Пау Гасол: Сүүлийн улирлаа Лэйкерст өнгөрүүлвэл гайхалтай | News.MN

Пау Гасол: Сүүлийн улирлаа Лэйкерст өнгөрүүлвэл гайхалтай

Пау Гасол: Сүүлийн улирлаа Лэйкерст өнгөрүүлвэл гайхалтай

Пау Гасол: Сүүлийн улирлаа Лэйкерст өнгөрүүлвэл гайхалтай

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-д цахиур хагалсан Европ тоглогчдын нэг Пау Гасол NBA-ийн сүүлийн улирлаа өөрийн хуучин баг болох Лос Анжелес Лэйкерс багт өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр "Би нэг зүйл бодсоор ирсэн. NBA-ийн замналаа өндөрлүүлэх эсвэл сүүлийн улирлаа Лэйкерс багтай өнгөрүүлвэл гайхалтай байх болно гэж бодож байлаа. Миний хувьд Лэйкерс багийн эзэн хатагтай Женни Басстай сайхан харилцаатай. Лэйкерс юу ч болж байсан үргэлж надад утга учиртай газар. Юу болохыг харж л байя" хэмээжээ.

Пау Гасол энэ улирал Портленд Трэйл Блэйзерс багт нэгдсэн боловч хөлний гэмтлийн улмаас бүтэн улирал тоглох боломжгүй болж баг нь түүнийг хассан юм. Мөн өдгөө 39 настай Пау Гасолын хувьд ирэх 2021 онд Испанийн шигшээ багтайгаа хамт Токиогийн олимпийн наадамд оролцох хүсэлтэй байгаа ажээ. Агуу Коби Брайанттай хамт Лэйкерс багийн өмсгөлтэй хоёр жил дараалан NBA-ийн аварга болж байсан түүнийг Лэйкерс багийн хөгжөөн дэмжигчид багтаа харах хүсэлтэй байгаа биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж