Нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхлэв

Нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа эхлэв

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр /2020.05.10/-өөс сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа, бие даагчид 801-ээс дээш гарын үсгээ цуглуулах хугацаа эхэлж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хуулийн 29.1-т зааснаар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгавар болгоно гэж заасан. Тиймээс намууд өнөөдрөөс намын нэр дэвшигчээ тодруулах хуралдаанаа хийж эхлэх юм. Ардчилсан намын хувьд нэр дэвшигчээ тодруулах ҮБХ-ны хурлаа тавдугаар сарын 15-нд хийхээр товлоод буй. Харин МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа энэ сарын 15, 16-ны өдрүүдэд товложээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвсэл, бие даагчдад зориулсан мөрдөх журам гаргасан. Үүгээр бол нам, эвсэл нэр дэвшигч тодруулах хурлаа цахимаар зохион байгуулах, хурлыг богино цагаар хийж, оролцогчдыг 1-1,5 метрийн зайтай суулгах, хурлын танхимд 30 минут тутамд цэвэр агаар оруулах, цэвэрлэгээг маш сайн хийхийг анхааруулжээ.

БИЕ ДААГЧИД ГАРЫН ҮСГЭЭ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Тэгвэл бие даагчдын хувьд УИХ-ын сонгуулийн хуулийн 31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан. Ингэхдээ мөн л санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу өнөөдрөөс гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгавар болгох юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос коронавирусийн цар тахлын үед бие даагчид хэрхэн гарын үсэг цуглуулах талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжид, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй гэжээ.

Сонирхуулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт нэр дэвших бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээ зарлаад буй. Мөн Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж