Миралем Пьянич Барселонад нэгдэхээр тохиролцжээ | News.MN

Миралем Пьянич Барселонад нэгдэхээр тохиролцжээ

Миралем Пьянич Барселонад нэгдэхээр тохиролцжээ

Миралем Пьянич Барселонад нэгдэхээр тохиролцжээ

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус багийн хагас хамгаалагч Миралем Пьянич дараа улирлаас Испанийн Барселона багт нэгдэхээр урьдчилсан тохиролцоо хийжээ. Барселона баг Пьяничийн төлөө өөрсдийн хагас хамгаалагч Бразил хагас хамгаалагч Артур Мелог санал болгосон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ювентус багийн хөлбөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дарга Фабио Паратичи энэ долоон хоногийн эхээр хоёр багийн хооронд яриа хэлэлцээ хийгдэж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Барселона баг Ювентуст хоёр ч тоглогч санал болгосон ч эцэст нь Ювентус Артур Мелог сонгожээ.

Артур Мело өнгөрсөн долоон хоногт "Үргэлж л наймааны шуум явж байдаг шүү дээ. Миний санаа бол тодорхой. Би ганцхан Барселонад л үлдэхийг хүсч байна" хэмээн ярьж байжээ. Барселона баг ирэх зун Артур Мелогоос гадна Иван Ракитичийг Севьяа руу, Артуро Видалыг Интер Милан руу Лаутаро Мартинесын төлөө санал болгох гэнэ.

Ийнхүү өдгөө 30 настай Босни хагас хамгаалагч Миралем Пьянич ирэх улирлаас Кристиано Роналдог бус Лионель Мессиг гоолын дамжуулалтаар хангах болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sdg 2020-05-10 202.131.227.82

pjanic ronaldog goalaar hangaad bsan yum bol bhgvi. suga het ondoroor vnelegdsen toglogch

Avatar

amjilt 2020-05-10 202.55.188.87

medeellej, ene doloo honogiin eheer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж