуудал хөндсөн байна одоо ажил хэрэг бологох хэрэгтэй

Avatar

gan 2020-05-11 103.229.123.191

Gadaad hudaldaanii yam neriin dor baahan listeenz zuvshuurul shaardaj ulmaar huviaraa biznes erhlegchidiig daramtlaj tednii biznesiig luivardah zam ruu orno doo.Yamtai yamgui bolood l bna har jagsaaltand orson ni huuli zuin yam.gadaad yam. tagnuuliin baiguulagatai holbootoi

Avatar

зочин 2020-05-11 103.14.37.5

үйлдвэрийн яам аа тэгээд яах юм

Avatar

Зочин 2020-05-11 103.14.38.132

Худалдаа, үйлдвэрийн яам гэхгүй юу.

Avatar

зочин 2020-05-11 202.131.227.30

Худалдаа үйлдвэрлэл байхгүй бол энэ улс оршин тогтох боломжгүй тэгэхээр худалдаа үйлдвэр экспорт импортыг бодлого төлөвлөгөөтэйгээр удирддаг яам яаралтай байгуулах хэрэгтэй Жишээ нь Япон руу бараа гаргах гэтэл 3 жил болж байж шийдэгдэж байна шүү дээ Гэтэл Монголд ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй та дэлхийн хаанаас ч юу оруулж ирж болно татвараа төлөөд л галийн байцаагчид үзүүлсэн болоод л оруулж ирж болно Уг нь ямар барааг оруулж ирэх ямарт нь оруулахгүй байх
Гаалийн татвар тарифаар үндэсний

Avatar

ө 2020-05-11 103.229.122.69

Өвөө нар гэртээ тайван амгалан байхгүй худлаа үнэн юм яриад хэрэггүй ш дээ.

Avatar

ИРГЭН 2020-05-11 66.181.167.254

юугаа худалдах гээд байгаа юм бэ? нүүрс ухаж байгаа нүүрсээ өөосдөө, тавчик оёж байгаа нь тавчикаа өөрсдөө зарчихаж байгаа.

Avatar

Зочин 2020-05-11 202.72.247.58

erguu min Mongoloos busad ulsad baidag yam shuu mal min

Avatar

Зочин 2020-05-11 103.111.68.3

зөв зөв. урьд нь байсан зүйлийг сэргээх тухай яриж байна. дэмжиж байна

Avatar

Зочин 2020-05-11 103.14.38.132

Худалдааны ард тээвэр, холбоо, халдварт өвчин зэрэг оршдог зүйл. Систем тэгшитгэлийг маш сайж бодож, зүй зохистой загвар гаргах нь чухал болно. Иймд яам байгуулах нь гол биш, зөв зүйтэй худалдааны загвар гаргах нь чухал.

Avatar

иргэн 2020-05-11 202.179.25.14

Худалдааны хууль гэж байна уу?

Avatar

зочин 2020-05-11 66.181.190.177

Бодлого, төлөвлөлтийн яамтай болно л гэнэ, Худалдааны яам
хэрэгтэй л гэнэ. Бид чинь өрөндөө өт шиг баригдчаад дээр нь
дэлхий коронавируст дарлуулж, эдийн засаг аль хэдийн ганхаж
байхад. Гэтэл Монгол Улс захиргааны бүтцээ тэлээд зардлаа
нэмье гэж байгаа бол үнэхээр ухаангүй хэрэг.

Avatar

Зочин 2020-05-11 103.14.36.6

100 byteegdhyyn yildver\leed 70 iig gadagsh n zarah

Avatar

Зочин 2020-05-11 202.9.47.10

Маш чухал сэдэв хөндсөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж