Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ | News.MN

Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Европын Холбооноос “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулснаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, Европын Холбоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төслөө Европын Парламент болон Зөвлөлөөр ойрын нэг сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох аж. Төсөл батлагдсанаар ирэх аравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Европын Холбоо нь Монгол Улстай 1993 оноос эхлэн хөгжлийн хамтын ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Европын Холбооноос Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Орлогыг тогтвортой хөгжилд зарцуулж, сайн засаглалыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (2017 оны зургадугаар сард хэрэгжүүлж дууссан),
  2. Техник болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төсөл,
  3. Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал төсөл,
  4. Ажлын байр нэмэгдүүлэх: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх,
  5. Гадаад худалдааг нэмэгдүүлж, экспортод дэмжлэг үзүүлэх зорилготой “Trade related assistance” төсөл зэрэг болно.

Монгол Улсаас Европын Холбоонд экспортолж буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт үнэт металл, монгол гэр эзэлж байна. Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүсний бүтээгдэхүүн голчлон импортолж байна.

Сүүлд буюу коронавирусийн тархалттай тэмцэхэд Европын Холбоо 232 сая евро хандивлаж байгаа бөгөөд эхний ээлжид дэмжлэг авах орнуудын тоонд Монгол Улс багтсан талаар  Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газраас мэдээлсэн. Тэгвэл манай улс тус Холбооны хар жагсаалтад орсноор шинээр санхүүжилт авах эрхгүй болох юм.

Бусад ямар эрсдэл бий болох талаар эдийн засагчдаас үндсэн хоёр асуултад хариулт авлаа.

  1. Хэрэв Европын Холбооны хар жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэлийг дагуулах вэ?
  2. Хар жагсаалтад манай улсыг оруулах болсон үндсэн шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

ЭДИЙН ЗАСАГЧ Ө.ГАНЗОРИГ: Монголын банкуудын Европын улс орнуудад байрлах харилцах дансууд хаагдана 

Хэд хоногийн өмнө манай улсыг Европын холбооны санхүүгийн системд эрсдэл учруулж болзошгүй орнуудын жагсаалтад оруулах гэж байгаа тухай мэдээ гарсан. Одоогийн байдлаар манай улс FATF буюу олон улсын мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагын саарал жагсаалтад байгаа. Үүний үр дагаврын тухай хэлье.

Олон улсын санхүүгийн зах дээр явагдаж байгаа бүх төлбөр тооцоо, валютын арилжаа, хөрөнгө оруулалт нь банкны системээр дамждагийг бид мэднэ. Энэ тохиолдолд банкууд бие биендээ клирингийн гэж нэрлэгдэх харилцах данс нээж түүгээрээ эдгээр бүх төлбөр тооцоог гүйцэтгэж байдаг. Монголын банкуудаар жишээ аваад үзье. Санхүүгийн захын практикаар Монголын банкууд нь долларын клирингийн дансаа Нью-Йоркод, фунтийн дансаа Лондонд, еврогийн дансыг Франкфуртад, юанийн харилцах дансаа Бээжинд байрлах банкуудад тус тус нээлгэснээр Монголын компаниуд, иргэдийг олон улсын санхүүгийн захтай холбох боломжтой болдог. Тэгвэл бид саарал жагсаалтанд орсноор өнөөдрийн байдлаар монголын банкуудын Нью-Йоркод байсан бүх клирингийн дансууд хаагдсан байдалтай байгаа. Ингэснээр бид долларын төлбөр тооцоог өөр улс орнуудаар дамжуулан аргацаасан байдлаар хийлгэж байна.

Тэгвэл Европын холбооны хар жагсаалтад орох нь тодорхой болвол Монголын банкуудын Европын улс орнуудад байрлах харилцах дансууд хаагдаж эхэлнэ гэсэн үг. Зөвхөн төлбөр тооцоо, валютын арилжаанаас гадна өөр хор хохирлууд гарна. Тухайлбал, Монголын Засгийн газрын бонд, арилжааны банкны бонд, хувийн компанид хийх хөрөнгө оруулалтуудад маш болгоомжтой хандаж эхлэх болно. Ихэнх хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагч саарал жагсаалт, хар жагсаалтад орсон улс орон, тэдгээрийн субъектуудтай ямарваа нэг гэрээ хэлцэлд орохоос татгалзана.

Манай төрийн байгууллагуудын хүнд суртал, удаан хойрго байдал, бие бие рүүгээ буруугаа чихдэг уламжлалаас энэ бүгд үүссэн. Мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй улстөрчдийг санхүү, эдийн засгийн маш чухал албан тушаалууд дээр нам, нутаг ус, танил тал харж томилдог нь үүний суурь шалтгаан шүү дээ.

Асуудлаа огт мэдэхгүй хүн ирж танин мэдэхүйн байдалтай байсаар дараагийн сонгууль болж халагддаг. Дахиад нэг шинэ “ногоон” хүн ирдэг. Энэ мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийн эсрэг тэмцэх асуудлыг олон улсад маш ноцтой авч үзэж байгаа. Гэтэл сэдвээ мэдэхгүй хүн энэ цар хүрээг ойлгодоггүй учраас цаг алддаг, олон улсын байгууллагуудтай буруу харилцдаг зэрэг нь нөлөөлж байна гэж үзэж байна.

Дээрээс нь УИХ дээр FATF-аас шаардсан холбогдох хууль тогтоомжийг батлах болоход хойрго хандаж, энэ асуудал олон улсад ямар их өргөн хүрээг хамарч, бултаж тойрох аргагүй том асуудал болсныг тухайн үеийн УИХ-н гишүүд ойлгоогүйгээс болж маш их цаг алдаж саарал жагсаалтад орж байсан. Мөн миний ойлгосноор манай Өршөөлийн хуулиудад нь мөнгө угаалтын гэмт хэрэгт шалгагдаж байсан улстөрчдийг хамруулан өршөөснөөр олон улсад итгэл алдахад хүргэсэн гэж байгаа. Цаашлаад банкны салбар, банк бус санхүүгийн байгууллагууд дээр тодорхой эрсдэлүүд байна гэж үзэж байгаа юм шиг байна билээ.

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: Хар жагсаалтад оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Сүүлийн 30 жилийн тогтолцооны буруугийнх

Хар жагсаалтад орсноор бизнес эрхлэгчид болон ААН-үүдийн бизнес Европын орнуудаас тусгаарлагдана. Европын банкууд нь харилцаагаа шууд таслах байх. Компаниуд нь манай улсын бизнес эрхлэгчид, компаниудтай харилцахдаа сайтар судалгаа хийж байж бизнесээ эхлүүлэх байх. Ингэхийн тулд маш их цаг хугацаа орно. Европын орнуудын хөрөнгө оруулагчид манай Засгийн газар бусад компаниудын бонд, санхүүжилтэд оролцохоос татгалзана.

Хар жагсаалтад ороход нөлөөлсөн ганцхан шалтгаан нь бохир буюу хууль бус мөнгө. Монгол Улсын эдийн засагт хууль бус мөнгө маш ихээр эргэлдэж байна гэж Европын холбоо үзсэнийх. Дээр нь үүнд төр засгаас ямар ч арга хэмжээ авахгүй байна. Жишээ нь хууль бус гэдэгт авилга, хээл хахууль мөн хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгө орно. Энэ бүхэн Монголд байгаа нь тодорхой. Гэтэл үүнтэй тэмцэж хариуцлага тооцдоггүй. Европын холбооны хар жагсаалтад орсноор эдийн засгийн хориг арга хэмжээнд орж байгаа гэсэн үг биш. Европын холбоо Монгол Улсыг өөрөөсөө тусгаарлаж байна гэж ойлгох нь зөв. Энэ нь маш эрсдэлтэй. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр короноавирусийн халдвар авсан байж болзошгүй, эрсдэлтэй хүнийг тусгаарлаж байгаатай адил дэлхийн 157 орноос 10 улс нь халдвар өвчинтэй гэж үзээд “Black list” буюу хар жагсаалтад оруулж тусгаарлаж байна гэсэн үг. Монгол Улс дэлхийд яаж үнэлэгдэж байна вэ гэдгийн ил тод илрэл нь энэ.

Хар жагсаалтаас гарахад их ажил хийх нь тодорхой. Хуучин бол нэг хууль баталж эсвэл журамдаа өөрчлөлт оруулаад олон улсын байгууллагуудын нүдийг хуурдаг байсан бол одоо бидэнд дахин хуурагдахгүй. Бодит арга хэмжээ, үйлдэл хүлээх байх. Уг нь мөнгө угаахаа больчихвол үүнээс гарахад амархан. Харамсалтай нь мөнгө угаахаа зогсоохгүй байна, зогсооё гэсэн хүсэл эрмэлзэл алга.

Хар жагсаалтад оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Сүүлийн 30 жил явсан тогтолцоо буруу байсных. Үе үеийн ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар гээд бүх түвшинд асуудал яригдана. Зөвхөн сүүлийн гурав, дөрвөн жилийн асуудал огт биш.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс хуулийн хариуцлагагүйн явсны үр дүн. Монгол Улс мөнгө угаахын эсрэг хуультай юу гэвэл хуультай. Гэтэл “Монголын хууль гурван хоног” гэж явсаар өдийг хүрсэн. Европын Холбоо манай улсын дотоод хэрэгт оролцохгүй нь тодорхой. “Та нар мөнгөө угаадгаараа угаа, хээл хахууль авдгаараа ав, харин үүнийгээ биднээс хол хий, та нараас өөрсдийгөө тусгаарлалаа" гэж үзээд л хар жагсаалтдаа оруулахаар төлөвлөснийх.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: ЕХ саарал жагсаалтыг давхар үндэслэл болгосон 

Европын Холбоо манай улсыг хар жагсаалтад оруулахаар төлөвлөсөн нь FATF-ийн саарал жагсаалтыг давхар үндэслэл болгосон гэж ойлгож байгаа. Хэрэв бид FATF-ийн саарал жагсаалтаас эрт гарчихсан байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, FATF-тай ярилцаж байгаад тус байгууллагын саарал жагсаалтад оруулсан улс орнуудыг Европын Холбоо хар жагсаалтад оруулъя гэж төлөвлөсөн.

Хар жагсаалтад орсноор Европын холбооны аль нэг улс руу банк санхүүгийн гүйлгээ хийхэд тухайн гүйлгээг илүү нягталж эх үүсвэрийг нь шалгахаас эхлээд шаардлагууд өндөр тавигдана. Мөн хөрөнгө оруулалтуудын урсгал багасна. Манай улс хар жагсаалтаас гарахын тулд тавьж буй шаардлагуудыг нь хангаж, өнөөгийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаа сайжруулж шаардлагатай. Өөрөөр хэлбэл бусдын дарамт дор бид алдаагаа засч байгаа ч гэсэн цааш цаашдаа Монгол Улс санхүүгийн зөв голидролдоо орно гэсэн үг. Эргээд бид одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж засах боломж бүрдэнэ.

МУИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, ЭДИЙН ЗАСАГЧ Б.ОТГОНТӨГС: Европын орнуудаас виз хүсэхэд хүндрэл учирна

Монгол Улс хар жагсаалтад орсноор манай улсын эдийн засагт оролцдог бүх субъект буюу Засгийн газар, ААН-үүд, иргэд бүгд нэмэлт зардал төлөх болно. Засгийн газар 2021 оноос эхлэн гадаад том дүнтэй өрүүдийг төлөхийн тулд шинээр бонд босгоно. Тэгвэл одоо бонд босгоход хүндрэл бий болно. Бонд босголоо гэхэд өндөр үнэ нэмэгдэж, Засгийн газрын төлөх өрийн хэмжээ тэр хэрээр өснө.

Хоёрдугаарт, ААН-үүдэд хар жагсаалт яаж нөлөөлөх вэ гэхээр коронавирусийн халдварын дараа компаниуд бизнесээ хэвийн байдалд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын банк, компаниудаас зээл тусламж авахад хэцүү болно. Яагаад гэвэл гадаадын байгууллагууд шаардлага өндөр тавих учраас тэр шаардлагыг нь хангахад тун хүндрэлтэй.

Гуравдугаарт, иргэдийн хувьд Европын орнууд руу аялдаг, эмчлүүлдэг, сурдаг. Энэ бүхний төлбөр тооцоог хийх мөн виз хүсэхэд хүндрэл учирна. Ядуу буурай орны иргэдэд олгодог тэтгэлэгт ч хамрагдаж чадахааргүй нөхцөл байдал үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

79 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ganaa. 2020-05-11 85.49.124.54

Ehleed MAN, AN tuluu sanalaa bvv ug. Odoo boloo. 10,20 myangaar sanalaa hudalddag yanhandaltyg zogsoo. Populistuudyn sonsohoo boli. 3 saya, 5 saya tsalin, vnegvi oron Bair ene ter huurtahaa boli.

Avatar

tts 2020-05-11 202.9.40.33

booronhii yumnuud shaltgaanig n heleeche. ur dagavar n oilgomjtoi bhd

Avatar

зочин 2020-05-11 192.82.70.190

Монголоор дүүрэн эдийн засагч үр дүн нь бөөн өр л байх шив дээ бүр улсаараа шүү тэгэхээр нөгөө эдийн засагчид нь худлаа болж таарахна дээ

Avatar

зочи 2020-05-11 192.82.70.190

гадны улсууд монгол улсын төрд нь бөөн тэнэгүүд байдгыг л зарласан үйл явдал өөрөөр бол нэг их сүртэй зүйл биш биз авах идэхийн шуналтай тэнэгийн тэнэг хүмүүс энэ улсад төрийг нь барьдаг юм байна гэдгийг л дэлхийд зарласан явдал

Avatar

nyamdorj tsogtbaataR munhorgil 2020-05-11 202.9.40.33

avilgatai temcej chadku bgaa huuli zui n yam, har tamhini naimaand orchihson gadaad hariltsaani yamnii saiduudad hariutslaga tOostoochee

Avatar

Зочин 2020-05-11 99.252.1.218

Одоо 30 жилийн тогтолцоо гэж ярихаа болимоор байна. Энэ шийдвэр гаргахад нөлөөлсөн оролцсон бүх хүмүүст хариуцлага тооцож, мөнгө угаах, авлига авах, хар тамхи зөөвөрлөхөө зогсоож энэ гэмт үйлдлүүдтэй тууштай тэмцэнэ үү. Төрийн албан тушаалд увайгүй юмнууд гарч ирснээр одоо жирийн иргэдэд улам бүр дарамт нэмэгдүүлж байна. Зүгээр зайлаад өг, тэгээд ажилдаа тэнцэх, ёс зүйтэй хүмүүсээр дүрэм журмын дагуу ажлыг нь хийлгэж хар, саарал жагсаалтаас гармаар байна.

Avatar

Зочин 2020-05-11 77.111.246.6

) Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-11 192.82.72.33

Монгол яллаа, Жонхуу яллаа, ОРКууд яллаа. Эрдэм боловсролгүй, эргүү Т1-үүдээ оройдоо залсны гавъяа. Улс орныг боловсролтой нь удирддаг болохоос булчинтай нь удирддаггүй юм даа ҮХЭРүүдээ, . х****л урсгаад, салаавчаа үзүүлээд, дунд хуруугаа гозойлгоод Жанхуугаа тахин шүтээд жаргаад байж дээ ОРКуудаа.

Avatar

Zochin 2020-05-11 37.172.202.225

Ene 4 zaluu Tur zasgiin uneniig yag goloor ni hellee. Manai deer garsan buh darga nertei luivarchid Har hereenuud zailuulsni daraa heviin bolno. Zaluu hun bur Songuulid oroltsoj shine ueiig gargah Eh oronch setgel heregtei bn.

Avatar

Зочин 2020-05-11 112.199.237.100

hudlaa shil zuusen uhaantan boloh gj yadsan durakuud yuu medehev dee

Avatar

ЗУРХАЙЧ 2020-05-11 203.91.115.45

ХАР АМТАЙ ХАР МЭНГЭТЭЙ ХҮНИЙГ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛСАН ЦАГТ МОНГОЛ ТӨР СЭРГЭХ МАГАДЛАЛТАЙ

Avatar

Зочин 2020-05-11 192.82.69.22

Монгол ялсаар л… Монголын 3гч хөршийн бодлогыг үгүй хийх гэсэн хойд урд хөршийн бодлого манай 76 мануухайгаас хүчтэй үйлчилж байна. Тэд ард түмнийг харанхуй бүдүүлгээр далимдуулж тархийг нь угааж оюун санаанд нь бодолд нь АНУ-н эсрэг, барууны орны эсрэг хана босгож хажуу бөөрөнд нь наалдсан ардчилсан жижиг улсыг хорт хавдар шиг үзэж комунчлах нэг хүний дарангуйлалд оруулж утсан хүүхэлдэйгээр дамжуулж удирдах санаархал нь сүүлийн үед монгол кадыров Жонхуугын үйлдлээр улам л тодорююроод байх шиг

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.33

Терийн албыг ямар ч боловсролгуй эсвэл зах дээр зогсож байсан нехдууд олноороо хашиж байхад манай улс яаж хегжих вэ? Дэлхийн улс орнуудын доог тохуу л болж байна даа

Avatar

Mongol 2020-05-11 150.129.142.219

Tanil talaa harsan diplomat tomilgoo har tamhini naimaa tedniigee tomilson mungu huleen avagchid ni hariutslaga tootsohgui bgaa Mongol turiin dur turhud ugsun hariutslagiig niiteeree huleeh ni dee haramsaltai nam alban tushaaltan dagagchidaa

Avatar

Зочин 2020-05-11 172.58.140.228

Manan mafi OUVS Delhiin banktai niilj Mongoliig tartagt ni tultal deeremdehiig uzeh tsag ireh nuu dee!

Avatar

Зочин 2020-05-11 202.9.46.252

дэлхийг хамарсан өвчлөл, түүнээс улбаалсан эдийн засгийн амаргүй байдал нүүрэлсэн ийм үед "бараан сааралдуу" жагсаалт гэдэгт ороод байж болж байна уу.Мэргэжлийн хүмүүсийн ярианаас сонсоход их л төвөгтөй юм ярих юм.Харин эдгээрээс гарах ажлыг хийх хүмүүс нь одоо чухам юу хийж байна вэ. Ийм байдлаар яваад байвал ард иргэдийн чинь итгэл алдарч мэдэх нь байна, ухаараач….

Avatar

Eagle 2020-05-11 64.119.19.32

Та нарт яагаад гэнэт «хар жагсаалт», «серег» ангилал вн асуудал яригдав. Монголд барууны херенге оруулалтыг хавчсан, тэдэнтэй нээлттэц зах зээлийн шугамаар гэрээ хэлэлцээ хийсэн, хийхэр ярилцаж байсан хумуусийг Оросын захиалгаар улс терийн зорилгоор яллаж, хууль, шуухийг дарангуйлагчийн зангаагаар ажиллууж эхэлнээр байхаа.

Avatar

Зочин 2020-05-11 176.63.23.93

ГОЛОМТ банкны Ганзоригоо! Банкныхан та нар л мөнгө угааж, хууль бус ажилд захирлууд нь ард нь сууж байдгаа л больчихооч. Одоо нэг их цэцэрхээд

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Төр засгийнхан саарал жагсаалтаас гарах ажлыг БАРЬЖ АВЧ ХИЙХГҮЙ байна. 2020-05-11 192.82.67.4

Саарал жагсаалтад орсон улсыг ЕХ хар жагсаалтад оруулсан бол саарал жагсаалтад оруулсан шалтгаанаа нэг бүрчлэн хэрэгжүүлэх ажлыг БАРЬЖ АВЧ АЖИЛЛАХ хэрэгтэй.Баяртсайхан, Даваасүрэн нарыг ажлаас халаад ажил сайжрах бус улам дордлоо. Сонгуулийн ашиг харж одоогийн ЗГ-ыг буруутгах гэж улайрцгаах хэрэггүй Далд шалтгаан нь монголын төрийг хувийн өмчид халдаж байна, барууныхантай хамтран ажилласан хүмүүсээ яллаж байна гэж үзээд ийм хариу арга хэмжээ авч байгаа бол бидэнд улам хүндээр тусах болно.

Avatar

Зочин 2020-05-11 172.58.140.228

h*** chi

Avatar

Зочин 2020-05-11 66.181.184.177

хар жагсаалтанд оруулсан Хүрэлбатар Хүрэлсүх нар

Avatar

ИРГЭН 2020-05-11 202.131.245.26

ХАДГАЛАМЖ БАНКНЫ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ЕРӨНХИЙ САЙДТАЙ, 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОСНЫ ГАРЗ ЭНЭ ДЭЭ. ТЭДНИЙ ХИЙЖ БГАА НЬ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГИЙГ ХЭН ДУРТАЙ ХЭДЭН ТӨГРӨГ НЬ ХАМААГҮЙ ЗЭЭЛ ТЭГЛЭЖ ТЭНЭГТЭЖ БХААР АРГА Ч ҮГҮЙ БИЗ ДЭЭ. ОДОО ИРГЭН ХҮН ХҮҮХДЭЭ ГАДААДАД СУРГАХ ТЭТЭГЛЭГ АВЧ БАДАХГҮЙ СУРГУУЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХИЙХ БОЛОМЖГҮЙ БИЗНЕС НЬ ГАДААД ТӨЛБӨР ТООЦООГОО ХИЙЖ ЧАДАХГҮЙ ИЙМ БАЛАЙ БАЙДАЛД ОРЛОО ЭНЭ БАЙДЛААС ГАРАХ ГАНЦ ГАРЦ НЬ ЭНЭ 2 ХҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ХРТЭЙ ЭНЭ 76 БАС ЗА

Avatar

Зочин 2020-05-11 64.119.21.103

Сүүлийн 30 жилийн мафийн тогтолцоо л буруутай.Ялангуяа 2 том нам дангаараа болон хамтарч засаг барьж байхдаа хийсэн заваан юмнуудаа эргээд нэг харчихдаа.Сүүлийн үеийн хар тамхины хэрэгүүдийн хувьд гадаад яам, тагнуулын ажилтнууд гүйцэтгэх үүрэгтэй гар хөлийн үзүүрт гүйж яваад баригдсан бололтой ойлгогдоод байгаа юм.Гэтэл цаана нь байгаа хар тамхины мафийн тоголйогчид нь хэн бэ.МАНАН л байх.

Avatar

Хангай 2020-05-11 192.82.78.241

Хар жагсаалтад оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Сүүлийн 30 жил явсан тогтолцоо буруу байсных. Үе үеийн ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар гээд бүх түвшинд асуудал яригдана. Зөвхөн сүүлийн гурав, дөрвөн жилийн асуудал огт биш. Тэгэхээр удаа дараа Хуульзүйн сайд хийснээрээ Ц.Нямдорж, Сангийн сайд хийснээрээ Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нар буруутай.

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.127

ГХЯ-тай хариуцлага тооцох ёстой. Энэ хүмүүс нь аль намын угшилтай юм бэ. Тэр намтай нь улстөрийн хариуцлага иргэд тооцно. Элбэгдорж Ерөнхийлөгч байхад явуулсан хүн үү аль эсвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа элчин сайдаар явуулсан хүн үү гэдгийг тогтоож байж хариуцлага тооцох нь зөвөө

Avatar

зочин 2020-05-11 64.119.27.77

хашаан дотор нь хар тамхи зараад гүйлдээд байсан биз дээ.харин ч хүлээцтэй их харсан европчууд.аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ авлаа даа.манай улсын аймаг хооронд хар тамхи зараад гаднынхан гүйлдээд байсан бол юу болох байсан бол?.

Avatar

Зочин 2020-05-11 183.177.97.14

Тагнуулчдаа хянаж яадаагүй Хүрэлсүх хариуцлагаа хүлээ.

Avatar

Зочин 2020-05-11 66.181.161.111

Оюутолгой офшорыг санхүүжүүлж байгаа цагт хар данснаас гарахгүй.Оюутолгой терроризмийгч санхүүжүүлж байж болзошгүйээ.Учир ньбүтээгдэхүүний орлого нь монголын дансаар ордоггүйгээс з****г техникрүү орж угаагдаж байж болзошгүйээ.Үүнийг олон улсын хэмжээнд шалгах ёстой.

Avatar

Зочин 2020-05-11 153.129.197.236

ene harin unen bh shu

Avatar

Зочин 2020-05-11 92.20.250.221

халтмаа гэдэг овогтой баттулга. Хүүхэн зарна, мансууруулах бодис их хэмжээгээр оруулна, хүний наймаа хийнэ, төсвийн мөнгийг МАШ их хэмжээгээр завшина, төрийн МАШ ИХ өмчийг үнэгүй шахам хувичалж авна. Энхсайхан 4.6 жил бол баттулга дор хаяж 460 хорих ялтай. Бас өөрийнх нь шудрага хөдөлмөрлөж олсон юм байхгүй учир улсын өмч болох естой.

Avatar

Иргэн 2020-05-11 202.179.30.54

Whahahahahahahahahahahahah. Чи муу арчаагүй суга хэнийхээ долоогч болоод ийм үлгэрийн юм яриад байна?. Би баттулга-г дэмжиж магтаж байгаа юм биш гэхдээ чам мэт болон чиний эзнээс чинь илүү хөдөлмөрлөсөн юмшүү бөөс минь

Avatar

Зочин 2020-05-11 192.82.72.33

Халтайсан халтар төвд Жанхуу эх орноосоо урваж Оросын мафийн дохио зангаагаар бүх төсөл хөтөлбөрүүдийг гацааж эх орноо хорлосон урвагч. Хулгайч, худалч, луйварчин Жанхуугаас энэ бүхэн болж байгаа нь туйлын үнэн. Путины бууны нохой Жанхууг дүүжилвэл таарна.

Avatar

Энэ сонгууль бол коронагийн тахалтай тэмцэх удирдагч сонгох өрсөлдөөн байх болно. 2020-05-11 103.14.38.132

Корона монголд дэгдэх нь бараг сонгуулиас шууд хамаарна. МАН бол шийдвэр гаргаж чадахгүй буцдаг болохыг Амарсайханаас харж болно. Энэ сонгууль бол коронавирусын аюулаас ард иргэдээ хамгаалж чадах улс төрчдийг сонгох сонгууль байна.

Avatar

иргэн 2020-05-11 192.82.76.79

Угаасаа удирдаж байгаа хумуус нь торийн байгууллага нь ийм байхад яаааж олигтой байх юм дээ.

Avatar

Зочин 2020-05-11 209.97.168.3

angar gej neg mal bnaa

Avatar

иргэн 2020-05-11 192.82.76.79

Одоо шорон корона 2 оос оор юм ярьж бгаа юм алга даа. МАН ыг уг нь гайгуй юм болов уу гэж сонгосийм. Хэрэг алга. АН МАН хэрэггуй хэдэн мундаг хучирхэг эдийн засагчаар улс орноо удирдуулаад хэрэгтэй хэрэггуй нийгмийн талцалыг болимоор байна. Тор хэтэрхий хогийн байна арга ч угуй биз дээ.

Avatar

Зочин 2020-05-11 73.92.12.67

2021 оноос том том өр төлнө,эхлээд 2,7 тэрбум доллар яригдана,тэгээд ар араасаа цувна. Монголд энэ их мөнгийг төлөх мөнгө байхгүй…. Хойшлуулах,эсвэл бонд гаргах зам бий . Хар саарал жагсаалтын оронд боломж юу л бол,боломж оллоо ч асар их өр дахиад нэмэгдэнэ. Covid – ийн дараагаас байгалийн баялгын үнэ дахиж сэргэхгүй,,new normal хэмээх харьцаа дэлхийн улс төр эдийн засагт мөрдөгдөх талаар ярьж байгаа.Тусгаар тогтнолгүй л болох болуу,тэд энэ рүү л бодлогтой авчирлаа

Avatar

Зочин 2020-05-11 73.92.12.67

Энэ сүүлийн 3,4 жилийн асуудал биш,30 жил буруу тогтолцоогоор явсны буруу гэж,системээрээ ялзарсны илрэл. Зарим хүмүүс ардчилсан нийгмийн буруу гэж мушгидаг. Энэ бол 30 жил эрх барьсан МАНАН бүлэглэлийн санаатай,заавартай тооцоотой явуулсан арга хэмжээний үр дүн, Тэд мэдлэггүй,туршлагагүй,тэнэгтээ ийм байдалд оруулаагүй,ухаалаг,ёрын санаатай бодлогыг давтамжтай явуулсаар энэ жорлонд унагасан…. Нэг улс төрч нийтлэгч,,тэд тэнэг биш,хамгийн ёрын ухаантай улс гэж хэлдэг туйлын үнэн

Avatar

Zochin 2020-05-11 64.119.19.169

Mongol yallaa .

Avatar

Зочин 2020-05-11 73.92.12.67

Одоо юу гэхэв,аяа чинь л гэхээс….. Засгийн газрынхан,Монгол банкныхан хар жагсаалтад орохгүй,саарал жагсаалтаас гарчихвал хард орохгүй,энэ бол төсвийн хэмжээнд яригдаж буй зүйл,10 сар хүртэл зай ч байна,лай ч байна гэх мэтээр ард түмний тархи угаахаар оролдож байгаа нь харин эх орноосоо уравсан хэрэг шүү…. Энэ бол олон жилийн судалгаан дээр үндэслэн гаргаж байгаа баттай шийдвэр,монгол хар жагсаалтад баттай орсон.Харин 10 сард албан ёсоор зарлана

Avatar

зочин 2020-05-11 64.119.23.139

Сүүлийн жилүүдэд ГХЯ, Сангийн яамнаас дээд байгууллагад хандан ийм эрсдэл байгаа талаар мэдээлж, асуудал босгож байсан юм болов уу?

Avatar

ман 2020-05-11 202.179.25.187

МАН-ЫН НӨХДҮҮДЭД ҮНЭН АРЬЧААГҮЙ 65 СУУДАЛ АРД ТҮМЭН ӨГЧИХӨӨД БАЙХАД ЖЕНКО -ГИЙН ТОГЛООМОНД ОРЖ ДОТРОО 2 ХУВААГДААД, НӨГӨӨДӨХИЙГӨӨ ДАРАНГУЙЛАГЧ БОЛГООД ГАРГАСАН ХАМАГ ШИЙДВЭРЭЭС ЭРГЭЖ БУЦААД, ОДОО НӨГӨӨДӨХДӨӨ БҮГД ТӨМСӨГДҮҮЛЧИХСӨН ХӨДӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ ЭЦЭСД НЬ МОНГОЛ УЛС-ЫГ ДЭЛХИЙД ИЙМ Л БАЙДАЛТАЙ БОЛГОЛОО ДОО. ТА НАРЫГ НААД ДАРАНГУЙЛАГЧАА ДАВРУУЛААД Л БАЙ ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ ӨӨРСДӨӨ ЭНХСАЙХАН, БАЯР МЭТ ШИГ Л БОЛЖ ДУУСНА ДАА.

Avatar

8967 2020-05-11 202.179.25.187

ЭНЭ НӨХДҮҮД УЛС ОРНЫГ МААНЬ ЮУ БОЛГОЖ БАЙНАА. НӨГӨӨ ВЭНЭСУЛЬ, ЛИВИ, СИРИ ГЭХ МЭТИЙН ОРООС ОРУУЛЧИХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ӨГЛӨӨ БОСОД Л НЭГ ЮМ НЭМЭГДСЭЭР БАЙГАА БҮГДЭЭРЭЭ ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ ӨРИЙН БАРЬЦААНД ОРООД, ДОТРОО ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООГООД, ХАР ЖАГСААЛТ, СӨРӨГ АНГИЛАЛТАЙГАА ДУУСАХ ЮМ БИШ БИЗ.

Avatar

gan 2020-05-11 103.229.123.191

ardchilaliig dalimduulan zavsraar zavshigchidiin tuhailbal huuchin MAXH tuunii darga Enhbayraas ehleltei MAH tuunii darga said nariin hiisen balag

Avatar

Яллаа 2020-05-11 202.179.25.187

Дэлхийн "саарал жагсаалт"-д Европын холбооны "хар жагсаалт"-д, Мооду-сийн "СӨРӨГ ангилалд орж Монгол яллаа.

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.52

Erunhiiduu 30 jil ardchilal bus anarhizmaar ywj gj EX sanuulje

Avatar

ИРГЭН 2020-05-11 103.26.195.67

Нямдорж ажлаа хийлгүй 27 жил, монголыг хорлосны гор хор энэ.. Энэ хууль бус зүйлтэй тэмцэх ажлыг бүх дэлхий хууль сайд хариуцдаг. Ийм сайдтайгаа мэддэгүй нам нь, дарга бас буруутай. Өөр буруутайн хай хэрэггүй. Ждүчид буруутай бол ийм юм хийж болохгүй хууль зөрчинө гэж Нямдорж хэлэхгүй яасан юм. Зориуд хэлэхгүй байж байгаад дараа нээнтэглэх гэж тэр. Ийм л аргатай хүн

Avatar

Зочин 2020-05-11 202.179.26.142

Hulgai luivraas uuruur amidrah argagui bolchihson ulsiig har baitugai gun hard n oruulah n todorhoi bailguidee. Engiin yum bishuu. Ene avilgal hulgai n bur culture bolchihson. Idej uusan hulgaich turiin alban haagchaas shaasan n togtoogdson mungunuus bagiig tuluuleed l sullaad yavuulchihna hehe. Enend neeh uchirgui ter ene shaltgaallaa geed baih yum baihgui.

Avatar

Мэдээж халамжийн бодлого 2020-05-11 64.119.18.206

Тэтгэвэрийн зээл тэглэх гэх мэт

Avatar

Гадаад хэлний сайн мэдлэгтэй гишүүд ээ дэмжих хэрэгтэй 2020-05-11 103.136.254.8

Гадаад хэлний сайн мэдлэгтэй гишүүд ээ дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-11 72.196.192.250

Manai Genkogiin tsaraig haraad l iim billion.

Avatar

ЗОЧИН 2020-05-11 103.57.94.54

БУРУУТНЫГ НЭЭХ ЭРЖ ХАЙГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ, ТӨРИЙН ОРДОНД ШОРОНД ОРОХ ЯЛАА ХҮЛЭЭГЭЭД ТҮР БҮГЭЖ БУЙ МАН-ЫН ГАРШСАН ХУЛГАЙЧИД,ЛУЙВАРЧИД,ОФФШОРЧИД,АВИЛГАЧИД, КОНЦЕССЧИД, ХУДЛАА ХООСОН АМЛАЖ ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ЭНЭ ШАЛГАРСАН ХУЛГАЙЧИД,ӨӨР ХЭН Ч БИШ,БАЯРТСАЫХАН,ДАВААСҮРЭН 2-Ч БИШ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН Ч БИШ,МАН, ЭНЭ ХУЛГАЙЧИД МУ-Г СААРАЛ,ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛЖ ӨГӨӨД ДЭЛХИЙН УЛС ОРНУУДТАЙ ХАРЬЦАХ САНХҮҮГИЙН ХОБООГ ТАСЛАЖ МУ-Г ШАВАРТ ГҮН СУУЛГАЖ ӨГӨӨД БАЯРТАЙ ГЭХ НЬ,МӨД ШИЛИЙГ НЬ ХАРНАА.

Avatar

2020 ОНООС БИД ЖИНХЭНЭЭСЭЭ МЭДЭРНЭ 2020-05-11 202.21.104.2

МОНГОЛЧУУД ТӨРӨӨ ЯМАРЧ ЧАДАМЖГҮЙ ХҮМҮҮСТ ДААТГАН БАРИУЛЖ ИРСЭНИЙ ГАЙ! МОНГОЛ ЯЛНА ХЭМЭЭН БАХИРАЛДАЖ, ПОПУЛИСТУУД, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН, БОЛОВСРОЛГҮЙ НӨХДӨД ТӨРИЙН ДЭЭД ЭРХИЙГ ӨГӨӨ БИЗ ДЭЭ? МОНГОЛ ЯЛАГДЛАА! ОДОО ЯАНАМ БЭЭ? 2020 ОНООС НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮР ХЭЦҮҮ БОЛНО. ЯДАЖ БАЙХАД ЭНЭ НЭР ДЭВШИГЧДИЙН ЦАРАЙГ ХАР! СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ БОЛОХ НЬ. 2020 ОНД ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ ТУЙЛШИРДАГГҮЙ ХАТУУ ЧАНГА ХҮН ЗАСАГ БАРИХГҮЙ БОЛ БУДАА!

Avatar

Зочин 2020-05-11 66.181.170.2

Аль ч төрийн байгууллагад ажлаа огт мэдэхгүй хүн ирж танин мэдэхүйн байдалтай, зөвхөн авилга яаж авах талаараа судалж сурч хэрэгжүүлж байсаар дараагийн сонгууль болж халагддаг, ингээд л тухайн салбар байгууллагын ажил улам доройтсоор…

Avatar

Зочин 2020-05-11 202.21.110.212

оюутолгой мэтийн овшоор дансаар худалдаа хийдэг байгууллагууд байсаар байхад яаж энэ жагсаалтаас гарах вэ. энхүү жагсаалтаар далимдуулж оюутолгойн борлуулалтын орлогыг монгол улсаар ороод гардаг болгох хэрэгтэй. эдийн засаг ч сэп гээд босно доо

Avatar

Зочин 2020-05-11 103.14.38.132

Оюу толгойн гадаад ажилчдыг коронавирустэй оронд бүү явуул, оруул хөл хорь.

Avatar

1+ 2020-05-11 202.131.233.251

Татварын бодлогын шинэчлэл хийгдээгүй, шилэн дансны ил тод байдал шаардлага хангаагүй байгаа нь хар жагсаалтанд оруулах гол шалтгаан. Хэдэн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг авсан болдог. Төрөөс төрсөн тэрбумтан ямар хэмжээний татвар төлснийг ил болгох шаардлагтай.

Avatar

MONGOL YALLAA 2020-05-11 202.126.89.137

3 Jiliin dotor MONGOL YALLAA

Avatar

Зочин 2020-05-11 202.21.100.210

MOODY’S агентлаг Монгол улсын засгийн газрын ээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” болгож буурууллаа

Avatar

Urluu 2020-05-11 64.119.19.32

Энэ Женко гэж рекет чин гэхэд л ТЗ ийн 260 сая доллар хусчихаад, Ганбат, Бат эрдэнэ гэх туслахуудаа Америк, Австрали гаргасан, тэд нь нууцаар давхар иогэншилтэй байсан, интерпол д зарлагдчихсан л байгаа ш тээ. Тэгээд одоо Батзаяа гэж гар нь энд бна. Хамт орох Гансух гэж гар нь бур УАБЗ ийн нарийн бичиг гээд боддоо. Энэ бухнийг мэдэж байсан Энхсайханыг бугдээрээ нийлээд хучээр ял тулгачихсан энэ бухнийг цааш нь мэдээлж л байгаа даа улсуудын тусгай албадууд нь.

Avatar

ИРГЭН 2020-05-11 49.0.149.20

ГОЛ БУРУУТАНГУУД НЬ 30 -ЖИЛ ХУДЛАА АРДЧИЛАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДЭЭ ХУУРЧ ГАЗАР ШОРООГОО БАЯЛАГАА ГАДНЫХАНД НАЙР ТАВЬЖ ӨГЧ ТЭДНЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ % ХҮРТЭЖ АВСАН МӨНГӨӨРӨӨ СОНГОГЧИДЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВАХ БАЙДЛААР ТӨРД ОРЖ ИРЭЭД ШУДРАГА ДҮРТЭНГҮҮД БОЛЖ ХОШИН ШОГ ТОГЛОЖ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГУУДЫГ ӨӨРСДИЙН БҮЛЭГЛЭЛ БОЛОХ НӨХДҮҮДИЙГ БАЙРШУУЛЖ ХАМГААЛУУЛАХ АРГА ХЭРЭГЛЭЭД ИРГЭДЭЭ ДЭЭРЭМДДЭГ ЭБИ, ҮҮЛ,ДА,БЦОГТ,БАЯР НАРЫН УЛСААСАА БАЯН БОЛСОН НОХДУУДЫН БАЛАГ ШҮҮ БАЯЛАГАА ХАМГААЛЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХ БУРУУГҮЙ

Avatar

Irgen 2020-05-11 70.181.127.87

Togtolcoo geed ezengyi yum yarij olnii tarhi ugaasaa argaa boliochee.30 Jul togtolcoogoor halhavch hiigeed caad tald manan ulsaa hudaldaj luivraa hiisen shyydee.yyniig nyamdorj.elbegdorj metiin turiin erhend 30 Jul suusan nuhdyyd hiisen.odoo ed nariig zailuulah heregtei.

Avatar

Зочин 2020-05-11 119.40.98.177

Үнэндээ элчин, консулын ажилтнууд нь хар тамхи, тамхи зөөгөөд контрабандын хэрэгт орооцолдож баригдахаараа "Энэ бол манай төрийн мөнгөөр хийж байгаа хар тамхи" гээд жишим ч үгүй тайлбарлаад зогсож байгаа, төр нь үүнийх нь төлөө шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байгаа, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа банкуудын эзэдийн, сонссон ч сонсоогүй, мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын буруу гэж бодоу байна.

Avatar

а 2020-05-11 202.9.46.88

Хэдэн олигархчсан нөхдүүдэд тэдгээрийн гэр бүлд хамаатай тэд нар удахгүй шийдчинэ. Ард түмэнд ямар ч хамаагүй.

Avatar

Зочин 2020-05-11 64.119.17.63

Терийн албыг чадах нь биш чаддагуй нь наймаалцаж авсны нэг гай нь. Одоо сонгуулиар засахгуй бол улсаа ч зарж магадгуй!!!

Avatar

Зочин 2020-05-11 66.181.181.108

саарал жагсаалатад ороход монгол банкны баяртсайхнаар болон схзх дарга хоёроор сор залаад үлдсэн энэ удаа ингээд дуугүй өнгөрч болохгүй байхаа. пүлтүүш нь зг аараа огцордоггүй юм гэхэд хятадын тагнуул нямдорж хотгор шанагын хулгайч хүрэлбаатар хоёр огцорох нь арай үнэнд болоод шударга ёсонд нийцэх биз ээ. мэнгэт нямдорж хотгор шанага хүрэлбаатар хоёрыг яаралтай огцруулахыг шаардаж байна.

Avatar

иргзн 2020-05-11 202.179.24.7

Ардчилал гэж 30н жил Худлаа хашгирч Улс орноо самарч Хуулиа Гууль болгосон тэд л Буруутай,

Avatar

Зочин 2020-05-11 183.177.97.14

Gol buruutan ni zasgiin gazar, Hurelsukh

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.130

Хар тамхи зөөгч дипломатууд болон тэднийг өөгшүүлж өмөөрч хамгаалагч нар.

Avatar

Зочин 2020-05-11 192.82.67.252

элбэгдорж буруутай

Avatar

Зочин 2020-05-11 183.177.97.14

Engiin irgen Elbegdorjid yamar buruu baidag yum

Avatar

Баатар 2020-05-11 202.126.89.193

Боловсрол муутай поп Хүрэлсүхийн буруу

Avatar

б 2020-05-11 202.9.46.88

Орвол сайн л биздээ. Ард түмэнд ямар ч хамаагүй. Хэдэн олигархчсан нөхдүүдэд тэдгээрийн гэр бүлд хамаатай тэд нар удахгүй шийдчинэ.

Avatar

Mongol orondoo hairtai hun 2020-05-11 202.126.88.68

Iim maluudaar udirduuldag uls helgui bolovsrolgui tsergiin darga, boh eronhiilogchtei,eruul saruul n todorhoi bus ih hurlyn darga nartai Mongol uls uruudah jamtai.Jinhene Mongol yalj baina!!!!Uragshaa!!!!

Avatar

Зочин 2020-05-11 192.82.71.63

СААРАЛД ОРУУЛСАН ГЭЭД ХАРИУЦЛАГА ТООЦООД Л, АЖЛААС ЧӨЛӨӨЛӨӨД БАЙСАН. ОДОО ЯАХ ЮМ БОЛ ДОО

Avatar

Зочин 2020-05-11 202.9.46.88

Сонгуулиар мөнгө авдаг, мөн ардчилсан намын буруу шүү дээ

Avatar

ххх 2020-05-11 182.160.32.13

Ээ хөөрхий африкийн нэгэн улс шиг болжэээ

Avatar

зочин 2020-05-11 202.9.46.240

Бага дарга Хүрэлсүх , зураач Женко хоёр энэ бүхнийг яаж ойлгох вэ дэ . .. Монголчуудаа,… уруудах замд чинь амжилт хүсье …

Avatar

зочин 2020-05-11 59.153.113.128

баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж