Ирэх лхагва гаригт Оюутолгойн санхүүжилтийн гэрээг байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Ирэх лхагва гаригт Оюутолгойн санхүүжилтийн гэрээг байгуулна

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил өрнөж байна.  Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 16 тэрбум доллар шаардлагатай байгаагаас эхний ээлжинд 4.2 тэрбум долларыг олон улсын арилжааны 15 банкнаас авахаар болсон.  Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт авах асуудал бараг шийдэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байна.  Оюутолгой компанийн зүгээс  гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ид бэлтгэлээ хангаж байгаа юм.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр  Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх лхагва гарагт Улаанбаатар хотноо байгуулахаар төлөвлөж байна. Хувь нийлүүлэгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу энэ онд бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд 300 сая ам.доллар зарцуулах юм.  Оюутолгойн ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж