Мини гандболын 2015 оны улсын аварга шалгаруулах энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. "Мон-Алтиус" БТДС-ийн спорт зааланд болсон тус тэмцээн 10-11, 12-13 насны ангиллаар ерөнхий боловсролын сургуулийн 12 багийн 100 гаруй тамирчид оролцож, ур чадвараа сорин аваргуудаа тодорууллаа.
Тэмцээний дүн:
Хөвгүүд:
10-11 насны ангилал:
1-р байр: А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг
2-р байр: Б.Бат-эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг
3-р байр: Г.Лхагвабаяр дасгалжуулагчтай Их Монголын Хүч баг.
12-13 насны ангилал:
1-р байр: Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Шинэ Монгол сургуулийн баг
2-р байр: Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг
3-р байр: Д.Хаш-Эрдэнэ дасгалжуулагчтай Их Монголын Хүч.
Охид:
12-13 насны ангилал:
1-р байр: Б.Бат-эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг
2-р байр: Ү.Ганбаатар дасгалжуулагчтай Их Монголын Хүч баг
3-р байр А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн багууд эхний байруудад шалгарч Мини гандболын Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган баг 5 оноогоор 1-р байр, Б.Бадрангуй дасгалжуулагчтай “Их Монголын хүч” клуб 8 оноогоор 2-р байр, А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 9 оноогоор 3-р байрт шалгарлаа гэж Монголын гандболын холбооноос мэдээлэв.