ОХУ-д халдвар авсан хүний тоо 200 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д халдвар авсан хүний тоо 200 мянга давлаа

ОХУ-д халдвар авсан хүний тоо 200 мянга давлаа

ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 11,012 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 209,688 болжээ. Харин нас барсан хүний тоо тус улсад 88-аар нэмэгдэж 1,915 болсон бол эдгэрсэн хүний тоо 34 мянга даваад байна.

Нийт 5,4 сая хүнд шинжилгээ хийхэд ийм үр дүн гараад байгаа ба тус улсад илрүүлэг удаашралтай байгаа учир бодит байдал дээр халдвар авагсдын тоо 300 мянга давсан байх магадлалтай гэж эрх баригчид мэдээлсэн билээ. Мөн шинж тэмдэггүй халдвар их байгаа гэнэ.

ОХУ-д гуравдугаар сарын 2-нд анхны халдвар тээгч бүртгэгдсэн бөгөөд одоо нийт халдвар авсан хүнийхээ тоогоор дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Халдвар тээгчдийн дийлэнх нь нийслэл Москва болон ойр орчмын бүс нутгуудад бүртгэгдээд байна. Москва хотод хөл хориог тавдугаар сарын 31 хүртэл сунгаж байгааг тус хотын захирагч Сергей Собянин пүрэв гаригт /2020.05.07/ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Moscowtimes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж